БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийн гараар хэрхэн өвөрмөц бөгж хийх вэ?

Николас Хекман өөрийн сүйт бүсгүйдээ өвөрмөц аргаар гэрлэх санал тавихыг хүссэн байна. Хамгийн гол нь түүний сүйн бөгж бусдаас өвөрмөц байх ёстой хэмээн тэрээр үзжээ. Харин хэсэг хугацаанд бодсоны эцэст тэрээр мөнгөн зоос, алх авч өөрийн гараар бөгж хийхээр шийдсэн байна. Ингээд түүний бөгж хийсэн үйл явцыг сонирхоцгооё.

Өөрийн гараар хэрхэн өвөрмөц бөгж хийх вэ? Хадгалах

Рекламыг ингэж л хийдэг

Тухайн байгууллагын маркетингийн бодлого сайн байгаагийн илрэл нь сонирхолтой зар сурталчилгаа болон борлуулалтын өндөр үзүүлэлт хоёроос илэрдэг. Доорх компаниуд бол хүнд нэгийг биш нилээд хэдийг бодогдуулахуйц зар сурталчилгаа, зурагт хуудас хийснээрээ дэлхийд алдаршсан юм.  

Рекламыг ингэж л хийдэг Хадгалах

Дэлхийн шилдэг 40 сурталчилгаа

Сурталчилгаа сонирхолтой байх тусам үйлчлүүлэгчдийн анхаарал тухайн байгууллага дээр илүү ханддаг. Гэхдээ сурталчилгаагаар дүгнэлт хийхээсээ өмнө сайн гэгч нь бодож үзээрэй. Ингээд хамгийн сонирхолтой billboard буюу зурагт хуудаснуудыг хүлээн авч үзнэ үү.

Дэлхийн шилдэг 40 сурталчилгаа Хадгалах

Гэр орноо хэрхэн цэгцтэй байлгах вэ?

Өргөө гэрээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах дургүй хэн байх билээ. Хэрвээ та гэртээ байгаа олон зүйлсийн “учрыг олж”, хужрыг тунгаамаар байвч нэг л эвээ олохгүй байгаа бол дараах зүйлсээс санаа аваарай. Таны хайж байсан бүтээлч санаа энд байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Гэр орноо хэрхэн цэгцтэй байлгах вэ? Хадгалах

Ахуйн сонирхолтой бүтээлүүд

Гэр ахуйд хэрэглэдэг ойр зуурын зүйлсийг арай илүү бүтээлч, сонирхолтой өнцгөөс харж, хийвэл ашиглахад улам урамтай болгохын сацуу гэрт өнгө төрх, өвөрмөц байдлыг нэмдэг билээ. Тэгвэл одоо танд Европын алдарт гэр ахуйн чимэглэл, гал тогооны хэрэгслийн дизайнерууд болох David Quan, Derek Roberts, Damian Evans, Frank Kerdil нарын бүтээлүүдийг хүргэж байна. Дизайнерын бүтээл гэдэг нь зүгээр л харахад үзэсгэлэнтэй байхад хангалттай байхаа болиод удаж байгаа. Харин үзэмжтэйн дээр хэрэглээнд хамгийн ойр байхыг чухалчилдаг болсон билээ. Ингээд бүгдээрээ мэргэжлийн ахуйн хэрэгслийн дизайнеруудын бүтээлүүдтэй танилцацгаая.
Ахуйн сонирхолтой бүтээлүүд Хадгалах

Сонирхолой ахуйн бүтээлүүд (6-р хэсэг)

Айл бүрийн гал тогоонд бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчилж чадах ямарваа нэгэн хэрэгсэл байж л таарна. Хэрвээ та кофе чанаж уух дуртай бол яагаад тогтоогчтой халбага сонгож болохгүй гэж?... Кофегоо уучихаад кофеныхоо уутны амсарт халбагаа тогтоосон байхад та дараа нь халбагаа төвөггүй олох болно. Мөн хэрвээ та шарсан өндөг хийх дуртай бол өндгөө хэлбэрт оруулж шарахад болохгүй зүйл гэж үгүй. Хоол хэдий өнгө сайтай байна төдий чинээ идэх хүслийг төрүүлдэг гэдгийг бүгд л мэдэх биз ээ. Ингээд гайхалтай дизайнеруудын бүтээсэн гал тогооны хэрэгслүүдтэй танилцацгаая. Эдгээр хэрэгслүүд таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна гал тогооны чинь өрөөг гайхалтай чимэглэх болно. Нэг сумаар хоёр туулай буудсантай ялгаагүй шүү.

Сонирхолой ахуйн бүтээлүүд (6-р хэсэг) Хадгалах

Ахуйн сонирхолтой бүтээлүүд

Гал тогоо бараг хэрэглэдэггүй нэгэн эсвэл туршлагатай ахлах тогооч хэн ч байсан хамаагүй, эдгээр ахуйн сонирхолтой бүтээлүүд, амттай эрүүл хүнсийг энгийн бөгөөд түргэн бэлтгэхэд туслах болно. Үнэхээр бүтээлч санаатай, зүгээр суудаггүй хүмүүсийн гайхалтай бүтээлийг сонирхуулж байна.
Ахуйн сонирхолтой бүтээлүүд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Амьдралд хэрэгтэй шинэ бүтээлүүдийг танилцуулдаг "Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл"-ийн цоо шинэ цувралыг бид та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад гал тогооны өрөөнд зориулсан, амьдралыг хөнгөвчилөх сонирхолтой бүтээлүүдийг танилцуулахаар шийдлээ.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Талбай жижиг байранд зориулагдсан ухаалаг эд зүйлс

Жижигхэн байр тийм ч бэрхшээлтэй асуудал биш болжээ. Хамгийн гол нь эргэн тойрон дахь орон зайгаа зөв зохион байгуулах явдал юм. Ингээд танай даруухан гэрт найз нөхдөө урих, романтик учралыг зохиох, тав тухтай ажиллаж амьдрахад тань хэрэг болох дараах эд зүйлсийг танилцуулъя.

Талбай жижиг байранд зориулагдсан ухаалаг эд зүйлс Хадгалах

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу

Энэтхэгийн далайн эрэг дээр маш олон тооны төрөл бүрийн өнгө, хэлбэр хэв маягтай углаашны хаягдал байдаг байна. Энэ хог нь задардаггүй учир далайн эргийн ойролцоо тонн тонноор хадгалагдан үлдэж хүмүүст төдийгүй, амьтдад нэлээд саад болдог ажээ. Харин Кенийн иргэн Жули Черч (Julie Church) энэ асуудлыг шийдвэрлэх аргыг олсон бөгөөд тэрээр эдгээр хаягдлуудыг цуглуулж хүүхдийн тоглоом хийдэг байна.

Хог хаягдлаар бизнес хийсэн залуу Хадгалах

Зангиаг хэрхэн зөв зангидах вэ?

Орчин үеийн ажил хэрэгч залуугийн хувцасны шүүгээнд заавал байх зүйлийн нэг нь мэдээж зангиа. Харин зангиаг зангидах нь эрчүүдийн хувьд нэлээд асуудал байдаг бололтой. Зангиа зангидах гэдэг бүхэлдээ нэг урлаг шүү дээ. Ингээд зангиаг хэрхэн зангидах талаар харцгаая.
Зангиаг хэрхэн зөв зангидах вэ? Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

Бидний амьдралыг илүү хялбарчлахын тулд дизайнерүүд өдөр шөнөгүй зүтгэсээр л байгаа бололтой. Одоогийн бидний хэрэглэж буй зарим нэг зүйлүүд байхгүй байсан бол, бид хэрхэн амьдрах байсан бол гэсэн бодол төрж байна. Ингээд амьдралыг хялбарчилах ахуйн хэрэгслүүдийг сонирхоцгооё.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах