CAAK FASHION

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа

Урин дулааны улирал айлчлан ирж, хөнгөн нимгэн хувцсандаа орох энэ үед эрчүүддээ хэрэгтэй мэдээллийг хүргэе. Магадгүй бидний мэдээлэл таны өдөр тутмын зохимжгүй хувцаслах хэвшилд тус болж болох шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа Хадгалах

Биеийнхээ хэлбэрт тохирсон гоёмсог “юбка” хэрхэн сонгох вэ?

Гоолиг сайхан бие, халуухан, дур булаам байдлыг тодотгож өгдөг юбка өмсөх дургүй эмэгтэй хүн гэж үгүй. Харин бид мэдлэг дутуугаас болж, өөртөө тохироогүй юбка өмсөж, эв хавгүй харагдах үе байдаг. Хувцсыг зөв тохируулж өмсөх нь сул талаа далдалж, бусдын нүдэнд сайхан харагдах ач тустай байдаг билээ. Иймд бид та бүхэндээ биеийнхээ хэлбэрт тохирсон юбка хэрхэн сонгох тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Биеийнхээ хэлбэрт тохирсон гоёмсог “юбка” хэрхэн сонгох вэ? Хадгалах

Нью-Йоркын стилистүүдийн зөвлөсөн 10 хувцаслалт

Та өөрийн хувцаслах хэв маягаа өөрчилж, орчин үеийн загварлаг залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсч байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ Нью Йорк хотын алдарт загвар зохион бүтээгч, стилистүүдийн зөвлөсөн хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та эдгээр хувцаслалтаас санаа авч, өөрийн стиль имижийг өөрчилж, шинэ өнгө төрхийг бүтээгээрэй. 

Нью-Йоркын стилистүүдийн зөвлөсөн 10 хувцаслалт Хадгалах

Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан

Ихэнх хүмүүс хамгийн түрүүнд, танилцсан хүнийхээ гутал руу нь хардаг гэлцдэг. Тиймээс бид цаг ямагт гутландаа анхаарч, цэвэрхэн байлгах хэрэгтэй болдог. Гэвч гутлаа зөв сонгоогүйгээс болж, таны хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж авсан гутал тань хямдхан, чанаргүй харагдаж болзошгүй юм. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан таны гутал хямдхан, онцгүй харагдаад байгаагийн шалтгааныг дуулгая. 

Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан Хадгалах

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

Залуу халуухан, золбоолог харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж энэ дэлхий дээр ганц ч байхгүй биз ээ. Хорвоогийн жамаар нас нэмж яваа хэдий ч залуу сэтгэлгээтэй, дэгжин хувцаслаж чаддаг байхад хэн таныг нас ахисан гэж хэлж чадах билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан 5 насаар залуу харагдуулах хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэ нь таныг дур булаам сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг давхар нэмэгдүүлэх аж. 

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөх нь ихэсчээ. Учир нь сэрүү татуулсан урт, нимгэн даашинз нь зуны халууныг давах, мөн тухайн бүсгүйн биеийн өө сэвийг дарах чухал ач холбогдолтой. Тиймээс бид та бүхэндээ урт даашинзыг өдөр тутамдаа хэрхэн өмсөх, ямар хувцастай хослуулах талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд Хадгалах

Энэ хавар таныг дэгжин харагдуулах хувцаснууд

Хахир хатуу өвлийн улирал дуусах дөхөж, хаврын урь орох мөч ойртсоор байна. Харин энэ хавар ямар хувцас трэнд болж, охид бүсгүйчүүдийн сонголт болохыг та бүхэндээ дуулгахаар бэлтгэсэн юм. Таны өмссөн хувцас дотоод ертөнцийг тань илэрхийлэх толь тул өмсөх хувцсаа сайтар бодож, бусдыг алмайруулж яваарай. Ингээд хамтдаа таныг дэгжин харагдуулах хаврын гоёлуудтай танилцъя. 

Энэ хавар таныг дэгжин харагдуулах хувцаснууд Хадгалах

Оросын “plus size” загвар өмсөгч

27 настай орос бүсгүй Виктория Манас (Victoria Manas) одоогоор нөхрийн хамт Нью-Йоркт амьдардаг. Тэрээр хэдийгээр 85 орчим килограмм жинтэй ч загвар өмсөгчөөр ажилладаг байна. Түүний биеийн харьцаа: 112х80х118 ажээ. Танд таалагдаж байна уу?
Оросын “plus size” загвар өмсөгч Хадгалах
2013-11-30, 22:30

Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй

Инстаграм ертөнцийг шуугиулж, хүн бүрийн анхаарлыг татаад буй охиныг Анок Яай (Anok Yai) гэдэг бөгөөд тэрээр 19 настай, их сургуулийн оюутан аж. Тэрээр цахим сүлжээнд өөрийн зургаа байршуулах болсноор хүмүүст танигдаж, хэдхэн өдрийн дотор шуугиан тарьж чаджээ. Харин тэрхүү шуугиан дэлхийн томоохон загварын агентлаг болох "Next Models"-ын чихэнд хүрч, охинд загвар өмсөгч болох тухай санал тавьсан байна. 

Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй Хадгалах

Леди Гага –гийн хайртай дизайнер олны амыг ангайлгажээ

Єнгєрсєн Ням гарагт Британий нийслэл Лондон хотдноо алдарт Леди Гага-гийн хамгийн хайртай дизайнер болон. 24 настай Чарли Ле Минду –гийн ер бусын загварын шоу болжээ. Тvvний энэхvv vзvvлбэр нь барагийн загварын vйл ажиллагааны тайзнаас олж хардаггvй задгай моделиуд болон дээд зэргийн гаж загваруудаас олны нvдийг орой дээр нь гаргасан байна. Хэрэв та ажил дээрээ байгаа бол эргэн тойрныхноосоо нууж vзэхийг зєвлєж байна. Учир нь энд хэт задгай зураг олон байгаа шvv.
Леди Гага –гийн хайртай дизайнер олны амыг ангайлгажээ Хадгалах
2011-03-02, 17:46

30 настангуудад зориулсан дур булаам харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг хэмээдэг. Бүсгүй та 30 нас хүрсэн бол, амьдралын хэв маягаа өөрчилж, шүүгээнд байрлах хувцаснуудаа ч мөн шинэчлэх хэрэгтэй. Бид таны насанд тохирч, дур булаам харагдуулах хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та эдгээр хувцаслалтаар өөрийгөө хэн гэдгийг бусдад таниулж, улам бүр өөртөө итгэлтэй болох аж. 

30 настангуудад зориулсан дур булаам харагдуулах хувцаслалтууд Хадгалах