Гэмт хэрэг

Алдарт Алькатрасын шоронгоос амжилттай оргож чадсан цор ганц тохиолдол

АНУ-ын онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн хорих анги “Алькатрас” буюу “Скала” 1963 оны гуравдугаар сарын 21-нд хаагдсан юм. Калифорнийн арал дээр байрладаг уг шорон тухайн үедээ Холбооны улсуудын хамгийн чанд хатуу дэглэмтэй хорих ангийн тоонд багтаж байжээ. Байгуулагдсанаас нь хойших 29 жилийн түүхэнд нэг ч хүн энэ хорих ангиас оргож байгаагүй боловч 1962 онд гурван хоригдол энэ өндөр хана хэрмийг давж гарч, зугтаж чаджээ. Одоог хүртэл тэд ямар ч сураггүй байгаа аж. Тэдгээр хоригдол амьд эсвэл үхсэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Хэд хэдэн баримтаас харахад тэд тохойгоор сэлж гараад амьд гарсан байх магадлалтай гэнэ.

Алдарт Алькатрасын шоронгоос амжилттай оргож чадсан цор ганц тохиолдол Хадгалах

Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг

Их хэмжээний мөнгөтэй болох маш олон арга бий. Жишээлбэл, өдөр шөнөгүй ажиллах, мөрийтэй тоглоом тоглох, эсвэл их хэмжээний хөрөнгө өв залгамжлах гэх мэт. Хэрвээ дурдсан бүхнийг хийх боломжгүй бол аргаа барсан арга нь дээрэм байж мэдэх юм. Гэхдээ энэ бол мэдээж хууль бус зүйл учраас шоронд орох нь ойлгомжтой. Хамгийн алдартай дээрмийг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн заримыг нь баривчилж, заримыг нь барьж чадаагүй боловч тэд хэсэг хугацаанд ч гэсэн мөнгөтэй байж үзжээ. Ингээд түүхэн дэх хамгийн алдартай дээрмийн  хэргийн талаар сонирхоцгооё.

Түүхэн дэх хамгийн их дуулиан тарьсан 10 дээрмийн хэрэг Хадгалах

"Би энэ өдөр алуулсан!"

Калифорни мужийн Ньюпорт-Бич хотод байрладаг далайн эргийн Корона-дель-Мар сууринд одоогоос 45 жилийн өмнө буюу 1973 оны долдугаар сарын 6-нд энэ хэрэг явдал болжээ. Линда Энн О’Киф хэмээх 11 настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. Охин энэ өдөр ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэцэгтэй цагаан даашинз, үүнтэй ойролцоо өнгийн гутал өмсөж, үсээ дээш нь шууж боосон байжээ. 

"Би энэ өдөр алуулсан!" Хадгалах

1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ

Өмнөд Америкийн Гайана улсын Жонстаун хотод 1978 онд  909 хүн үй олноороо амь үрэгджээ. Тэдний 300 гаруй нь бага насны хүүхдүүд байжээ. Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн бөгөөд аймшигт үйл явдлаас амь үлдсэн гэрчүүдийг оролцуулан “NBC” телевиз баримтат кино хийсэн юм.

1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан аллагаар 900 хүн амь үрэгджээ Хадгалах
2018-07-14, 15:26

Түүхэн дэх хамгийн цуутай мафийн толгойлогчдын азгүй төгсгөл

Хууль хяналтынхан, олны нүднээс далд өрнөдөг мафийн амьдрал олон жилийн турш хүн төрөлхтний гайхашрал, айдсыг төрүүлсээр ирсэн билээ. Харин яагаад ийм эрсдэлтэй, ээдрээтэй амьдралд хүмүүст таалагддаг юм бол? Мафи зүгээр ч нэг зохион байгуулалттай гэмт бүлгэм биш. Энэ бүлгэмийг гэмт хэргийн ертөнцийн "хаан" хэмээн үздэг. Тэдний амьдрал яг л Холливудын кино шиг адал явдалтай. 

Түүхэн дэх хамгийн цуутай мафийн толгойлогчдын азгүй төгсгөл Хадгалах

Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд

Еврейчүүдийн хорих лагерын талаар бид ном зохиол, кинон дээрээс олонтаа харж сонсож байсан шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр зөвхөн еврей үндэстнүүд хоригдож, зовлон зүдгүүр амсаж байгаагүй юм. Дэлхийн II дайны үед зарим улс дайтаж буй орныхоо гэмгүй олон мянган иргэнийг барьж хорин, зүй бусаар хороох нь жирийн үзэгдэл байжээ. Энэхүү мэдээллээс та хүн төрөлхтөн ямар хэрцгий болохыг мэдэх болно. 

Дэлхийн II дайны үеийн аймшигт хорих лагерууд Хадгалах
2018-07-05, 19:08

Английн жирийн нэг сувилагч хүний наймааны гэмт бүлэглэлийн толгойлогч байжээ

Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг дэлхий дахинд өссөөр байгаа. Тэгвэл саяхан нэгэн цочирдмоор хэрэг Англи улсад гарсан байна. Английн Үндэсний эрүүл мэндийн төвийн сувилагч 53 настай Жосефин Ияму (Josephine Iyamu) гэгч эмэгтэй Нигерийн томоохон хүн худалдаалах гэмт бүлгийн толгойлогч байсан нь тогтоогджээ. Та дараах мэдээллийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.  

Английн жирийн нэг сувилагч хүний наймааны гэмт бүлэглэлийн толгойлогч байжээ Хадгалах
2018-06-29, 14:45

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд

Он жил өнгөрөх тусам хорих ангиуд ч хувьсан өөрчлөгдөх болжээ. Хорих анги гэж юу болох, ямар орчин нөхцөлд ял шийтгүүлсэн хүмүүс амьдардаг талаар бид олон төрлийн кино, зурагтын нэвтрүүлгийн ачаар багагүй мэдээлэл хуримтлуулж чадсан. Энэ удаа танд  дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хорих ангийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй хорих ангиуд Хадгалах

Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ

Английн модель Клой Айлин (Chloe Ayling) хүнд хууртагдаж, хулгайлагдсан бөгөөд Италийн Милан дахь Их Британийн Элчин сайдын яамны гадаа түүнийг чемоданд хийж орхисон байхад нь олсон байна. Түүнд тохиолдсон аймшигт түүхийг уншаад, та нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ Хадгалах
2018-06-26, 15:10

Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх

Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн муу зүйл тохиолдох вий, эргэж ирэхгүй байх вий гэж боддог хүн лав байхгүй биз ээ. Гэхдээ хүний амьдрал адармаатай, юу ч тохиолдож болно. Ажилдаа яваад гэртээ буцаж ирээгүй хүмүүсийн  харамсалтай түүх цөөнгүй байдаг аж. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол? 

Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх Хадгалах

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд

Алдартай гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд, хажууд ихэвчлэн харц булаам гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг билээ. Тэдний гэргий нар ихэнхдээ өөрийн нөхрүүддээ үнэнчээр зүтгэж, найдвартай ар тал нь болж байдаг. Ийм бүсгүйчүүдийн түүхийг бид зурагтаар кинон дээрээс их харж байснаас бус бодит амьдрал дээр ямар байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд гэмт хэргийн ертөнцийн бүсгүйчүүд ямар хувь тавилан туулж байсан талаар танилцуулъя.

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд Хадгалах

Английн порно од, ихэр эгч дүүс Дубайд зургаан сар хоригдохоор боллоо

Их Британийн иргэн, ихэр эгч дүүс Алена (Alena Parker) болон Саша Паркер (Sasha Parker) нар Арабын нэгдсэн Эмират улсын (АНЭУ) тансаг зочид буудлын гадаа танхайрч, цагдаагийн ажилтанд халдсан хэргээр  баривчлагдан, хорих ял сонссон нь Их Британи даяар шуугиан тарьж байгаа аж. Ихэр эгч дүүст Дубайн Эрүүгийн шүүхээс зургаан сар хорих ял оноож, тус улсаас албадан гаргах шийдвэр гаргажээ. Тэдэнд чухам юу тохиолдсон талаар дэлгэрэнгүй танилцацгаая.

Английн порно од, ихэр эгч дүүс Дубайд зургаан сар хоригдохоор боллоо Хадгалах
2018-06-20, 13:11