БҮТЭЭЛЧ САНАА

Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Илгэн гутлыг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ?

Сүүлийн үед илүү загварлаг, дэгжин харагдах үүднээс хүүхэд, залуус маань элгэн гутал ихээр өмсөх болсон билээ. Илгэн гутал нь чанартай, дулаахан, чамин бөгөөд дэгжин гээд энэ төрлийн гуталнуудын сайн талыг дурдаад байвал олон. Харамсалтай нь өмсөхөд сайхан ч санасныг бодоход амархан бохирддог. Тэгвэл бид танд энэхүү асуудлыг хялбархан шийдэхэд туслах үүднээс багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Илгэн гутлыг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ? Хадгалах

Гэрээ өвөрмөц бөгөөд чамин харагдуулах аргууд

Гэрийн эзэгтэй нар болон орон гэрээ тав тухтай, өнгө үзэмжтэй харагдуулахыг хүссэн хүн бүрт маш хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг бэлтгэлээ. Та эдгээр аргыг хэрэгжүүлснээр энгийн нэгэн уйтгартай хэв маягаас гарч, яг л барууны өндөр хөгжилтэй орнуудын загварыг гэртээ цогцлоох болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

Гэрээ өвөрмөц бөгөөд чамин харагдуулах аргууд Хадгалах

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Гэрийн эзэгтэй байна гэдэг нэг талаар маш хүнд зүйлстэй нүүр тулгардаг, хариуцлагатай хэрэг юм. Үргэлж л гэр орны ажил, цэвэрлэгээтэй зууралдсаар өдрийг бардаг шүү дээ. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ердөө сода, цагаан цуу байхад л тэдгээр ажлууд маш амархан болох юм гэдгийг та доорх мэдээллээс хараарай. 

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудын өвөрмөц бүтээлч сэтгэлгээгээ ашиглан хийсэн, дахин давтагдашгүй сонирхолтой зүйлсийг танилцуулдаг "Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл" нийтлэлийнхээ шинэ дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Магадгүй та эдгээрээс санаа аван шинэ бүтээл урлаж ч болно шүү дээ. Ингээд тухлан сууж, таалан болгооно уу.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль

Өнөөгийн нийгэмд хөлтэй бүхэн машин барьж, хөрөнгөтэй хүмүүс хотоо ганган машинаар чимэглэх болжээ. Баян, ядуу гэлтгүй бүгд л өөр өөрсдийн бололцоо, амьжиргаандаа тааруулан төмөр хүлгийг эзэмших болсон цагт, жолооч бүрийн мэдэх ёстой маш чухал мэдээллийг хүргэе. Эдгээр мэдээллүүд танд яаралтай үед хэрэг болвол, бидний ажлын үр шим үүнд орших учиртай...

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль Хадгалах

Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга

Бидний амьдралыг гар утас, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Учир нь бид тэдгээр зүйлсээр дуу сонсох, хоорондоо ярих, зурвас илгээх, тоглох, ажил төрлөө амжуулах зэргээр бүхий л зүйлсийг хийх болсон. Гэвч эдэлгээний явцад гар утас зурагдах, компьютерийн гар, өсгөгч зэрэгт шороо тоос хуримтлагддаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ тэдгээрийг хэрхэн шинэ мэт болгох гайхалтай аргуудыг танилцуулъя.

Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга Хадгалах

Таны аялалыг хялбарчлах гайхалтай санаанууд

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Зуны нарлаг өдрүүдэд амралт зугаалгаар явж, аялалаа хөгжилтэй, өнгөрүүлэхийг хүсэхгүй хүн гэж үгүй билээ. Иймд бид таны аялалыг  мартагдашгүй болгож хөнгөвчлөх, гайхалтай санаануудыг аминчлан дуулгахаар бэлтгэлээ. 

Таны аялалыг хялбарчлах гайхалтай санаанууд Хадгалах

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай! Яагаад гэвэл...

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж, хүн бүр мөнгө санхүүгээ хэмнэх тухай бодож эхэлсэн билээ. Тэгвэл та жижиг зүйлсээс эхэлж, ойр зуурын жимс, ногоогоо ашиглаж, цэвэрлэгээ хийх юм уу, эсвэл эрүүл мэнддээ анхаарч болох юм. Заавал дэлгүүр зорьж, мөнгөө үрэх шаардлагагүйгээр ахуйн асуудлаа хялбархан шийдвэрлэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хамтдаа нэг ширхэг нимбэг болон чимх давсыг чухам юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая. 

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай!  Яагаад гэвэл... Хадгалах

Гадны загасчид Монголд (2-р хэсэг)

Дэлхий дээр онгон дагшин, зэрлэг байгалиараа алдартай цөөн орнуудын нэг бол Монгол билээ. Тиймдээ ч гадаад дотоодын аялагч, жуулчид энэ сайхан байгалийг үзэж сонирхох, ан агнуур хийж, тэр дундаа загасчлахаар холын холоос мөнгө төгрөг, эрсдэлийг үл хайхран зорин ирдэг. Анчин жуулчид Монголд ирээд хэрхэн загас агнуур хийдэг тухай фото нийтлэлийн 2 дугаар хэсгийг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай.

Гадны загасчид Монголд (2-р хэсэг) Хадгалах

Зуслангаа өвөрмөц болгох хялбар аргууд

Зун цаг ирж, зуслангийн найзууд уулзалдаж байна. Цэцэг ногоо дэлгэрсэн зуны байшиндаа тав тухтай, тайван амгалан амрахыг хүсдэггүй хэн байх билээ? Найзуудаа зусландаа урьсан ч нүүр бардам нэгэн өдрийг сайхан өнгөрөөж болохуйц, гайхалтай тохижилтын санаануудыг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Зуслангаа өвөрмөц болгох хялбар аргууд Хадгалах

Хувцасны шүүгээгээ цэгцлэх 15 ухаалаг арга

Хувцасны шүүгээрүүгээ харах бүрд өмсөх зүйл юу ч алга, эсвэл багтах зай алга гэдэг бодлууд хамгийн түрүүнд төрдөг биз дээ. Тэгвэл та бүхэндээ гэртээ байдаг зүйлсээр хэрхэн хувцасны шүүгээгээ цэгцлэх, зай талбай хэмнэх аргуудыг танилцуулж байна.

Хувцасны шүүгээгээ цэгцлэх 15 ухаалаг арга Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Өнөө цагт бид өдөр шөнөгүй л гар утсаа ширтэн, биеийнхээ нэгэн хэсэг болгох нь л холгүй яваа. Тэгвэл тог тасарсан үед утасны гэрлийг хэрхэн тод гэрэлтүүлэх, спийкергүй үед хэрхэн дууг нь чанга дуугаргах зэргийг та мэдэх үү? Мэдэхгүй бол дараах 3 зөвлөгөөг нэг хэрэгжүүлээд үзээрэй.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах