Боловсрол

Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно!

"Future of Jobs 2018" хэмээх тооцооллоос харахад ирээдүйд бүх зүйл автомат болж үр дүнд  75 сая ажил, мэргэжил үгүй болох гэнэ. 2022 он гэхэд бидний танил олон мэргэжил үгүй болох ч энэ нь ажилгүйдлийг авчрахгүй, харин ч 130 сая шинэ ажлын байр нээгдэх боломжийг олгох аж. Ингээд ирээдүйд шаардлагагүй болох ажил мэргэжлүүдтэй танилцацгаая.

Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно! Хадгалах

Хүүхдийг зожиг нэгэн болж өсөхөд эцэг эхчүүд ингэж нөлөөлдөг

Эцэг эх бүр хүүхдэдээ сайн сайхныг хүсэж, хамгийн сайнаар өсгөхийг хичээдэг. Харамсалтай нь тэд өөрийн бодлыг хүүхдэдээ буруу аргаар ойлгуулснаар хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдгөө тэр бүр мэддэггүй. Ялангуяа зарим үг, хэллэгийг та олон удаа давтсанаар хүүхэд тань бусадтай харилцахад саад бэрхшээл учирдаг байна. Ингээд ирээдүйд хүүхдэд тань сөргөөр нөлөөлөх үг хэллэгийн талаар танд хүргэе.

Хүүхдийг зожиг нэгэн болж өсөхөд эцэг эхчүүд ингэж нөлөөлдөг Хадгалах

Бидний нийтийн тээврээр зорчихдоо гаргадаг алдаанууд

Нийтийн тээврийн хэрэгслээр соёлтой зорчих нь иргэн бүрийн биеэ зөв авч явах хамгийн энгийн шалгуур байдаг. Автобусанд хэрхэн үйлчлүүлж байгаагаар нь л тухайн хүний хэр боловсролтой, хүмүүжилтэй хүн болохыг гаднаас нь хараад дүгнэж болдог билээ. Хотын соёл гээч зүйл энэ мэт багахан зүйлээс эхэлдэг. Зөвхөн автобус, галт тэрэг төдийгүй онгоцоор зорчих шаардлага гарвал, магадгүй гадаадын улс орноор аялах гэж байгаа бол зорчигчдын гарцаагүй мөрдөх ёстой дүрмүүдийг мэдээд авчихад гэмгүй байдаг. Ингээд танд их хотын соёлтой иргэн бүрийн заавал мэдэх ёстой дараах дүрмүүдийг танилцуулъя.  

Бидний нийтийн тээврээр зорчихдоо гаргадаг алдаанууд Хадгалах

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ?

Бидний хэн маань ч гэсэн өөрийн орны боловсролын системийг шүүмжилж, бусад өндөр хөгжилтэй орны хүүхэд залуус хамаагүй илүү орчин нөхцөлд сурч, илүү сайн боловсрол олж авдаг гэж ярьцгаадаг. Үнэний хувьтай ч байж болох. Үндэсний боловсролын системийн үр ашгийн рейтингийн (Global Index of Cognitive Skills and Educational Attainment) дэлхий дахины үнэлгээгээр 2016 онд манай хойд хөрш Орос улс 34-дүгээрт жагссан байна. Гэхдээ дүгнэлт хийх гэж яараад яах вэ. Дэлхийн улс орнууд боловсролын байгууллага, сургуулиа хэрхэн зохион байгуулдгийг сонирхъё. 

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ? Хадгалах

Хүүхдүүд биднээс юу хүсдэг гээч!

Та хүүхдэдээ хэр их цаг зарцуулдаг вэ? Өглөө яаран ажилдаа гарч, орой нь ядарч байгаагаа гайхан хүүхдэдээ халамж, анхаарал тавихаа мартаад байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол бяцхан үрдээ амттан, гоё машин, хөөрхөн хүүхэлдэй, үнэтэй утас авч өгөхийн оронд доорх зөвлөгөөг дагаад үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Хүүхдүүд биднээс юу хүсдэг гээч! Хадгалах

Одоо та хүүхдээ ингэж хүмүүжүүлбэл ирээдүйд ийм болно!

Хүүхдийн хүмүүжил ямар байх нь аав ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаас шууд шалтгаалдаг гэдэг. Энэ бол яах аргагүй үнэн. Хүүхдэдээ үлгэр жишээ байхаас гадна түүнтэй хэрхэн зөв, боловсон харилцах нь түүний ирээдүйн амьдралд нөлөөлдөг ажээ. Тэгвэл гэр бүлийн сэтгэлзүйч Наталья Барабаш доорх зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Одоо та хүүхдээ ингэж хүмүүжүүлбэл ирээдүйд ийм болно! Хадгалах
2018-07-30, 16:56

Японы дунд сургуульд мөрддөг итгэмээргүй дүрмүүд

Хүүхэд сургуульд сурснаар олон чадвар, дадал эзэмшдэг шүү дээ. Хэдийгээр зарим хүүхэд сургуульд сурах дургүй байдаг ч өглөө эрт босох, гэрийн даалгавар хийх, анхаарлаа төвлөрүүлэх зэргээр сургуульд байхдаа олж авсан мэдлэг, дадал зуршил нь бүхий л амьдралынх нь туршид хэрэг болдог нь үнэн билээ. Гэхдээ улс орон бүрийн хүүхдүүд өөр өөр орчинд суралцдаг. Сургууль бүхэн өөрийн гэсэн дүрэмтэй. Тухайлбал, Японы сургууль Америкийнхаас тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Одоо та бүхэнд Японы сургуульд хэрэгждэг итгэмээргүй дүрмүүдийн талаар танилцуулъя.

Японы дунд сургуульд мөрддөг итгэмээргүй дүрмүүд Хадгалах
2018-07-23, 11:56

Хүүхдэдээ мэргэжлээ зөв сонгож, чадварлаг нэгэн болоход хэрхэн туслах вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдээ тодорхой ажил мэргэжилтэй, төгс хүн болгохыг хүсдэг. Болж өгвөл орлого сайтай мэргэжил эдийн засагч, хуульч, бас зарим нь эмч болгохыг зорьдог. Харамсалтай нь эцэг эх хүссэний зоргоор хүүхэд нь хүний эх эмч болчихдоггүй. Ертөнц хувьсан өөрчлөгдсөөр байна. Жилээс жилд шинэ төрлийн мэргэжлүүд бий болсоор, ажлын байрны эрэлт хэрэгцээ дээш доош савладаг. Тэгвэл хүүхдэдээ хэрхэн мэргэжлийг нь зөв сонгоход туслах вэ?

Хүүхдэдээ мэргэжлээ зөв сонгож, чадварлаг нэгэн болоход хэрхэн туслах вэ? Хадгалах
2018-07-17, 12:13

Хүүхэд хүмүүжүүлэх цоо шинэ аргууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна

Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон зөвлөгөө заавар дунд залуухан аав ээжүүд учраа олохгүй мунгинаж байна уу? Мундаг багш, сэтгэл зүйчид хүртэл хүүхэд хүмүүжлийн асуудалд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Гэхдээ тэдний ихэнх нь хүүхдээ хувь хүн гэж үзэж, эрх чөлөөг нь тэр хэмжээгээр олгох нь тэднийг бие даасан, аз жаргалтай нэгэн болгоход чухал нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг байна. Доорх мэдээллийг бид мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчид болон судлаачдын туршлага дээр үндэслэн бэлтгэлээ. 

Хүүхэд хүмүүжүүлэх цоо шинэ аргууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна Хадгалах
2018-07-05, 08:50

Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ

Статистик мэдээгээр ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй явдаг аж. Гэвч тэдний дийлэнх хувь нь буруу бодсон байдаг гэнэ. Эцэг эхчүүд яг адилхан алдааг дахин дахин давтаж гаргадаг нь хүүхдүүдээ айдастай, муу зан ааштай болоход хүргэдэг байна. Тэгвэл үүнээс хэрхэн зайлсхийх талаарх мэдээллийг бид танд хүргэе. 

Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ Хадгалах
2018-06-28, 10:00

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан

Азийн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орны эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгож өсгөх өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой ард түмэн билээ. Тиймдээ ч дэлхий дахинд 15 настай ази хүүхдүүд математикийн ухаан, байгалийн шинжлэх ухааны салбарт толгой цохидог байх. Тэдний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь хэдэн зуун дамжиж ирсэн байдаг. Хүүхдийг ухаантай, хүмүүжилтэй, хүндлэлтэй хүн болж төлөвшихөд эдгээр мэргэн арга маш их тус болдог аж. Авьяаслаг, ухаантай мөн ахмад настнаа хүндлэх нь дорно дахины хүмүүжлийн гол зүйл юм. Ингээд эцэг эхчүүд чухам ямар аргаар хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлдэг талаар хамтдаа сонирхоцгооё.

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан Хадгалах
2018-06-16, 16:00

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол...

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10 хувь нь тодорхой хэмжээгээр дарамтанд өртдөг бол 55 хувь нь байнгын ийм зүйлтэй нүүр тулдаг болохыг баталжээ. Сургуулийн сурагчдын 70 хувь нь дарамт шахалт үзүүлж байгааг харсан бол 60 хувь нь хохирогчид нь тэдний танил байсан гэнэ. Орчин үед энэ асуудал нэлээд газар аваад байгаа бөгөөд НҮБ-ынхан 2017 оноос үүнтэй холбоотойгоор хүүхдийн дарамт, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Хэрвээ та хүүхдээ бусдын дарамтанд орж, ад үзэгдэх вий гэхээс айж байвал эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг уншаарай.

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол... Хадгалах