CAAK FASHION

50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Бид дотуур хувцас сонгохдоо зөвхөн гадаад харагдах байдлыг нь ажиглаж "Ямар хөөрхөн юм бэ?" гээд л авчихдаг. Гэвч энэ нь тун ч буруу бөгөөд дараа нь өмсөхөд биед тухгүй байх, өнгө нь үл зохицох, биеийг эв хавгүй харагдуулах гэхчлэн олон асуудлууд урган гарна. Харин бид та бүхэндээ тэрхүү олон асуудлаас сэргийлж, дотуур хувцас авахдаа юун дээр анхаарах ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Өвлийн улиралд загварлаг хэрнээ, дулаахан хувцсыг хэрхэн сонгох вэ?

Хүйтний улиралд хүмүүс загварлаг хувцаслаж чадахгүй нь хэмээн боддог. Гэхдээ та сэрүүн салхи сэвэлзсэн намар, өвлийн өдрүүдэд ч, бусдаас өвөрмөц, дэгжин харагдаж чадна. Мөн энэ жилийн трэндийг баримталж, хоцрогдсон хувцаслалтыг мартах хэрэгтэй аж. Ингээд хамтдаа таныг загварлаг харагдуулах хүйтний улирлын хувцаслалтуудтай танилцъя. 

Өвлийн улиралд загварлаг хэрнээ, дулаахан хувцсыг хэрхэн сонгох вэ? Хадгалах

Таныг туранхай бас дэгжин харагдуулах хувцаслалтууд

Охид бүсгүйчүүд маань бүгд л гоолиг болоод сайхан биетэй харагдахыг хичээдэг. Гэхдээ та бага зэрэг илүүдэл жинтэй нэгэн байлаа ч, хувцаслалтаараа үүнийгээ нууж, төгс харагдаж чадна. Бид өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулан хэрхэн гоолиг, туранхай харагдах тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг дагаж мөрдөн үргэлж туранхай, сайхан биетэй харагдах боломжтой юм. 

Таныг туранхай бас дэгжин харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй

Инстаграм ертөнцийг шуугиулж, хүн бүрийн анхаарлыг татаад буй охиныг Анок Яай (Anok Yai) гэдэг бөгөөд тэрээр 19 настай, их сургуулийн оюутан аж. Тэрээр цахим сүлжээнд өөрийн зургаа байршуулах болсноор хүмүүст танигдаж, хэдхэн өдрийн дотор шуугиан тарьж чаджээ. Харин тэрхүү шуугиан дэлхийн томоохон загварын агентлаг болох "Next Models"-ын чихэнд хүрч, охинд загвар өмсөгч болох тухай санал тавьсан байна. 

Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй Хадгалах

Энэ намар, өвлийн трэнд болох гуталнууд

Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх хувцас загварын чиг хандлагыг дагахад үнэхээр бэрх юм. Хэдий тийм ч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, гоёмсог басхүү шинэлэг хувцсаар гангарах сайхан биш гэж үү? Тиймээс ч бид охид бүсгүйчүүддээ зориулан энэ намар, өвлийн трэнд болж буй шинэлэг хийгээд өвөрмөц гутлуудын чиг хандлагыг танилцуулъя. Нэгэн хэвийн байх дургүй охидод маань үнэхээр сайхан боломж гарч иржээ...

Энэ намар, өвлийн трэнд болох гуталнууд Хадгалах

Зуны хувцсаа намар, сэрүүний улиралд хэрхэн тохируулан өмсөх вэ?

Сэрүүхэн намрын өдрүүд ирж, сэвэлзэх салхи жиндээн, дааруулах болжээ. Харин та арай зуны хувцаснуудаа далд хийж, намар өмсөх олигтой хувцас алга хэмээн сэтгэлээр унаж суугаа юм биш биз? Тэгвэл зуны зарим хувцсыг намар ч өмсөж, дэгжин төрхийг бүтээж болдог байна шүү. Бид өнөөдөр та бүхэндээ намар өмсөж болох зуны хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зуны хувцсаа намар, сэрүүний улиралд хэрхэн тохируулан өмсөх вэ? Хадгалах

Ноосон цамцыг хувцастайгаа хэрхэн тохируулан өмсөх вэ?

Ялангуяа намрын улиралд урт, богино, нимгэн, зузаан гээд л төрөл бүрийн ноосон цамцыг загвар, өнгө үзэмжээс нь шалтгаалан хувцасны гадуур болон дотуур өмсөхөд тохиромжтой байдаг. Иймд бид та бүхэндээ сэрүүний улиралд хэрхэн дулаахан бас загварлаг харагдах нууцуудаас дэлгэе! Та эдгээрээс санаа авч, өдөр тутамдаа үргэлж үзэсгэлэнтэй харагдаарай.

Ноосон цамцыг хувцастайгаа хэрхэн тохируулан өмсөх вэ? Хадгалах

Энэ намар, өвлийн моод болох хувцас загварууд

Алдартай загвар зохион бүтээгчид, энэ өвлийн загварын чиг хандлагыг аль хэдийн тодорхойлоод амжжээ. Тэдний хэлж буйгаар хувцас бол хүний дотоод зан чанар, дур сонирхолоо илэрхийлэх хэрэгсэл учир юу өмсөхөө зөвхөн өөрөө шийдэж байх нь загварын гол тулгуур ажээ.

Энэ намар, өвлийн моод болох хувцас загварууд Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 15 загвар өмсөгч

Дэлхийн загварын ертөнц бол маш өрсөлдөөнтэй ертөнц. Бусдаас онцгой зан чанар, гадаад төрх, гоолиг биетэй бүсгүйчүүд дундаас тодрон гарч ирэх шаардлагыг бий болгож байдаг билээ. Тэгвэл эдгээр бүсгүйчүүд хэрхэн алдрын замд хөл тавьсан ба жилийн ашиг орлогын талаарх сонирхолтой мэдээллиййг уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 15 загвар өмсөгч Хадгалах

Хувцасны хээгээр биеийнхээ өө сэвийг хэрхэн далдлах вэ?

Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг. Зөв хувцсаа сонгож чадвал та гоолиг, нарийн бэлхүүстэй гээд, хүссэнээрээ харагдах боломжтой гэж стилистүүд хэлдэг. Зөвхөн зөв хэлбэртэй хувцас бус, зөв хээг сонгож чадвал та улам ч илүү анхаарал татам, дэгжин харагдах боломжтой. Тэгвэл бид танд бараг бүх хүмүүст зохидог, өө сэвийг хамгийн ихээр далдалж, өмссөн эзнээ сайхан харагдуулдаг 8 төрлийн хээний тухай хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Хувцасны хээгээр биеийнхээ өө сэвийг хэрхэн далдлах вэ? Хадгалах

Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?

Намрын сэрүүн өдрүүд аль хэдийн эхэлжээ. Эдгээр өдрүүдэд өглөө, оройн цагаар илүү сэрүүсч, харин өдөр халуун нартай байдаг учир хувцсаа тохируулан өмсөхөд бага зэрэг бэрхшээлтэй байдаг. Тэгвэл ийм үед хэрхэн дулаан, загварлаг хувцаслаж болох талаар мэргэжлийн стилистүүдийн зөвлөгөөг танд хүргэхээр бэлтгэлээ. Доорх хувцаслалтуудыг өдөр тутамдаа, ажилдаа гээд хаана ч өмсөж болох учир мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Намрын улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ? Хадгалах

Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин загварын ертөнцөд 90-60-90 харьцаатай бие, ямар ч өөгүй царай, энгийн үс, тэгш шүд гээд ямар ч өөгүй, хүүхэлдэй шиг байж, хэмжээсэнд тохирч таарахыг шаарддаг. Бидний одоо танилцуулах 10 модель загварын ертөнцийн энэ стандартад нийцэхгүй ч, харахгүй өнгөрч боломгүй гоо үзэсгэлэнгээрээ тодрон гарч ирсэн юм. Тэд ямар нэг хэм хэмжээнд тааруулах бус өөрийн төрөлхийн гоо сайхныг мэдэрч, хайрладаг нь лавтай. 

Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд Хадгалах