Боловсрол

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

Зарим хүүхдүүд сургуульд явах эсвэл гэрийн даалгавар хийх дургүй болж хүмүүждэг. Энэ нь тэдний буруу биш бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна. Тиймээс та бага насны хүүхдийг багаас нь хичээлд дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай.

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ? Хадгалах
2015-09-01, 20:22

Японы боловсролын систем ямар байдаг вэ?

Дэлхийд хамгийн хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ гайхагддаг Япончуудын сургалтын систем нь их хачирхалтай төдийгүй чанараараа дэлхийд 6-р байранд ордог юм. Орчин цагийн техник технологийн ноён оргил гэж хэлж болохуйц тус улсын иргэд дунд боловсролгүй буюу бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж ганц ч үгүй. Тэдний энэ их амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Энэ нь тэднийг багаас нь хичээнгүй, зорилготой хүмүүс болгож төлөвшүүлдэг байна.

Японы боловсролын систем ямар байдаг вэ? Хадгалах

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй байх хялбар 5 арга

Та сурч авсан бүхнээ хэр удаж байж мартдаг вэ? Энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаатай хадгалагдан үлддэг. Зарим нь сурсан юмаа ердөө цагийн дотор мартаж байхад зарим нь насан туршдаа санаж явдаг байх юм. Гартаа байгаа зүйлээ хайж, цүнхэндээ хийсэн түлхүүрээ өдөржин гэрээсээ хайж, ухах, бүх цахилгаан хэрэгсэлээ унтраасан хэрнээ байн байн яалаа гэж санаа зовно.

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй байх хялбар 5 арга Хадгалах

Хэрхэн онц сурлагатан болох вэ?

Үргэлж л алтан дунджаа бариад, сайн ч биш, муу ч биш сурахаас залхаж байна уу. Хичээл сурлагадаа зүтгэл гаргаж, багахан зүйлийг өөрчилснөөр таны санаанд оромгүй өөрчлөлтүүд ирэх болно. Тиймээс ч оюутан залуус, ахлах, дунд сургуулийн сурагчиддаа зориулан хэрхэн онц сурлагатан болох хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Хэрхэн онц сурлагатан болох вэ? Хадгалах

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ?

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, хүн бүхэн л энэ жил хамаг чадлаараа суралцнаа хэмээн ам гарч, өөртөө итгэл төгс байгаа билээ. Гэхдээ хичээл эхлээд эхний хэд хоногт л тэд байдаг бүхнээ дайчлан суралцаж, цаашлаад эрч хүч нь алдагдаж байдаг юм. Харин ийн төрлийн залуус, сурагчиддаа зориулж, биеэ зовоохгүйгээр хэрхэн онц сурах талаар танилцуулахаар бэлтгэлээ.

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

55 жил сурч, 30 дипломтой болсон эрийн оюутнуудад өгсөн зөвлөгөө

Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, энэ дэлхий дээр сурч, боловсрохын төлөө төрсөн хүмүүс гэж байдаг байна. Тэдний томоохон төлөөлөл болох Майкл Николсон (Michael Nicholson) гэх эрхэм амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн сурч, мэдэхэд зориулсан нэгэн ажээ. Тэрээр оюутнуудад хандан үнэтэй зөвлөгөөг өгсөн бөгөөд гадны сайтуудад нийтлэгдсэн түүний ярилцлагыг элдэв хачир нэмэлгүйгээр та бүхэндээ орчуулан хүргэе гэж бодлоо.

55 жил сурч, 30 дипломтой болсон эрийн оюутнуудад өгсөн зөвлөгөө Хадгалах

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Өнөөдөр улс орнуудын хөгжлийг тодорхойлж буй хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол боловсрол юм. Ямар түвшинд, хэр зэрэг мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж байгаагаас хамаарч, тухайн улсыг ирээдүйд удирдан залах мэргэжилтнүүд төрөн гардаг нь нууц биш юм. Тэгвэл бидний урд хөрш болох БНХАУ-ын хувьд хүүхдүүдийг багаас нь хэрхэн сургадаг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ? Хадгалах

Хүүхдийг хичээлд нь дуртай болгох туршигдсан аргууд

Хүүхдээ ирээдүйд ухаантай, боловсролтой хүн болгож хүмүүжүүлэхийн тулд багаас нь хичээл хийх зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй. Дөнгөж цэцэрлэгийн танхимаас сурагчийн ширээний ард суусан хүүхдүүд хичээл хийхгүй хэмээн зөрүүдлэж, бухимдал төрүүлэх боловч, тэдний энэхүү ааш занг засах арга гэж бий. Хүүхэд тань хичээл хийх дургүй, анхаарал нь төвлөрөхгүй байгаа бол доорх 5 аргыг хэрэглээд үзээрэй. 

Хүүхдийг хичээлд нь дуртай болгох туршигдсан аргууд Хадгалах

Сурсан зүйлээ мартахгүй байх 10 арга

Оюутан сурагч гэлтгүй хүн бүхэн л өдөр бүр ямар нэгэн зүйлийг сурч мэдэн, тархиа цэнэглэж байдаг. Харин тухайн зүйлсээ хурдан цээжлэх, тархиндаа суулгана гэдэг хүн бүрийн онцлогоос хамаарах бөгөөд зарим тохиолдолд хүндхэн асуудал болж хувирдаг. Иймд та бүхэндээ аливаа зүйлсийг хурдан сурах, цээжлэх хялбар алхамуудыг дуулгая. 

Сурсан зүйлээ мартахгүй байх 10 арга Хадгалах

Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга нэгэнт халаагаа өгчээ. Дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн сэтгэхүй болон аливаа зүйлд хандах хандлага эрс өөрчлөгдөх болсныг багш нар ч мөн ухамсарлах хэрэгтэй болсон байна. Ингээд орчин үеийн гэх тодотгол бүхий багш нарт ажилдаа бодитоор хэрэгжүүлж, ашигтай үр дүн гаргахад туслах шалгарсан найман чанарыг танилцуулж байна.

Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд Хадгалах
2018-10-10, 14:52

Эрэгтэй хүүхдэд боловсрол олгохдоо эцэг эхчүүд юун дээр алддаг вэ?

Эрэгтэй хүүхдийн тархины хөгжил нь эмэгтэй хүүхдийг бодоход илүү хожуу хөгждөг байна. Та анзаарч байсан бол, бага ангид байхад охидууд ихэвчлэн онц сурч, аливааг түргэн ойлгодог байсан шүү дээ. Энэ нь тэдний баруун тархины хөгжилтэй холбоотой бөгөөд бид та бүхэндээ алдартай тархи, мэдрэлийн эмчийн зөвлөсөн хэрэгтэй мэдээллийг хүргэж байна!

Эрэгтэй хүүхдэд боловсрол олгохдоо эцэг эхчүүд юун дээр алддаг вэ? Хадгалах

Гадаадад сурах 20 шалтгаан

Гадаадад сурч боловсрон, юм үзэж, нүд тайлах нь хүн бүрийн мөрөөдөл болсон зүйл билээ. Энэ нь тэдэнд мэдлэг боловсролыг хайрлахаас гадна үзэл бодол, сэтгэлгээг нь илүүтэй тэлж, амьдралд хөл алдахгүй хүчирхэг нэгэн болгож хувиргадаг. Ингээд та бүхэндээ гадаад улс оронд суралцах шалтгаануудыг дуулгая. 

Гадаадад сурах 20 шалтгаан Хадгалах