Гэмт хэрэг

Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд

Банкны хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камеруудыг хуурч дөнгөн, сая сая доллар амжилттай хулгайлдаг нөхөд зөвхөн Холливудын кинон дээр л гардаг гэж бодож байна уу? Тэгвэл эсрэгээрээ кино бүтээгчид бодит амьдрал дээр болсон банкны дээрмийн хэргүүдээс санаа авч дэлгэцийн бүтээл хийдэг аж. Ингээд танд түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүдийг танд сонирхуулъя. 

Түүхэн дэх хамгийн цуутай банкны дээрмүүд Хадгалах
2018-08-11, 12:35

Цуврал алуурчдаас мултарч чадсан хүмүүс

Германы гэмт хэрэг судлаач эрдэмтэн 150 цуврал алуурчид дээр судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь тухайн гэмт хэрэгтэн хэн нэгнийг алахаасаа өмнө дор хаяж 31 хүнийг барьцаалах, алах оролдлого хийдэг байна. Ийм учраас зарим хүмүүс гэмт хэрэгтний хараанд өртөснөө өөрсдөө ч мэддэггүй. Тэгвэл цуврал алуурчдын гараас амжилттай мултарч чадсан 10 түүхийг сонирхуулъя.

Цуврал алуурчдаас мултарч чадсан хүмүүс Хадгалах
2017-10-29, 15:37

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал

Израилийн Рамла хотод орших "Неве-Тирза" (Neve Tirza) хэмээх эмэгтэйчүүдийн хорих ангид 18-70 насны 200 гаруй хоригдол байдаг аж. Энэ нь Израилийн нийт хоригдол эмэгтэйчүүдийн ердөө нэгээхэн хэсэг юм. Тель-Авивийн гэрэл зурагчин Томер Ифрах (Tomer Ifrah) 2011 онд тус эмэгтэйчүүдийн хорих ангид нэвтрэх зөвшөөрөл авч чадсан бөгөөд тэнд байгаа эмэгтэй хоригдлуудын хөргийг авах нь түүний гол зорилго байжээ. Тэрээр ажлаа дуусгах хүртлээ гурван сарын  хугацаанд хорих ангид байгаа бүсгүйчүүдийг байнга эргэн очиж, зургийг нь авдаг байсан аж. 

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал Хадгалах

Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ

Английн модель Клой Айлин (Chloe Ayling) хүнд хууртагдаж, хулгайлагдсан бөгөөд Италийн Милан дахь Их Британийн Элчин сайдын яамны гадаа түүнийг чемоданд хийж орхисон байхад нь олсон байна. Түүнд тохиолдсон аймшигт түүхийг уншаад, та нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

Модель бүсгүй хүний наймааны золиос болох шахжээ Хадгалах
2018-06-26, 16:10

Хүн дээр хийж байсан аймшигтай туршилтууд

Ямар нэг зүйл шинээр бүтээхийн тулд туршилт хийх шаардлагатай болдог. Учир нь хэр амжилттай болох, ямар үр нөлөө гарахыг нь мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл анагаах ухааны салбар өдийг хүртэл хөгжихдөө ямар гээч туршилтуудыг явуулж, хэр их хүний цус урсгаж байсан бол? Ингээд хамтдаа хүмүүс дээр хийж байсан хамгийн аймшигтай туршилтуудтай танилцъя.

Хүн дээр хийж байсан аймшигтай туршилтууд Хадгалах

Инстаграмын ачаар хар тамхины наймаачныг илрүүлжээ

Английн хар тамхины наймаачин болох Марк Прайс (Mark Price) урт удаан хугацааны турш цагдаа нараас нуугдаж чаджээ. Харамсалтай нь түүний найз бүсгүй Инстаграм хуудсан өөрийгөө баян болохыг харуулахын тулд их хэмжээний зураг хийснээр найз залуугаа барьж өгч, өөрөө ч орлогогүй хоцорчээ.

Инстаграмын ачаар хар тамхины наймаачныг илрүүлжээ Хадгалах

Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл

Улс орнуудын хил, гаалийн шалгалт чангарах тусам хууль бусаар хил нэвтрэх, хориотой бараа таваар нэвтрүүлэх гэсэн хүмүүсийн арга заль ч гайхалтай нарийн болжээ. Ингээд тэдний зорьмог оролдлого хэрхэн бүтэлгүйтснийг сонирхоцгооё.

Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл Хадгалах
2018-04-23, 20:10

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд

Алдартай гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд, хажууд ихэвчлэн харц булаам гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг билээ. Тэдний гэргий нар ихэнхдээ өөрийн нөхрүүддээ үнэнчээр зүтгэж, найдвартай ар тал нь болж байдаг. Ийм бүсгүйчүүдийн түүхийг бид зурагтаар кинон дээрээс их харж байснаас бус бодит амьдрал дээр ямар байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд гэмт хэргийн ертөнцийн бүсгүйчүүд ямар хувь тавилан туулж байсан талаар танилцуулъя.

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд Хадгалах

Австралийн чанга дэглэмтэй шорон

Австралийн Сидней хотын хойд хэсэгт энэ оны нэгдүгээр сард ашиглалтанд орсон чанга дэглэмтэй "Хантер" (Hunter) хорих анги ердийн шоронгуудаас тэс өөр юм. Бусад хорих ангиудад байдаг харанхуй өрөө тасалгаа тэнд огт байхгүй. Харин хоригдлууд оффистой төстэй цэлгэр тасалгаануудад хэд хэдээрээ хуваагдан амьдардаг аж. Тасалгаа бүрт мэдрэгчтэй дэлгэц, ор, ширээ, сандал  суурилуулжээ.

Австралийн чанга дэглэмтэй шорон Хадгалах

Таны зүрх сэтгэлээс ч илүүг хулгайлж чадах халуухан гэмт хэрэгтнүүд

Та Жереми Мийкс хэмээх залуугийн түүхийг мэдэх үү? Тэр эрэн сурвалжлагдаж буй зургаараа олонд танигдаж, бүр загварын агентлагтай хүртэл гэрээ байгуулж байсан нь түүний царайлаг төрхний гавьяа юм. Доорхи жагсаалтанд багтсан эдгээр халуухан залуучууд гэмт хэрэг үйлдэхгүй, зөв амьдарсан бол бид тэднийг шоронгийн мэдээллээс биш алдартай сэтгүүлийн нүүрэн дээрээс харах байсан болов уу. 

Таны зүрх сэтгэлээс ч илүүг хулгайлж чадах халуухан гэмт хэрэгтнүүд Хадгалах
2018-01-02, 11:20

Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх

Иссей Сагавагийн түүхийн талаар хүн болгон мэддэггүй нь харамсалтай. Яагаад гэвэл түүний энэ түүх маш аймшигтайгаар барахгүй бодит болсон явдал юм. Японы хүний махаар хооллогч хэмээн алдаршсан түүний түүх яг л зөгнөлт уран зохиолын ном уншихтай адил санагдана. Магадгүй зарим хүнд бүр аймшгийн кино шиг ч байж мэднэ. Гадаадад сурах боломжоор эхлэсэн энэ хүний амьдрал нь түүнийг телевизийн нэвтрүүлэг, кино болон өөрийнхөө хэргийн талаар ном гаргаж бичих хүртэл нь алдартай од болгосон юм. Ингээд та бүхэнд түүний талаарх баримтуудыг хүргэж байна. 

Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх Хадгалах
2018-04-06, 19:57

200 гаруй гимнастакчин охидыг хүчирхийлсэн этгээд нийгмийг цочроож байна

Нэгэн үе Америкийн гимнастикийн эмэгтэй шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар (Larry Nassar) амьдралынхаа үлдсэн хэсгийг төмөр торны цаана өнгөрөөх болжээ. Мичиган мужийн их сургуулийн эмч, АНУ-ын гимнастикийн багийн гутамшиг болсон түүнийг 150 гаруй охид эмэгтэйчүүдэд 20 гаруй жилийн хугацаанд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр 40-175 жил хорих шийтгэлийг өнгөрөгч Лхагва гарагт гаргасан байна. Ингээд яг юу болсон талаарх мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

200 гаруй гимнастакчин охидыг хүчирхийлсэн этгээд нийгмийг цочроож байна Хадгалах
2018-01-26, 15:57