CAAK FASHION

40 нас хүрэхээсээ өмнө таны заавал мэдэх ёстой зүйлс

Хүн бүр амьдралд алдаж, онодог. Тэгэхээс биш дардан замаар явдаг хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч алдаан дээрээ суралцаж, онох үедээ бахархаж байх ёстой билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ 40 нас хүрэхээсээ өмнө сурч, мэдэж авах ёстой амьдралын ухааныг сийрүүлэхийг хүссэн юм. Та заавал ямар нэг зүйлийг алдаж байж ойлгож, ухаарах ёсгүй шүү дээ. Тиймээс эдгээр ухаарлууд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

40 нас хүрэхээсээ өмнө таны заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах
2017-03-08, 15:35

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй “Plus-Size” моделиуд

Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байдгийн адилаар өдгөө загварын тайз болоод сэтгүүлийн нүүрийг гоолиг, туранхай бус махлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд илүүтэй чимэх болжээ. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, урам зориг хайрлан, хүнд зорилго байгаад түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал юунд хүрч болдгийг харуулж чадсан хамгийн алдартай "Plus-Size" моделиудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй “Plus-Size” моделиуд Хадгалах

“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн хачирхалтай хувцаслалтууд

67 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол Лос-Анжелосын Майкрософт театрт болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд “Хаадын тоглоом” буюу бид бүхний мэдэхээр “Game of Thrones” киноны багийнхан "Эмми"-ийн 12 номинациас шагнал авч оны шилдгээр шалгарлаа. Улаан хивсэн дээгүүр алхах алдарт жүжигчдийн төрхийг дэлхий нийтэд харуулах гэж маш олон гэрэл зурагчид ажиллаж , тэдний хувцаслалтыг шүүх гэж бүхэл бүтэн баг байдаг гээд бодохоор хувцасаа тохируулна гэдэг тийм ч амар хэрэг биш нь ойлгомжтой.
“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн хачирхалтай хувцаслалтууд Хадгалах
2015-09-22, 23:14

Хөхнөөсөө болж спортоо орхижээ

Том хөх бол эмэгтэйчүүдийн чимэг болсон зүйлсийн нэг яалтачгүй мөн. Тэгвэл заримдаа энэ нь зарим ажил хөдөлмөрт нэлээд саад учруулдаг гэвэл итгэх үү? Жишээлбэл: Америкийн гимнастикийн тамирчин Чарли Риина (Charlie Riina) спортын амжилт олохыг хичээсэн боловч, хэтэрхий том хөх нь түүнд саад болсноор спортоо хаяжээ.
Хөхнөөсөө болж спортоо орхижээ Хадгалах
2015-06-05, 19:45

Залуухан бүсгүй болон лам

Залуухан бүсгүй болон ламын зураг танд хачирхалтай бас таатай санагдаж байна уу? Хятадын FHM (For Him Magazine) сэтгүүлийн нэгэн зураг авалт ийнхүү олны анхаарлыг нэлээд татсан байна. Эдгээр зургууд хамгийн анх 2009 онд цахим ертөнцөөр тархсан байна. Зураг авалтанд 2 модель, 2 лам болон нэг “эмо” оролцсон байна.
Залуухан бүсгүй болон лам Хадгалах
2014-01-26, 21:03

ШИНЭ МОНГОЛ БРЭНД

Энэ удаад та бүхэндээ эх оронд маань шинээр гарч ирж байгаа нэгэн сонирхолтой брэндийг танилцуулахаар онцлон хүргэж байна. Go Mongolia Go (Урагшаа Монгол Урагшаа) уриатай энэхүү брэндийн үйлдвэр бидний олон жил өмсөж дассан ч өөрсдөө хийж хараахан чаддаггүй байсан жийнсэн хувцасны технологийг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Монгол залуус маань сүүлийн 3 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд дэлхийн ямар ч брэндийн жийнсэн өмдтэй аль ч талаараа нүүр бардам өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгааг Caak.mn маш их олзуурхан нийтэллээ.
ШИНЭ МОНГОЛ БРЭНД Хадгалах
2013-02-01, 18:08

Өндөр өсгийт өмсөх 10 заль

Эрэгтэй хүнд эмэгтэй хүн, өсгийтэй гутал хоёр салшгүй цогц мэт ойлголт төрүүлдэг. Цөөн тооны эрэгтэйчүүдэд өсгийтэй гутал өмсч чаддаггүй эмэгтэй, эмэгтэй биш юм шиг санагдах нь ч бий. Тэгвэл бид бүсгүй танд хэрхэн өсгийтэй гутлаа сонгох, өсгийтэй гутлан дээр хэрхэн зөв явж сурах, яаж сайхан харагдах тухай зөвлөгөөг хүргэж байна. Та сураад аваарай.

Өндөр өсгийт өмсөх 10 заль Хадгалах
2017-02-08, 12:58

Энэ зун трэнд болох загварын чиг хандлага

Нар шарсан, налгар өдрүүд айлчлан ирж, эмэгтэй хүн  бүхэн энэ зун юу өмснөө, хэмээн толгойгоо гашилгаж суугаа нь гарцаагүй. Жил бүр өөрчлөгдөн хувьсах трэндийг дагаж, дэгжин атлаа дур булаам хувцаслах боломж танд нээлттэй бий. Бид энэ зуны моодонд орох хувцаснуудыг танилцуулж, эмэгтэй хүн бүрийг сайхан харагдахад бага ч атугай тус хүргэхээр шийдсэн юм. 

Энэ зун трэнд болох загварын чиг хандлага Хадгалах

Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй модель бүсгүй

Таны хувьд модель эмэгтэй ямар байх ёстой вэ? Ихэнхи нь тэднийг загварын зураг авалтанд оролцож, тайзан дээр алхаж, тансаг амьдралыг мөрөөддөг амьд хүүхэлдэй хэмээн боддог. Гэвч 22 настай Шведийн модель Тильда Линдстам (Tilda Lindstam) бусад загвар өмсөгчид шиг биш бөгөөд үргэлж ямар нэг зүйлийг шоолсон, тохуурхсан эсвэл этгээд гэрэл зургийг Инстаграмм хуудаснаа оруулдаг байна.
Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй модель бүсгүй Хадгалах
2015-08-03, 20:49

Өндөр харагдуулдаг хувцаслалтууд

Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ялангуяа зуны улиралд эдгээрийг баримтлах хэрэгтэй шүү!

Өндөр харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах
2016-07-04, 11:56

Зун өмсөж болохгүй 8 гутал

Зуны улиралд охид бүсгүйчүүд төрөл бүрийн чамин гутлаар гоёж, хүмүүсийн харцыг булаадаг. Гэхдээ таны сонгож өмсөх гутал хөлийг тань сайхан харагдуулахаас гадна, сөрөг нөлөө үзүүлдэггүй байх хэрэгтэйг анхаараарай. Иймд бид та бүхэндээ зуны улиралд өмсөж болохгүй буюу хөлд тухгүй байж, сөрөг нөлөө үзүүлдэг гутлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зун өмсөж болохгүй 8 гутал Хадгалах

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт

Эмэгтэй хүнийг хүчирхэг, төгс болгодог "хувцаслалтыг" магтан дуулахгүй байхын аргагүй. Харин эрчүүдэд бүсгүйчүүдийн зарим хувцаслалтууд огт таалагддаггүй бөгөөд хувцсаа солиосой гэж бүр хүсдэг байна. Тэгвэл чухам ямар хувцаслалтууд эрчүүдийн бухимдлыг төрүүлж, сэтгэлд нь нийцдэггүй болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Эрчүүдийн дургүйг хүргэдэг бүсгүйчүүдийн хувцаслалт Хадгалах