БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд

Сурталчилгааны ажилтнууд хүмүүсийн анхаарлыг татсан хэрнээ сэтгэлд нь юм үлдээсэн зүйлс сэдэх гэсэн хүнд шалгууртай байнга тулгардаг. Үнэхээр ч бид хаа нэгтээ харсан зурагт хуудсаа хэдэн жилийн дараа ч гэсэн санаж байдаг шүү дээ. Өнөө үед зар сурталчилгааны энэхүү хүчийг ашиглан байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулахыг оролдож эхэлсэн нь үнэхээр магтууштай зүйл болжээ. Ингээд та бүхэнд нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснуудыг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд Хадгалах

Ердийн засмал замаас 10 дахин урт настай хуванцар зам Англид тавигджээ

Байгальд маш муу нөлөө үзүүлдэг хуванцар материалын хаягдлыг бууруулах зорилгоор Их Британийн "MacRebur" компани хаягдал хуванцар савнуудаар зам барьсан байна. Энэхүү зам нь байгальд ээлтэйгээс гадна жирийн асфальтан замаас хэд дахин удаан эдэлгээтэй ажээ.

Ердийн засмал замаас 10 дахин урт настай хуванцар зам Англид тавигджээ Хадгалах

Байгаль дэлхийд ээлтэй шинэлэг 12 бүтээгдэхүүн

Хүрээлэн байгаа байгаль орчны бохирдол өнөөгийн бидний ертөнцөд нэн тулгамдаж буй асуудал болоод байна. Гол ус, далай тэнгис бохирдсоноос бүхэл бүтэн эко систем, олон тооны амьтан устаж үгүй болон, шүрэн хясааны гуравны нэг устаж үгүй болохын ирмэг дээр бид иржээ. Бид эх дэлхийнхээ экологийг сайжруулах, байгаль орчноо аврахын төлөө хамтдаа юу хийж чадах вэ? Манай гаригийн экосистемийг авран хамгаалахын тулд хүмүүсийн хийж байгаа сайхан төслүүдээс бид та бүхэндээ танилцуулья.

Байгаль дэлхийд ээлтэй шинэлэг 12 бүтээгдэхүүн Хадгалах

Байгаль экологид ээлтэй ухаалаг бүтээлүүд

Өдөр бүр дэлхийд даяар нэг минутад 1 сая хуванцар шил сав худалдагдаг, гэвч энэ сав нь задарч, шингэхийн тулд 200 жил шаарддаг юм. Нийт хэрэглэгдсэн хуванцрын ердөө 9 хувийг нь л дахин боловсруулж болдог бол 12 хувийг нь шатааж, үлдсэнийг нь хог болгон далайд хаядаг байна. Гэтэл тэдгээр нь ундны ус, хоол хүнс, хүн, амьтны бие организмд шингэдэг ажээ. Хүн бүхэн гараг дэлхийгээ аврахад хэрхэн оролцох талаараа бодох цаг болсон байна. Бид танд бохирдлын асуудалд элгэмсүү сэтгэлээр ханддаг хүмүүсийн бодож олсон экологийн үр өгөөжтэй төслийг нэрлэж байна.

Байгаль экологид ээлтэй ухаалаг бүтээлүүд Хадгалах

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд

Авьяаслаг дизайнерүүд зөвхөн гоё сайхан бүтээлүүд хийгээд зогсохгүй функциональ чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд энгийн зүйлээр гайхамшгийг бүтээж чадах увдистай төрсөн мэт. Тухайлбал, хуучирсан төгөлдөр хуураар гоёмсог тавиур хийж, энгийн нэг түлхүүрийг дундад зууны үеийн сэлэм болгож хувиргажээ. Ингээд тэдний сод авьяас шингэсэн өвөрмөц бүтээлүүдийг толилуулж байна. 

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд Хадгалах

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу

Энэтхэгийн далайн эрэг дээр маш олон тооны төрөл бүрийн өнгө, хэлбэр хэв маягтай углаашны хаягдал байдаг байна. Энэ хог нь задардаггүй учир далайн эргийн ойролцоо тонн тонноор хадгалагдан үлдэж хүмүүст төдийгүй, амьтдад нэлээд саад болдог ажээ. Харин Кенийн иргэн Жули Черч (Julie Church) энэ асуудлыг шийдвэрлэх аргыг олсон бөгөөд тэрээр эдгээр хаягдлуудыг цуглуулж хүүхдийн тоглоом хийдэг байна.

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу Хадгалах

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд

Бүтээгдэхүүнээ сурталчилж, хүмүүст хүргэхийн тулд компаниуд олон бүтээлч стратегийг боловсруулдаг. Мөн тэд хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд олон нийтийн газар дахь зар сурталчилгааны самбаруудыг ихээхэн ашигладаг билээ. Ингээд өвөрмөц, шинэлэг, сонирхолтой байдлаар сурталчилгаагаа хийж чадсан брэндүүдийг танилцуулж байна.

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд Хадгалах

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд

Аялагч, жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготойгоор хийгдсэн зүйлс улс, хот бүрт байдаг. Тэдгээрийн зарим нь үлгэр жишээ авмаар шинэлэг, сонин содон, сэтгэл хөдөлгөм санагддаг билээ. Нөгөө талаасаа том хотод амьдардаг хүмүүс тун завгүй байдаг тул дизайнерууд тэдэнд зориулж аль болох тухтай амрах газруудыг олноор бий болгохыг хичээдэг. Ингээд бид танд хотын өнгө төрхийг өөрчилсөн гайхалтай шийдлүүдийн талаар хүргэе.

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд Хадгалах

Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц!

Жил бүр далайд 10 орчим сая тонн хуванцар хог хаягддаг гэсэн тооцоог НҮБ гаргасан билээ. Тэгвэл Сомалийн нийслэл Могадишү хотын иргэн Ахмед Абдулла (Ahmed Abdullah) нь хуванцар хаягдлын хэмжээг багасгах технологи боловсруулжээ. Үүнээс гадна тэрээр өөрийн санаагаа амжилттай бизнесийн загвар болгон хувиргаж чадсан юм.

Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц! Хадгалах

"Minecraft" тоглогчдын урласан гайхалтай бүтээлүүд

2009 онд анх танилцуулагдаж байсан "Minecraft" компьютер тоглоом нь тоглогчдод өөрсдийн хүссэн ертөнцийг бүтээх эрх чөлөөг олгодгоороо олон сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Тоглогчид болон сонирхогчдын хүрээ тэлэх тусам тоглоом өөрөө улам ихээр хөгжиж илүү дэвшилтэт ажиллагаа, горимууд нэмэгдсэн юм. Ингээд уншигч та бүхэндээ "Minecraft" тоглогчдын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг хүргэж байна. 

"Minecraft" тоглогчдын урласан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Шинэ жилийн гацуурыг өөрсдөө хийх аргууд

Бид бүгдэд шинэ жилийн ногоон гацуур модтой холбоотой олон сайхан дурсамжууд байдаг билээ. Өнөөдөр бид өөрийн гараар ямар нэгэн юм хийх дуртай, эсвэл баяраар гэртээ амьд “огтолсон” мод тавихыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулан гацуур хийх амархан, нэлээд энгийн санаануудыг танилцуулж байна.
Шинэ жилийн гацуурыг өөрсдөө хийх аргууд Хадгалах

Бидний амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээлүүд

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр , бидний амьдрал улам бүр сонирхолтой, сэтгэл ханамж өндөр болдог шүү дээ. Харин үүний нэг муу тал нь гэвэл тэд хүмүүсийг улам л залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Ямартаа ч уншигч та бүхэнд шууд л авмаар санагдах, сонирхолтой содон зүйлсийг танилцуулъя.

Бидний амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээлүүд Хадгалах