CAAK FASHION

Одуудын дунд дэлгэрээд буй "Хөхөвчгүй трэнд"

Орчин үед хүмүүсийг гайхашруулахад амаргүй болсон. Алдартай одуудыг олон сая ам.долларын үнэтэй даашинз, хувцсаар гоёдгийг бид мэднэ. Гэхдээ зарим нь бусдын анхаарал татахыг тулд зориуд хэт задгай хувцасладаг билээ. Тэгвэл сүүлийн үед одуудын дунд дэлгэрээд байгаа загварын чиг хандлага нь бараг л цээж нүцгэн явах болсон гэхэд хэлсдэхгүй л болов уу. Магадгүй тэдний хувцаслалт нимгэрсээр нимгэрсээр удахгүй чармай нүцгэн гадуур явахыг харах цаг энүүхэнд байгаа бололтой. 

Одуудын дунд дэлгэрээд буй "Хөхөвчгүй трэнд" Хадгалах
2018-06-26, 15:50

Харц булаам харагдахын тулд энэ зун ямар даашинзаар гоёх вэ?

Зуны мэдрэмжийг төгс мэдрэхийн тулд эмэгтэй хүнд сайхан даашинз байхад л хангалттай. Гэхдээ даашинз сонгох тийм ч хялбар байдаггүй учир бид танд энэ зун ямар даашинзууд трэнд болох талаар мэдээллийг хүргэе. 

Харц булаам харагдахын тулд энэ зун ямар даашинзаар гоёх вэ? Хадгалах

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байна

Загварын салбарт цахиур хагалан гарч ирж байгаа, хамгийн алдартай өсвөр үеийн моделиудыг танилцуулъя. Тэдний нэр алдар дэлхийн өнцөг булан бүрт аль хэдийнэ тархжээ. Олон сэтгүүлийн нүүрийг чимээд амжсан эдгээр моделийн ирээдүй тун өнгөлөг харагдаж байна.

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байна Хадгалах
2018-06-21, 18:42

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ?

Хүн өөрийн дотоод ертөнц, зан чанараа бусдад илэрхийлэх боломжийг хувцас хэрэглэл олгодог. Мөн нөгөө талаар  хувцас нь байгаль цаг агаар, хүрээлэн буй орчноос хамгаалах буюу хүйтэнд дааруулахгүй байх, халуунд сэрүүцүүлэх зэрэг үүрэгтэй. Дэлхий нийтээр тархсан, хүн бүрт байдаг түгээмэл хувцаснууд анх хэрхэн үүсэж, хөгжлийн ямар үйл явцыг туулж өнөөг хүрсэн талаарх мэдээллийг танд хүргэе. 

Бидний өдөр тутам өмсдөг хувцаснууд хэрхэн бий болсон бэ? Хадгалах
2018-06-19, 11:44

Энэ зун барууны охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд

Загварлаг харагдахын тулд заавал "Улаан хивс"-ний ёслолд оролцсон одуудыг дуурайж хувцаслах юм уу, эсвэл заавал алдартай дизайнерийн бүтээлийг өмсөх шаардлагагүй юм. Өдөр тутамдаа үнэнхүү догь, дэгжин харагдах олон боломж бий. Өрнөдийн орнуудын загварлаг охид залуусын энэ зуны гудамжны хувцасны трэндээс санаа авч их хотын гудамжийг өөрийн өнгөлөг дүр төрхөөрөө чимээрэй.

Энэ зун барууны охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй хувцас загварууд Хадгалах
2018-06-15, 13:34

"Victoria’s Secret"-ийн хөшигний цаана юу өрнөдөг вэ?

55 настай Австралийн гэрэл зурагчин Расселл Жеймс (Russell James) 20 жилийн турш "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэрүүдийн шоуны албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ажлаа хийхийн зэрэгцээ загвар өмсөгчдийг тайзан дээр гарахынх нь өмнө сэтгэл санаагаар дэмждэгт нь сахиусан тэнгэрүүд талархаж явдаг гэнэ. "Victoria’s Secret"-ийн нууцыг Расселл шиг сайн мэддэг хүн байхгүй гэхэд болно. Тэнд чухам бидний мэддэггүй ямар амьдрал өрнөж, хөшигний цаана юу болдог вэ гэдгийг уншигчдадаа танилцуулъя.

"Victoria’s Secret"-ийн хөшигний цаана юу өрнөдөг вэ? Хадгалах

Интернэтийг шуугиулсан хөхний даруулганы шинэ трэнд

Халуун зуны улиралд бүсгүйчүүд аль болох нимгэн, хөнгөн хувцаслаж, биед эвтэйхэн хөхний даруулга сонгохыг чухалчилдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд загвар зохион бүтээгч Эрин Робертсон (Erin Robertson) нэгэн өвөрмөц санаа дэвшүүлжээ. Тэрбээр энгийн алчуурыг хөхний даруулга болгон ашиглаж болохыг бүсгүйчүүдэд зөвлөж, дараах загварыг зохиосон нь цахим сүлжээнд олны анхаарлыг ихээхэн татаж буй юм. 

Интернэтийг шуугиулсан хөхний даруулганы шинэ трэнд Хадгалах
2018-06-13, 12:48

Кейт Аптон эргэн ирлээ

Өнгөрөгч ням гаригт 26 нас хүрсэн загвар өмсөгч, модель Кейт Аптон (Kate Upton) “Maxim” сэтгүүлийн нүүр хуудсанд зориулан халуухан зургууд авахуулсан олны харцыг өдгөө булаагаад байна. Байнга шахам л хэвлэлийнхний  анхааралд байж, болзсон залуусынх нь жагсаалтыг цээжээрээ шахам мэддэг байсан фэнүүдийнх нь хувьд тэрээр өнгөрсөн жилээс сураг алдарсан нь нөхөртэй болсонтой нь холбоотой. Тэрээр гэрийн эзэгтэйн дүрд хувирч, хэсэг амсхийгээд саяхнаас эргэн ирлээ. Аль ч талаасаа хөөрхөн гарсан түүний халуухан зургуудыг уншигчдадаа сонирхуулъя.

Кейт Аптон эргэн ирлээ Хадгалах
2018-06-12, 17:32

Үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал туранхай байх ёсгүйг баталсан бүсгүй

АНУ-ын загвар өмсөгч Табрио Мажорс (Tabria Majors) "Victoria's Secret"-ийг шүүмжлэх нэгэн өвөрмөц арга олжээ. Сурталчилгааны кампанит ажил явуулахдаа "Victoria's Secret"-ийнхэн бодит байдалд нийцэхээргүй буюу хэт туранхай охидыг моделио болгосныг шүүмжлэхийн тулд тэрээр зарим моделиудыг дуурайж зургаа авахуулжээ.

Үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал туранхай байх ёсгүйг баталсан бүсгүй Хадгалах
2018-06-09, 10:50

Энэ зуны загварын чиг хандлага

Хэрвээ та өөртөө итгэлтэй, загварлаг байхыг зорьдог бол энэ жилийн хавар-зуны гудамжны загварыг сайн ажаарай. Мөртэй том пиджакаас цэцэгтэй даашинзыг өмссөн залуус Милан, Парис, Лондон, Нью-Йорк хотын гудамжаар алхах нь их болжээ. Тэдний энэ жилийн загварын чиг хандлага донжтой, дэгжин бас нэлээд хээнцэр, сайхан харагдаж байлаа. Та ч гэсэн тэднээс дутахгүй сайхан харагдахыг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Энэ зуны загварын чиг хандлага Хадгалах
2018-06-08, 14:26

Загварын ертөнцийн "Оскар"-т одууд хэрхэн гангарав?

“CFDA Fashion Awards” буюу загварын салбарын шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслол даваа гаригийн үдэш болж өндөрлөсөн юм. Эл арга хэмжээг загварын ертөнцийн Оскар ч гэж нэрлэдэг. Америкийн загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд энэхүү ёслолын гол хүмүүсийн тоонд загвар зохион бүтээгч Каролина Херера (Carolina Herrera), Диан вон Фуртенсбэрг (Diane von Furstenberg), Ральф Лорен (Ralph Lauren), Зак Позен (Zac Posen) нар багтдаг. АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклиний музейд болсон уг арга хэмжээний улаан хивсний ёслолд алдартай одууд хүрэлцэн ирж оролцсон байна.

Загварын ертөнцийн "Оскар"-т одууд хэрхэн гангарав? Хадгалах
2018-06-06, 17:34

Английн Ким Кардашиантай танилц!

Британийн 23 настай фото модель Деми Роз (Demi Rose) цахим ертөнцөд од болоод амжжээ. Тэрбээр инстаграмдаа долоон сая дагагчтай бөгөөд шүтэн бишрэгчид нь Демиг "Английн Кардашиан" гэж нэрлэх болжээ. 

Английн Ким Кардашиантай танилц! Хадгалах
2018-06-05, 16:07