CAAK FASHION

Таныг өндөр харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ингээд хамтдаа өндөр харагдуулах хувцаслалтуудыг мэдэж авцгаая. 

Таныг өндөр харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин

Бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Наталя Кастеллар (Natalia Castellar) гэдэг бөгөөд тэрээр Пуэрто Рико (Puerto Rico) улсад төрсөн, 17 настай загвар өмсөгч охин юм. Бага байхаасаа өтгөн хөмсөгтэй байсан тэрээр олон нийтийн газар явахаасаа ичиж, сургуульд хүртэл сурахгүй хэмээн эцэг эхдээ хэлж байжээ. Гэвч өсч, торнихын хэрээр түүний гоо үзэсгэлэн олны харааг булаах болж, Наталя хөмсөгнөөсөө ичиж, санаа зовохоо больсон байна. Түүгээр барахгүй загварын агентлагтай тэрээр гэрээ байгуулж, өсвөр наснаасаа алдар нэрэнд хүрэх гараагаа амжилттай эхлүүлжээ.

Xөмсөгнөөсөө болж амьдрал нь орвонгоороо эргэсэн охин Хадгалах
2016-11-18, 10:50

Франц бүсгүйчүүд хэрхэн хувцасладаг вэ?

Гудамжны загвар гэдэг бол тухайн хотын залуусын эрх чөлөөт задгай сэтгэлгээ, уламжлалт ёс заншлыг ч гэсэн далдхан агуулсан байдаг юм. Харин загварын эх орон гэгддэг Франц улсын охид бүсгүйчүүд юу өмсөж, хэрхэн хувцасладаг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Франц бүсгүйчүүд хэрхэн хувцасладаг вэ? Хадгалах

Бүсгүйчүүдийн хөхний даруулга сонгохдоо гаргадаг 5 алдаа

Хөхний даруулга нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн чухал хувцас хэрэглэл билээ. Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр таны эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг. Харин та сонголтоо зөв хийж, өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалж чаддаг болов уу? Ингээд бүсгүйчүүддээ зориулан хөхний даруулга сонгохдоо гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулъя.

Бүсгүйчүүдийн хөхний даруулга сонгохдоо гаргадаг 5 алдаа Хадгалах

2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүд

Өнөөдөр хүн бүрийн хуьцасны шүүгээнд дор хаяж нэг ширхэг жинсэн өмд байдаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг бөгөөд үүнээс жинсэм өмдний хэрэглээ ямар их байгааг харж болох юм. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ 2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүд Хадгалах
2016-11-03, 11:26

Өндөр өсгийт өмсөхөд бидний биед юу болдог вэ?

Эмэгтэй хүн бүр өдөр тутамдаа, эсвэл ямарваа арга хэмжээн дээр өндөр өсгийтэй гутлыг өмсдөг. Гэвч ийнхүү өмссөнөөр эрүүл мэндэддээ ноцтой хохирол учруулж байдгийг тэр бүр мэдэхгүй билээ. Иймд бид та бүхэндээ өсгийтэй гутал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон, биед илрэх сөрөг шинжүүдийг хэрхэн багасгах, эмчлэх тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Өндөр өсгийт өмсөхөд бидний биед юу болдог вэ? Хадгалах

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт

Эрчүүд найз бүсгүй, эхнэрээ гомдоохвий гэсэндээ тэдний өмссөн хувцас, нүүр будалтын талаар ам нээдэггүй байна. Өөрт нь хэдийгээр таалагдахгүй байсан ч хайртай бүсгүйгээ тэргүүнд тавьж, тэдний саналыг хүндэтгэдэг. Харин анх танилцаж буй бүсгүйн хувьд, тэднийг хувцаслалтаар нь үнэлж, дүгнэх нь бий. Иймд бүсгүйчүүддээ эрчүүдийн дургүй хувцаслалтуудыг танилцуулъя.

 

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт Хадгалах

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ?

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зун хэдийн ард хоцорчээ. Цас хаялж, жихүүн салхи үлээх нь дулаан хувцаслахыг бидэнд сануулна. Өвөл гоё хүн гэж байдаггүй, дулаан явахад л болно хэмээдэг боловч,  дулаахан атлаа загварлаг хувцаслаж ч болох аж. Ингээд та бүхэндээ хүйтний улиралд зөв хувцаслах аргуудыг танилцуулъя. 

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хэрнээ дулаахан хувцаслах вэ? Хадгалах

Та хэдэн долларын хувцас өмссөн бэ?

Улс орны ард иргэд бүр өөрийн гэсэн хувцаслах хэв маягтай байдаг. Энэ нь тэдний ёс заншил, сэтгэлгээ, байгал цаг уурын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байх нь бий. Зарим нь үнэтэй брэнд хувцсаар гангардаг бол, үлдсэн хэсэг нь биедээ тухтай хямд төсөр хувцсыг эрэлхийлдэг байх юм. Тэгвэл бид та бүхэндээ Жо Монстр (Joe Monster) хэмээх гэрэл зурагчин залуугийн Нью-Йорк хотын гудамжаар явж, "Таны өмссөн хувцас хэдэн доллар вэ?" хэмээн хүмүүсээс асууж, тэдний зургийг авсан сонирхолтой фото төслийг танилцуулж байна. 

Та хэдэн долларын хувцас өмссөн бэ? Хадгалах

2017 онд моодонд орох намар, өвлийн шинэ трэндүүд

Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Үүнтэй адил өөрт тохирсон загварлаг хувцсаар гоёсон хэн ч хамгийн дэгжин, хараа булаам байж чаддаг юм. Харин хувцас загвар нь жил бүр шинэ трэндийг танилцуулж, олны анхаарлыг татдаг бөгөөд та ч бас үүнийг сонирхож, бусадтай хөл нийлүүлэн алхахыг хүсч байгаа бизээ. Иймд 2017 онд моодонд орох шинэхэн хувцаслалтуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Моод эргэнэ гэгчээр бидний урьд нь таашаадаггүй байсан хувцаслалтууд шинээр түрэн орж ирсэн байх юм. Магадгүй хэт хуучны, этгээд онцгүй мэт санагдах боловч, та эдгээр загвараас санаа авч, өөрчлөн өмсөөд өөртөө итгэлтэй өөдрөг алхаарай. 

2017 онд моодонд орох намар, өвлийн шинэ трэндүүд Хадгалах
2016-10-13, 15:50

Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ?

Охид бүсгүйчүүд төдийгүй залуусыг гоо сайханг тодотгох, бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхэд тусалдаг  чухал зүйл бол “сүрчиг” билээ. Тиймдээ ч бид хаа явсан газраа дуртай үнэртэнгээ цүнхлээд явдаг нь нууц биш. Гэвч дуртай үнэртэй усаа түрхээд байхад л үнэр нь төдийлөн мэдрэгдэхгүй, хурдан гараад байдаг бол бидний бэлтгэсэн доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ? Хадгалах
2016-10-11, 09:28

Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр хэмээн ярьдаг. Энэ ч үнэн юм. Учир нь бид бүхэн биеийнхээ өө сэв, тэрчлэн давуу талуудыг хувцаслалтын тусламжтай нууж, бас далдалж болдог. Олны танил хүмүүс яагаад цаг ямагт үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж бодож байна? Тэд ердөө л хувцсаа гайхалтай сайхан тохируулж чаддаг болоод л тэр шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ хувцсаа хэрхэн зөв сонгох, тэрчлэн юун дээр алддаг болохыг харуулсан, маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах