Загвар өмсөгч

БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Загварын ертөнцөд юу тохиолдоо вэ? (30 фото)

"Haute Couture" буюу өндөр зэрэглэлийн загварын фэнүүдийг хоёр ангилж болдог. Нэг хэсэг нь хувцас загвар жирийн хэрэглэгчдэд илүү ойр байх ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь загварын тайзан дээр юу ч үзүүлсэн хамаагүй, бүхий л зүйл бол урлаг гэсэн бодолтой байдаг. Ингээд загвар зохион бүтээгчид арай л хэтрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлэх галзуу хувцас загваруудыг хүргэж байна.

Загварын ертөнцөд юу тохиолдоо вэ? (30 фото) Хадгалах

Миссийн тэмцээний хөшигний ард...

Гэрэл зурагчин Женн Аккерман болон Тим Грубер нар "Ертөнцийн мисс", "Америкийн мисс" тэмцээнүүдийн хөшигний ард яг юу болдгийг бодитоор харуулах зорилготой гэрэл зургийн төслийг эхлүүлжээ. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүд нь эрт үеэс Барууны орнуудын бэлгэ тэмдэг байсаар ирсэн боловч зарим хүмүүс үүнийг хиймэл охидын утгагүй хийрхэл гэж үзэх нь ч бий. Ингээд миссүүдийн үнэн төрхийг харуулах сонирхолтой зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

Миссийн тэмцээний хөшигний ард... Хадгалах

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй

Нина Тэйлор (Nina Taylor) нь 20 гаруй жил загварын ертөнцөд хүч үзсэн тун амжилттай яваа модель юм. Энэ хугацаанд Нина "Chanel", "Tom Ford" зэрэг олон алдартай брэндүүдтэй хамтран ажилласны зэрэгцээ Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ. Гэхдээ ийм амжилттай загвар өмсөгч гэхэд түүнийг таньдаг хүн тун цөөн. Яагаад тэр вэ?

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй Хадгалах

"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн их орлоготой загвар өмсөгчийг зарлалаа!

Алдарт "Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой топ моделуудыг нэрлэжээ. Хөөрхөн царай, гуалиг биеэрээ олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг хэн хүний хийж чадахаар ажил биш төдийгүй маш онцгой ур чадвар шаарддаг гэж хэлж болно. Тиймдээ ч тэд ганцхан сурталчилгаанд тоглоод л сая сая долларын ашиг олж байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй загвар өмсөгчдийг танилцуулъя.

"Forbes" сэтгүүл 2018 оны хамгийн их орлоготой загвар өмсөгчийг зарлалаа! Хадгалах

“Victoria's Secret - 2018” шоу сүр дуулиантай болж өнгөрлөө!

Дэлхийн хамгийн халуухан загварын шоу болох "Victoria Secret-2018" өнгөрөгч пүрэв гарагт буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо амжилттай болж өнгөрлөө. Загвар болоод энтертайнментийг төгс хослуулсан тус супер шоу тоглолтод Адриана Лима (Adriana Lima), Жижи Хадид (Gigi Hadid), Кендалл Женнер (Kendall Jenner) гэх мэт загварын ертөнцөд өөрийн байр сууриа олсон чадварлаг бүсгүйчүүд оролцсон юм. Энэ жил 1 сая ам.доллар буюу хамгийн үнэтэй дотуур хувцасыг загвар өмсөгч Эльза Хоск (Elsa Hosk) өмсчээ.

“Victoria's Secret - 2018” шоу сүр дуулиантай болж өнгөрлөө! Хадгалах

Бидний өндөг шиг өөгүй гэж боддог загвар өмсөгчдийн үнэн төрх

Бид зурагт, сэтгүүл, зарлалын самбар, тайзан дээрх загвар өмсөгчдийг хараад тэдний гоо үзэсгэлэн, амар амгалан амьдралд нь атаархах сэтгэл төрдөг шүү дээ. Өнөөгийн нийгэмд бид царай зүсээр л бүх зүйлийг дийлж, хялбархан амьдрах боломжтой гэж итгэх болсон. Харин тэдгээр загвар өмсөгчид бодит амьдрал дээр ямар байдаг бол?

Бидний өндөг шиг өөгүй гэж боддог загвар өмсөгчдийн үнэн төрх Хадгалах

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа

Америкийн загвар өмсөгч Деми Роуз (Demi Rose)-ын Испанийн Ибиза арал дээр авахуулсан зургууд цахим ертөнцөд шуугиан тариад байна. 23 настай модель бүсгүй инстаграм хуудсандаа 7.3 сая дагагчтай гэхээр түүнийг хэр нэр нөлөөтэй  болохыг нь илтгэж буй. Деми Роузыг дараагийн Ким Кардашиан (Kim Kardashian) гэж нэрлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа Хадгалах

Швед бүсгүйн тэнэглэл

Шведийн загвар өмсөгч Наташа Крoун (Natasha Crown) дэлхийн дээд амжилт тогтоох хүний санаанд оромгүй арга сэджээ. Тэрээр дэлхийн хамгийн том өгзөгтэй эмэгтэй болохын тулд өдөр бүр илчлэг өндөртэй зургаан кг "Nutellа" шокаладны крем идэж огцом жин нэмж байгаа аж.

Швед бүсгүйн тэнэглэл Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Бразилд байдаг гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь Бразил гаралтай супер модель Жизель Бюндхен (Gisele Bündchen) сүүлийн 15 жилийн турш "Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч" хэмээх алдрын эзэн болж яваа. Супер модель бүсгүй саяхны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт Коста-Рикагийн далайн эрэг дээр амарч байгаад папарацийн дуранд өртжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой модель Жизель Бюндхений зуны амралт Хадгалах

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна

Нэгэн шинэ модель загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд маш их хандалт авж, олны анхаарлыг татаж байгаа аж. Эмэгтэйчүүд хатуу дүрэмд баригддаг Саудын Арабаас тус улсын анхны загвар өмсөгч төрөн гарчээ.

Арабын анхны дээд зэрэглэлийн загвар өмсөгч олны анхаарлыг татаж байна Хадгалах

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоск (Elsa Hosk) Испанийн Ибиза арал дээр амралтаа өнгөрүүлжээ. Тэрээр инстаграмын нэлээд идэвхтэй хэрэглэгч бөгөөд усны хувцастай халуухан зургуудаа оруулсан нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. 

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэр Элса Хоскийн халуухан амралт Хадгалах

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid), Эмили Ратаковски (Emily Ratajkowski) нар Грекийн Миконос арал дээр цагийг тун зугаатай өнгөрүүлжээ. Харамсалтай нь хэрэгт дуртай гэрэл зурагчид тэднийг тайван байлгасангүй, хэрхэн амарч буй агшин хормыг нь алдалгүй дурандаа буулгасан байна. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй Грект цагийн хэрхэн өнгөрүүлснийг уншигчдадаа сонирхуулъя.

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ Хадгалах