БҮТЭЭЛЧ САНАА

4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Зай багатай байрыг хэрхэн тохижуулах вэ?

Cүүлийн үед, гэрийн эзэгтэй нар маань илүү авсаархан, ухаалаг, зай хэмнэх тавилгыг сонирхож, гэрээ тохижуулах болсон юм. Энэ нь харахад цэвэрхэн, жижигхэн хэрнээ өөртөө маш их зүйлсийг агуулж, багтааж байдгаараа онцлогтой. Ийнхүү бид та бүхэндээ зай багатай байрыг тохижуулж болох гайхалтай санаанууд болон, сүүлийн үеийн шийдэл бүхий тавилгуудаас сонирхуулья.

Зай багатай байрыг хэрхэн тохижуулах вэ? Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед бид аливаа зүйлсийг аль болох хөнгөвчлөх, илүү хялбар байдлаар хийхэд анхаарлаа төвлөрүүлэх болсон. Учир нь ингэснээр бид хайртай дотны хүмүүстэй гаргах цаг зав ихсэж, амьдралын амтыг илүү мэдрэх биз ээ. Тиймдээ ч сийрэг толгойтой, ухаалаг зохион бүтээгчид хүмүүсийн амьдралын хялбарлах үүднээс нэг бүтээлэр олон зүйлийг хөнгөвчлөхийг зорих болсон юм. Ийнхүү та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн цоо шинэ бүтээлүүдтэй танилцуулъя.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Таныг тайвшруулах 10 төрлийн хобби

Өнөө цагт дэлхий нийтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хямрал хаа саагүй нүүрлэж, хүмүүс юм л бол өөрийн эрхгүй уурлаж бухимдан, амьдралаа бүр ч илүү дордуулж байна. Заримдаа ч гэсэн гэгээлэг бодолд автаж, бие сэтгэлээ амар амгалан байлгамаар л байгаа биз дээ? Тэгвэл бид танд тайвшруулж, алжаал тайлах 10 төрлийн хоббиг танилцуулъя. Эдгээр нь таны уур бухимдлыг хормын төдийд л ховсдон алга болгож, эрч хүчийг бэлэглэдэг юм. Энэ нь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл шүү. 

Таныг тайвшруулах 10 төрлийн хобби Хадгалах

Сода гайхалтай ашиг тустай

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна, ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь олон төрлийн шидтэй бөгөөд гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг билээ. Ингээд та бүхэндээ хүнсний соданы ашиг тусыг таницуулж, тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. 

Сода гайхалтай ашиг тустай Хадгалах

Хужирны гайхалтай ашиг тус

Хужир айл бүрт бий. Гэхдээ хүнсэндээ л хэрэглэхээс бус өөр бусад гайхалтай ид шидийг нь бид огт мэддэггүй ажээ. Хужрыг заавал өөр зүйлтэй хольж байж, үр дүнтэй хэрэглэнэ гэж бодож байвал та эндүүрч. Ердөө л дангаар нь эсвэл усанд найруулаад л шидэт уусмал болгон хувиргадаг аж. Үр дүн нь бидний төсөөлж байгаагүй их бөгөөд  хужир бүхий л өндөр үнэ бүхий цэвэрлэгээний болон эмчилгээний бодисыг дангаараа орлож чаддаг гэж хэн санах вэ? Иймээс та дараах зөвлөгөөтэй танилцаж, амьдралдаа нэвтрүүлээрэй. 

Хужирны гайхалтай ашиг тус Хадгалах

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон сонгино лууван зэрэг хүнсний ногоонуудыг хэрхэн зөв хадгалахаа мэдэх үү?... Зүгээр л хөргөгчиндөө хадгалаад болоо гэж үзэж байвал үгүй юм. Тиймээс бид та бүхэндээ хүнсний ногоог илүү удаан хадгалахын тулд хэрхэн хадгалах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд Хадгалах

Цууны гайхалтай ашиг тус

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг цагаан цуу болон алимны цууг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, ахуйн нөхцөл, гоо сайханд хэрхэн үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь олон төрлийн шидтэй, гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүнүүд юм. Ингээд та бүхэндээ цагаан цуу болон алимны цууны ашиг тусыг таницуулж, хамгийн сайн нөхрөө болгохыг зөвлөж байна. 

Цууны гайхалтай ашиг тус Хадгалах

Толбо арилгах хялбар аргууд

Бид өдөр тутамдаа санамсаргүй байдлаар хайртай хувцас эдлэлээ арилшгүй толбо болгож, түүнийгээ хэрхэн арилгахаа мэдэхгүйгээс заримдаа хаяхаас өөр аргагүйд хүрдэг шүү дээ. Тэгвэл та яг одоо бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь тэдгээр хэцүү толботой хэрхэн тэмцэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Толбо арилгах хялбар аргууд Хадгалах

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд

Гэр цэвэрлэх заримдаа хэдийгээр үгээр хэлэмгүй сэтгэл ханамжийг авчирдаг хэдий ч байнга цэвэрлэх дуртай хүн гэж бараг л үгүй биз ээ. Тэгвэл бид танд зориулж, нэгэн таатай мэдээллийг дуулгая. Бүтэн өдрийг гэр цэвэрлэх ажилд зарцуулдаг үе нэгэнт ард хоцорч, хялбархан аргаар хэцүүхэн асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Ингээд 15 минутанд гэрээ цэвэрлэж болохуйц хялбар аргуудыг танилцуулъя.

15 минутанд гэрээ цэвэрлэх хялбар аргууд Хадгалах

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга

Ням гараг бол амралтын гэхээсээ илүүтэй их ажлын өдөр билээ. Хүн бүр л гэрээ цэвэрлэж, хөнжил гудсаа угааж бэлтгэдэг. Иймд бид та бүхнийхээ их ажлын өдөрт зориулан гэрээ эмх цэгцтэй байлгах гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Доор дурдах аргууд нь таны гэрийг цэвэрхэн атлаа цэгцтэй харагдуулах төдийгүй эзэгтэй нарын уурыг бардаг олон асуудлыг хөнгөвчилж өгөх давуу талтай юм. 

Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга Хадгалах

65 настай эмээгийн хачирхалтай үйлдэл

Румын улсын иргэн 65 настай Хортенс Паскари (Hortense Pascari) бусад эмээ нарын л нэгэн адил юм нэхэх дуртай. Гэвч түүний нэхмэлийн материал цор ганц, дахин давтагдашгүй, хачирхалтай эд аж. Тэрээр 20 жилийн турш өөрийн сэвийг (унасан үс) цуглуулан хадгалж, түүгээрээ хантааз нэхсэн байна.   

65 настай эмээгийн хачирхалтай үйлдэл Хадгалах

Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд

Яг гэрээс гарахын өмнө хувцсан дээрээ толбо болгох, чухал уулзалтын өмнө цамцаа түлэх, ялимгүй уртадсан өмдөө хэрхэн гутлан дээрээ тохируулахаа мэдэхгүй байх гэх мэтчилэн хүндрэлүүд бидэнд өдөр бүр л тулгардаг. Эдгээрийг зөв зүйтэй зохицуулж чадаагүйгээс болж хувцасны эдэлгээ муудах нь энүүхэнд. Тиймээс бид та бүхэнд хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх, эдэлгээг нь хэрхэн уртасгах тухай мэдээллийг хүргэж байна. 

Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд Хадгалах