Гэмт хэрэг

ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд

Генетикийн шинжлэх ухаан хөгжиж, эрчээ авч эхэлснээр хүн төрөлхтөнд ч харамгүй тусаа өгчээ. Генээр нь дамжуулж хүний өвөг дээдсийг тодорхойлохоос гадна үүх түүхийг ч судлах боломжтой юм. Өнгөрсөн жил л гэхэд Америкт олон сая хүн эртний өвөг дээдсээ ямар хүн байсныг нь тогтоолгох шинжилгээ өгсөн гэх судалгаа гарсан байна. Бид энэ удаа та бүхэнд ДНК-гийн тусламжтай илрүүлсэн итгэмээргүй хэргүүдийн талаар сонирхуулахаар бэлтгэлээ. 

ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд Хадгалах
2018-08-17, 17:46

Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд

Банкны хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камеруудыг хуурч дөнгөн, сая сая доллар амжилттай хулгайлдаг нөхөд зөвхөн Холливудын кинон дээр л гардаг гэж бодож байна уу? Тэгвэл эсрэгээрээ кино бүтээгчид бодит амьдрал дээр болсон банкны дээрмийн хэргүүдээс санаа авч дэлгэцийн бүтээл хийдэг аж. Ингээд танд түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүдийг танд сонирхуулъя. 

Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд Хадгалах
2018-08-11, 12:35

Одоог хүртэл олдоогүй байгаа сураггүй алга болсон хүмүүс

Дэлхийн хэмжээнд жилд найман сая хүүхэд алга болдог гэсэн статистик тоо баримт байдаг. Тэдгээрийн ихэнх нь аав ээждээ эсэн мэнд буцаж ирдэг ч тодорхой хувь нь сураггүй алга болдог гэнэ. Насанд хүрсэн хүмүүс ч сураггүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Жишээ нь, АНУ-д л гэхэд сураггүй бологсодтой холбоотой 100 мянга гаруй хэрэг бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрийн 60 орчим хувь нь 18-аас дээш насныхан аж. Энэ удаа бид танд Америк болон Канадад ор сураггүй алга болсон 10 хүний талаар танилцуулах гэж байна. 

Одоог хүртэл олдоогүй байгаа сураггүй алга болсон хүмүүс Хадгалах
2018-08-07, 16:38

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан

1962 оны наймдугаар сарын 5-ны өдөр Америкийн жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe) Лос- Анжелес хотын Брэнвүүд хэмээх дүүрэг дэх гэртээ гартаа утасны харилцуур барьсан чигтээ амиа алдсан байдалтай олдсон юм. Шинжээчдийн гаргасан албан ёсны дүгнэлтээр бүсгүй 40 ширхэг эм ууж, амиа хорлосон гэж үздэг ч дэлхий даяар түүний үхлийн үнэн шалтгааныг олж мэдэхийг өнөө хэр нь хүсдэг билээ.

Мэрилин Монрогийн үхлийн 7 шалтгаан Хадгалах
2018-08-06, 15:48

Хүмүүсийг залхаан цээрлүүлдэг байсан аймшигтай эрүү шүүлтүүд

XIX зууны үеэс эхлэн Европын орнуудад хоригдлуудыг тамлахыг албан ёсоор хориглосон байдаг. Гэвч бусдын нүднээс далд, аймшигт залхаан цээрлүүлэлт явагдсаар ирсэн ажээ. Манжийн дарлалын үед монголчуудад аймшигт есөн эрүү тулгадаг байсныг бид ном зохиолоос уншиж байсан. Тэгвэл дэлхийн улс орнуудад гэмт хэрэгтэн, хоригдлуудыг хэргийг нь хүлээлгэхийн тулд хэрхэн тамлан зовоож байсан талаар хамтдаа сонирхъё. 

Хүмүүсийг залхаан цээрлүүлдэг байсан аймшигтай эрүү шүүлтүүд Хадгалах

Өвчтөнөө эрэмдэглэдэг байсан эмч нарын аймшигт түүх

Бусдад амьдрал бэлэглэж, өвчин зовлонгоос нь ангижруулдаг учраас эмч нарыг алтан гартай, хосгүй гавьяатай хэмээн хүндлэн дээдэлдэг билээ. Гэтэл бодит байдал дээр өвчтөнөө эдгээх биш, эрэмдэглэдэг аймшигтай эмч нар байдаг гэнэ шүү. Ингээд хүний санаанд багтамгүй үйлдэл хийсэн харгис балмад эмч нарын түүхтэй танилцацгаая.

Өвчтөнөө эрэмдэглэдэг байсан эмч нарын аймшигт түүх Хадгалах

Австралийн чанга дэглэмтэй шорон

Австралийн Сидней хотын хойд хэсэгт энэ оны нэгдүгээр сард ашиглалтанд орсон чанга дэглэмтэй "Хантер" (Hunter) хорих анги ердийн шоронгуудаас тэс өөр юм. Бусад хорих ангиудад байдаг харанхуй өрөө тасалгаа тэнд огт байхгүй. Харин хоригдлууд оффистой төстэй цэлгэр тасалгаануудад хэд хэдээрээ хуваагдан амьдардаг аж. Тасалгаа бүрт мэдрэгчтэй дэлгэц, ор, ширээ, сандал  суурилуулжээ.

Австралийн чанга дэглэмтэй шорон Хадгалах

Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх

Хэрвээ байшин ярьж чаддаг байсан бол айснаасаа болж орилох байсан биз. Зарим алуурчид өөрийн байрыг гэмт хэрэг хийх үндсэн газраа болгодог бөгөөд хожим нь хэрэг илэрсэн тохиолдолд хүн төрөлхтөн эдгээр байшингуудаас холуур өнгөрч, аль болохоор харахгүй байхыг хичээдэг. Ингээд танд аймшигт түүх өгүүлсэн барилгуудын талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх Хадгалах

Бодит амьдрал дээрх хамгийн алдартай цуврал алуурчид

Кино найруулагчид гаж донтон, цуврал алуурчдын тухай кино бүтээх ихээхэн дуртай байдаг билээ. Кинон дээр сөрөг гол дүрийн баатрын зэрлэг балмад байдлыг тод харуулдаг бөгөөд үзэгчид ч айдаст автан автан үзэх сонирхолтой байдаг. Тэгвэл цуврал алуурчдын дүрийг ямар жүжигчин бүтээсэн, бодит амьдрал дээр ийм хэрэг гарч байсан эсэх талаар сонирхоцгооё.

Бодит амьдрал дээрх хамгийн алдартай цуврал алуурчид Хадгалах

Алдарт Алькатрасын шоронгоос амжилттай оргож чадсан цор ганц тохиолдол

АНУ-ын онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн хорих анги “Алькатрас” буюу “Скала” 1963 оны гуравдугаар сарын 21-нд хаагдсан юм. Калифорнийн арал дээр байрладаг уг шорон тухайн үедээ Холбооны улсуудын хамгийн чанд хатуу дэглэмтэй хорих ангийн тоонд багтаж байжээ. Байгуулагдсанаас нь хойших 29 жилийн түүхэнд нэг ч хүн энэ хорих ангиас оргож байгаагүй боловч 1962 онд гурван хоригдол энэ өндөр хана хэрмийг давж гарч, зугтаж чаджээ. Одоог хүртэл тэд ямар ч сураггүй байгаа аж. Тэдгээр хоригдол амьд эсвэл үхсэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Хэд хэдэн баримтаас харахад тэд тохойгоор сэлж гараад амьд гарсан байх магадлалтай гэнэ.

Алдарт Алькатрасын шоронгоос амжилттай оргож чадсан цор ганц тохиолдол Хадгалах

Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг

Их хэмжээний мөнгөтэй болох маш олон арга бий. Жишээлбэл, өдөр шөнөгүй ажиллах, мөрийтэй тоглоом тоглох, эсвэл их хэмжээний хөрөнгө өв залгамжлах гэх мэт. Хэрвээ дурдсан бүхнийг хийх боломжгүй бол аргаа барсан арга нь дээрэм байж мэдэх юм. Гэхдээ энэ бол мэдээж хууль бус зүйл учраас шоронд орох нь ойлгомжтой. Хамгийн алдартай дээрмийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн заримыг нь баривчилж, заримыг нь барьж чадаагүй боловч тэд хэсэг хугацаанд ч гэсэн мөнгөтэй байж үзжээ. Ингээд түүхэн дэх хамгийн алдартай дээрмийн  хэргийн талаар сонирхоцгооё.

Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг Хадгалах

"Би энэ өдөр алуулсан!"

Калифорни мужийн Ньюпорт-Бич хотод байрладаг далайн эргийн Корона-дель-Мар сууринд одоогоос 45 жилийн өмнө буюу 1973 оны долдугаар сарын 6-нд энэ хэрэг явдал болжээ. Линда Энн О’Киф хэмээх 11 настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Охин энэ өдөр ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэцэгтэй цагаан даашинз, үүнтэй ойролцоо өнгийн гутал өмсөж, үсээ дээш нь шууж боосон байжээ. 

"Би энэ өдөр алуулсан!" Хадгалах