Caak Fashion

Орон орны хүмүүсийн гудамжны хувцаслалт

Орчин үед өндөр хөгжилтэй орнуудын гудамж гэдэг яг л кино наадмын улаан хивсний ёслол мэт байдаг болж. Ингэж зүйрлэж байгаагийн учир нь залуус “гудамжны загвар” хэмээх хувцас загварын цоо шинэ төрлийг гаргаж ирэн, түүнийгээ дэлхий нийтэд дэлгэрүүлэн хөгжүүлж байгаа билээ. Иймээс энэ удаад уншигч та бүхэндээ орон орны хүмүүсийн гудамжны загварын хувцаслалтыг харьцуулан танилцуулж байна.

Орон орны хүмүүсийн гудамжны хувцаслалт Хадгалах
2016-01-21, 02:13

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд

"Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?" Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж, хэрхэн зөв хувцаслах тухай мэдээллийг хүргэж байна. 

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг эрчүүдийн хувцаслалт

Зарим үед бидний гадаад үзэмж, хувцаслалт нь үг ярианаас илүүтэй бусдад анхны сэтгэгдлийг төрүүлж байдаг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэгтэй ижил бидний өмссөн зүүсэн хувцас, өнгө үзэмж хэлж боломгүй маш олон зүйлийг илэрхийлээд байх шиг... Тэгвэл охид бүсгүйчүүд эрчүүдийн юунд тэгтлээ татагдаж, дурладаг юм болоо? Үүнд ч гэсэн хувцаслалт чухал нөлөөтэй. Тиймээс эрчүүддээ зориулан бүсгүйчүүдийн дуртай хувцаслалтуудыг танилцуулж байна. 

Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

Энэ хавар моодонд орох 10 хувцас

Хүйтний эрч суларч, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэсэн хаврын өдрүүд айлчилж байна. Үүнийг дагаад охид бүсгүйчүүд маань "Зузаан хувцсаа нимгэлж, загварлаг төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?" хэмээн толгойгоо гашилгаж суугаа биз ээ. Иймд нийт үзэсгэлэн гоо бүсгүйчүүддээ зориулан энэ хавар трэнд болох загварлаг хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доорх хувцаснуудаас сонголтоо хийж, хаврын улиралд дэгжин харагдаарай. 

Энэ хавар моодонд орох 10 хувцас Хадгалах

2017 онд ямар стиль, хэв маяг трэнд болох вэ?

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдаг нь нууц биш юм. Тэгвэл энэ жил гоо сайхны салбарт ямар шинэчлэлтүүд гарч ирж, охид бүсгүйчүүдийн өргөн хэрэглээ болох бол? Дэлхийн алдартай стилистүүд, гоо сайхны мэргэжилтнүүд дараах хэв маягийг 2017 оны онцлох, гол трэндүүд байх болно гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Ингээд хамтдаа ямар зүйлс трэнд болохыг сонирхоцгооё.

2017 онд ямар стиль, хэв маяг трэнд болох вэ? Хадгалах

Таныг ихэмсэг харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүн бүхэн л ихэмсэг, бардам төрхийг бүрдүүлж, эрчүүдийн харцыг унагаахыг хүсдэг. Харин тэрхүү хүслээ зөвхөн сэтгэлдээ тээж, хэрхэн хувцаслахаа мэддэггүй бүсгүйчүүд олон байдаг бөгөөд зүгээр л нүдэнд өртөж, гоё харагдсан хувцсаа худалдаж авдаг сөрөг талтай. Тэгвэл бид та бүхэндээ ихэмсэг, дэгжин харагдахын тулд юуг анхаарах хэрэгтэй, ямар хувцас өмсөх ёстой болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таныг ихэмсэг харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Таныг залуу эрч хүчтэй харагдуулах хувцаслалтууд

Танд таалагдах эсэхийг мэдэхгүй ч гэлээ, залуухан охидод гайхалтай зохидог хувцаснууд гэж байдаг. Тухайлбал, хөндлөн судалтай цамц, хээнцэр загвартай өмднүүд охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор өнөөдрийг хүрсэн нь нууц биш юм. Иймд өнөөдөр бид танд зориулан 40 нас хүрэхээсээ өмнө заавал өмсөх ёстой хувцаснуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Таныг залуу эрч хүчтэй харагдуулах хувцаслалтууд Хадгалах
2017-04-13, 18:08

2017 онд моодноос гарах 10 гоёл

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талтай бол шинэхэн трэндийг дагаж, баримтлахгүй гээд ч яах билээ. Иймд бид 2017 он гэхэд моодноос гарах хувцаслалтыг танилцуулъя. 

2017 онд моодноос гарах 10 гоёл Хадгалах

Эрчүүдийн харцыг булаадаг хувцаслалтууд

Ямар хувцаслалт эрчүүдийн харцыг булааж, тэднийг соронзон мэт татдаг бол гэж та урьд нь бодож байсан уу? Хэрвээ та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь зөвхөн танд зориулан эр хүн бүрт таалагдаж, тэдний сэтгэлийн нарийн утсыг нь хөндөж чадах хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Эрчүүдийн харцыг булаадаг хувцаслалтууд Хадгалах

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?

Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хэмээх сайхан үг байдаг. Түүний адил бид өдөр тутамдаа цэвэр цэмцгэр, аятайхан хувцаславал, хүмүүстэй харилцах харилцаанд ч мөн сайнаар нөлөөлнө шүү дээ. Энэ нь заавал өндөр үнэтэй хувцсыг өмс гэсэн үг биш юм. Ердөө л хувцаслах хэв маяг, ерөнхий донжийг нь олоод өмсчихвөл, та яг л хөрөнгөтэй айлын хүүхэд мэт эрхэмсэг харагдах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцья.

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ? Хадгалах

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

Бид эрчүүдийг загварын тухай мэдлэг муутай, тэрчлэн бүсгүйчүүдийг бодвол мэдрэмжгүй гэж ойлгодог. Гэвч энэ нь тийм ч зөв тодорхойлолт биш бололтой. Учир нь бид та бүхэндээ эрчүүдийн нүдээр бүсгүйчүүдийн хувцаслалт хэрхэн харагддаг болон тэднийг галзууруулах шахдаг хувцаслалтуудтай танилцуулъя.

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн 12 хувцаслалт Хадгалах

Эмэгтэйчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс

Та баасан гаригийн орой хувцасны шүүгээнээсээ өөрт тохирсон ямар нэг зүйл олохгүй байна уу? Хэр олон удаа ийм асуудалтай тулгарч байсан бэ? Эмэгтэйчүүд та бүхэн үргэлж сэтгэл татам сайхан байх ёстой, гэхдээ үүнийг хэтэрхий төвөгтэй болгож болохгүй. Ямар ч тохиолдолд өөрийгөө хамгийн сайхнаар харах ухаалаг загварын санаануудтайгаар та амьдралаа илүү хялбар болгож чадна. Үүнд таны стилл, биеийн галбир, хувийн шинж чанар зэргээс шалтгаалах зарим ялгаа бий, гэхдээ эдгээр зөвлөгөөнүүдийн ихэнх нь ямар ч эмэгтэй хүнд тус болох болно.

Эмэгтэйчүүдийн хувцаслалтын талаар хэзээ ч мартаж болохгүй зүйлс Хадгалах
2015-01-24, 03:04