CAAK FASHION

Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцсанд дургүй вэ?

Бүсгүйчүүд эрчүүдэд сайхан харагдахын тулд биш өөр эмэгтэйгээс дутахгүйн тулд хувцасладаг гэх яриа бий. Гэхдээ л эрчүүдэд тэдний бараг өдөр тутамдаа өмсдөг дараах хувцаслалтууд огт таалагддаггүй гэнэ. Харин та эдгээртэй санал нийлэх үү? 
Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцсанд дургүй вэ? Хадгалах
2015-10-02, 23:30

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

Хослол өмсөхөд баримтлах 14 алтан дүрэм

Хослол бол эрэгтэй хүнийг ямар түвшний эр хүн болохыг тодорхойлох хэмжүүр юм. Тийм учраас та хослолоо зөв өмсөж сурах нь маш чухал. Таны хажуугаар хослол өмссөн залуу зөрж өнгөрсөн ч нэг л гоё харагдахгүй байна уу? Тэгвэл тэр залуу энэ алтан дүрмүүдийн нэгийг гарцаагүй зөрчсөн болоод л тэгэж харагдсан байх. Магадгүй та шинэ жилээрээ эсвэл хонхны баяраараа, хуриман дээр ч юмуу хослол өмсөхөөр бол энэхүү алтан дүрэмүүд танд зайлшгүй хэрэг болно.

Хослол өмсөхөд баримтлах 14 алтан дүрэм Хадгалах
2016-12-19, 09:26

2017 онд моодонд орох намар, өвлийн шинэ трэндүүд

Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Үүнтэй адил өөрт тохирсон загварлаг хувцсаар гоёсон хэн ч хамгийн дэгжин, хараа булаам байж чаддаг юм. Харин хувцас загвар нь жил бүр шинэ трэндийг танилцуулж, олны анхаарлыг татдаг бөгөөд та ч бас үүнийг сонирхож, бусадтай хөл нийлүүлэн алхахыг хүсч байгаа бизээ. Иймд 2017 онд моодонд орох шинэхэн хувцаслалтуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Моод эргэнэ гэгчээр бидний урьд нь таашаадаггүй байсан хувцаслалтууд шинээр түрэн орж ирсэн байх юм. Магадгүй хэт хуучны, этгээд онцгүй мэт санагдах боловч, та эдгээр загвараас санаа авч, өөрчлөн өмсөөд өөртөө итгэлтэй өөдрөг алхаарай. 

2017 онд моодонд орох намар, өвлийн шинэ трэндүүд Хадгалах
2016-10-13, 15:50

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зун хэдийн ард хоцорчээ. Цас хаялж, жихүүн салхи үлээх нь дулаан хувцаслахыг бидэнд сануулна. Өвөл гоё хүн гэж байдаггүй, дулаан явахад л болно хэмээдэг боловч,  дулаахан атлаа загварлаг хувцаслаж ч болох аж. Ингээд та бүхэндээ хүйтний улиралд зөв хувцаслах аргуудыг танилцуулъя. 

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ? Хадгалах

2016 онд трэнд болох хувцаслалтууд

Та энэ намар ямар өнгө, загвартай хувцаснаас сонголтоо хийхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл бид та бүхэндээ хэзээ ч хуучрашгүй, дэгжин, сонгодог гээд төрөл бүрийн ид шидтэй гайхалтай сонголтуудыг хүргэе. Нэгэнтээ авчихсан байхад нэг эрин өнгөрсөн ч загвар өнгө нь сонгодог хэвээр байх болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

2016 онд трэнд болох хувцаслалтууд Хадгалах

Хэзээ ч моодноос гардаггүй 12 хувцаслалт

Хэдийгээр техник, технологи өндөр хөгжиж байгаа ч, бидний амьдралын салшгүй хэсэг болсон хуучны зүйлсүүд дэндүү олон юм. Тэр дундаас бид та бүхэндээ хувцаслалтыг энэ удаа онцлон хүргэхээр шийдлээ. Үйлдвэрлэгдэн гарсан он нь олон жилийн өмнөх байж болох ч, одоог хүртэл моод нь хуучраагүй хувцаснуудтай хамтдаа танилцацгаая.

Хэзээ ч моодноос гардаггүй 12 хувцаслалт Хадгалах
2016-08-30, 16:27

Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ?

Дотуур хувцасны түүхийг сөхвөл манай эринээс хэдийн хальж, манай эриний өмнөх тоолол руу шилжинэ. Харин орчин үеийн дотуур хувцасны үүсэл нь 14-р зуунаас эхтэй. Орчин үед бол хөвөн даавуун, нийлэг, торгомсог, торон гээд л төрөл бүрийн материалтай дотуур хувцсыг өмсөх болжээ. Гэхдээ дотуур хувцсаа угаах, өмсөх, хадгалахдаа бидний гаргадаг дараах хэдэн алдаа байдаг. Та үүнийг анхаараад аваарай. 

Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах
2016-07-01, 17:00

Хувцаслалтаараа биеийнхээ өөг хэрхэн дарах вэ?

Бидний хүсэн хүлээдэг зун цаг ирлээ. Нимгэн хөнгөн хувцаслаад явах гэхээр энд тэндээс унжих илүүдэл мах, булчин, гэдэс хэвлийн илүүдэл өөхийг нууя гэвч нуух "газар" олдохгүй үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ биеийн өө сэвээ хэрхэн хувцсаар нууж, далдлах зальжин аргуудыг танилцуулъя.

Хувцаслалтаараа биеийнхээ өөг хэрхэн дарах вэ? Хадгалах

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин Хадгалах
2016-11-18, 10:50

Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ?

Өдгөө хүн бүр л санхүүгийн хямралд өртөж шинэ хувцас худалдаж авна гэдэг хүндхэн болоод байгаа. Гэхдээ та байнга өмсдөг хуучин хувцсаа загварлаг болгоод өөрийгөө гоёж болох юм шүү. Ингээд та бүхэндээ өмсдөггүй, хуучин хувцсаа загварлаг болгох энгийн, хялбархан аргуудыг танилцуулъя.

Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ? Хадгалах

Зөвхөн мэргэжлийн загвар өмсөгч, моделиудын мэддэг 10 заль

Загвар өмсөгчид тайзан дээр, гадуур ч үзэсгэлэнтэй, дэгжин харагдаж чаддаг. Тэдний хувцаслалтын хэв маяг нь үргэлж загварын мэдрэмжийг нь гайхуулж, хүн бүрийн харцыг булаадаг билээ. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан зөвхөн мэргэжлийн загвар өмсөгчдийн мэддэг нууцуудыг танилцуулж байна. 

Зөвхөн мэргэжлийн загвар өмсөгч, моделиудын мэддэг 10 заль Хадгалах