БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Шинэ жилийн чимэглэлээ хэрхэн хийх вэ?

Жилийн хамгийн өндөрлөг үе улам л наашлан айсуй. Энэ үеэр хүн болгон эргэн тойрноо өөрийн эрхгүй чимэхийг хүсэж, гэрэл гэгээрээр цацран, аз жаргалаар бялхан байгаасай гэж хүсдэг нь тодорхой. Иймээс та бүхэнд гэрээ өөрийн гараар хийсэн чимэглэлээр хэрхэн гоёх тухай зөвлөгөөг хүргэх гэж байгаадаа бид баяртай байна.
Шинэ жилийн чимэглэлээ хэрхэн хийх вэ? Хадгалах

Хялбар аргаар гэрээ хэрхэн чимэх вэ?

Айл бүхний гал тогооны өрөөнд шинэ, хуучин хоёр төрлийн хоолны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ байдаг. Хуучныгаа хэрэглэхээ больж, хаяхаар зэхэж байгаа бол түр азнаад дараах санаануудыг хэрэгжүүлээд нэг үзээрэй.

Хялбар аргаар гэрээ хэрхэн чимэх вэ? Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Хүний амьдралд хэрэг болох, өдөр тутамд хийдэг зүйлсийг илүү хөнгөвчилөх сонирхолтой бүтээлүүдийг танилцуулдаг “Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл”-ын маань шинэ дугаар нийтлэгдэж байна. Та бүхэн эдгээрээс санаа аван зарим бүтээлүүдийг өөрсдөө ч хийж болно шүү.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Маркетинг гэж үүнийг л хэлнэ дээ!

Сурталчилгаа сонирхолтой байх тусам үйлчлүүлэгчдийн анхаарал тухайн байгууллага дээр тусдаг. Гэхдээ сурталчилгаанд итгэж дүгнэлт хийхээсээ өмнө сайн гэгч нь бодож үзээрэй. Ингээд хамгийн сонирхолтой "Billboard" буюу зурагт хуудаснуудыг хүлээн авч үзнэ үү.

Маркетинг гэж үүнийг л хэлнэ дээ! Хадгалах

Аяга усан дотор ч ургуулж болох хүнсний ногоонууд

Тасалгааны ургамлууд бидний гэрт чимэг нэмж, аятай тухтай байдлыг бий болгодог. Гэхдээ хүн болгон тарьсан ургамлаа байнга арчилж, усалж, хөрсийг нь бордоод байж чадахгүй шүү дээ. Ингээд танд ямар ч хөрс хэрэггүй, аяга усанд хийгээд амархан ургуулж болохоор ургамлуудыг хүргэж байна.

Аяга усан дотор ч ургуулж болох хүнсний ногоонууд Хадгалах

Аюулгүй сексийг сурталчилсан бүх цаг үеийн хамгийн шилдэг зурагт хуудсууд

1987 онд ВВС телевиз анх удаа ДОХ-ын халдварыг бууруулах зорилгоор "аюулгүй секс"-ийн тухай төрөл бүрийн сурталчилгааг цацаж эхэлжээ. Энэ үеэс эхлэн олон улсын төвшинд нийгмийг хамарсан томоохон компанит ажлууд хийгдэх болсон бөгөөд энэ нь хүмүүст "зууны хамгийн аюултай өвчин"-өөс өөрийгөө хамгаалах арга замын талаар мэдээлэх зорилготой байв. Ингээд ДОХ-ын эсрэг чиглэсэн аюулгүй сексийн талаар гаргасан хамгийн нөлөө бүхий сурталчилгаануудыг та бүхэнд түүвэрлэн хүргэж байна. 

Аюулгүй сексийг сурталчилсан бүх цаг үеийн хамгийн шилдэг зурагт хуудсууд Хадгалах

Юмхнаар юм хийдэг хүмүүсийн бүтээл

"Зүгээр суухаар зүлгэж суу" гэдэг үг байдаг. Энэ үг бол эдгээрийг бүтээсэн хүмүүст л тохирно. Учир нь, тэд бидний олж хараагүй энгийн зүйлсээр амьдралд хэрэг болох зүйлийг бүтээдэг алтан гартай хүмүүс юм. Ингээд саакын "Бүтээлч санаа" булангийн шинэ нийтлэлийг хүлээн авна уу.
Юмхнаар юм хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Селфи хийхэд зориулсан өвөрмөц бүтээлүүд

Өнөө үед техник технологи хурдацтай үсрэнгүй хөгжиж, болохгүй бүтэхгүй зүйлсүүд ард үлджээ. Бүхий л зүйлсийг хялбарчилж, цаг зав бүхнийг хөнгөвчилдөг болсон болохоор хүмүүст зургаа авах нь төдийлөн хэцүү зүйлсийн нэг байхаа больчихож. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой этгээд сэлфиний төхөөрөмжүүдийг танилцуулж байна.

Селфи хийхэд зориулсан өвөрмөц бүтээлүүд Хадгалах

Амьдралыг хялбарчлах аргууд

Хэрвээ та энгийн зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал зарим ахуйн асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Жишээ нь: хүзүүний зүүлт тань амархан орооцолддог эсвэл жижигхэн ээмгээ алдчихаад байна уу? Тэгвэл бид та бүхэндээ амьдралыг хялбарчлах сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Хуванцар саваар юу хийж болох вэ?

Хаягдал хуванцар савыг байгальд хаявал, 100 гаруй жилийн турш задарч бүрэн алга болдог. Тэгвэл хуванцар савыг заавал хаяхгүйгээр томчууд болон хүүхдүүд хамтран өөрт хэрэгцээтэй зүйлсийг хийж яагаад болохгүй гэж?... Ингээд хуванцар саваар юу хийж болох талаар сонирхолтой санаануудыг хуваалъя.

Хуванцар саваар юу хийж болох вэ? Хадгалах

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд

Тамхи татдаг хүн бүр тамхины хор уршгийг мэддэг. Асуудал нь тэд үүний өөрт болон эргэн тойронд үзүүлж болох аюулд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Иймд сүүлийн жилүүдэд тамхины хор уршгийг хүмүүсийн хамгийн эмзэг сэдвийг хөндөн бодит мэт мэдрүүлэх зорилго бүхий сурталчилгаа явуулах болсон. Тэгвэл тэдгээр нүд халтирам, зүрх шимшрэм зургууд тамхичдад бодит нөлөө үзүүлж чадаж байгаа болов уу? 

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд Хадгалах

Гацуур мод хийх сонирхолтой санаанууд

12-р сар гарч шинэ жил болоход хэдхэн хоног үлдлээ. Баярын уур амьсгал оруулж, гэрээ чиммээр байгаа бол дараах олон янзын гацуур мод хийх санаануудыг санал болгож байна. Гарын доорхи материалуудаар гайхалтай хээнцэр зүйлсийг маш хялбархан аргаар хийж болох нь байна шүү.
Гацуур мод хийх сонирхолтой санаанууд Хадгалах