CAAK FASHION

Оскарын ёслолд ємссєн хамгийн мартагдашгvй гоёлууд

Кино ертєнцийн хамгийн сэтгэл догдлуулсан мєч болох алдарт Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ тун удахгvй буюу 2 сарын 27-нд болох гэж байгаа билээ. Энэ жил бидний хайртай одууд, тэр дундаа эмэгтэйчvvд нь ямар гоёлоор тvмний нvдийг хужирлаж, олны гайхшралыг тєрvvлэх бол гэдэг л хамгийн сонин байна. Ингээд кино урлагийн жинхэнэ шилдгvvдийг шалгаруулдаг хамгийн алдартай кино наадмын босгон дээр, уншигч танд, энэхvv арга хэмжээнд хамгийн ер бусын гоёлтойгоор оролцож байсан vе vеийн алдартнуудын фото цуглуулгыг хvргэж байна.
Оскарын ёслолд ємссєн хамгийн мартагдашгvй гоёлууд Хадгалах
2011-02-21, 22:13

Эгч дүү Хадидын хамгийн халуухан зургууд

Алдарт "Victoria's Secrets"-ийн сахиусан тэнгэрүүд болох эгч дүү Хадидыг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Эгч Жижи Хадид (Gigi Hadid) 1995.04.23-нд төрсөн бол, дүү Белла Хадид (Bella Hadid) 1996.10.09-ний өдөр хорвоод мэндэлжээ. Дур булаам, халуухан төрхөөрөө олон залуусын харааг булааж яваа тэд яахын аргагүй энэ цаг үеийн загварын ертөнцийн гол нүүр царайгаар нэрлэгдэж байгаа билээ. Ингээд хамтдаа гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүд болсон эгч, дүү Хадидын зургийн цомгоор аялцгаая.

Эгч дүү Хадидын хамгийн халуухан зургууд Хадгалах
2016-12-29, 11:39

Ирина Шейкийн шинэ зургууд

Оросын алдарт модель Ирина Шейк (Irina Shayk) ээлжит зураг авалтаараа шүтэн бишригчдээ баярлуулжээ. Тэрээр Валентины баярт зориулсан “La Clover” дотуур хувцасны брэндийн шинэхэн зураг авалтын үеэр өөрийн биеийн гоо сайхныг харуулж, халуухан зураг авалтанд оржээ. Мөн Ирина английн  “Madeleine” брэндийн хавар, зун 2013 оны загварыг танилцуулсан байна. Ингээд алдарт модель Ирина Шейкийн шинэ зургуудыг сонирхоцгооё.
Ирина Шейкийн шинэ зургууд Хадгалах
2013-01-24, 23:51

Даварсан охин

Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд илүү анхаардаг. Харин Англи улсад амьдардаг 11 настай Лили Рэй Изатт Порт (Lily Ray Izatt Port) хэмээх охин сар бүр ээж ааваасаа хувцасны мөнгө гэж 96 мянган фунт авдаг байна. Эцэг эх нь ч үүнийг нь огтхон ч тоодоггүй, нэхсэнийх нь дураар өгдөг гэнэ шүү. 

Даварсан охин Хадгалах
2016-06-07, 13:57

Япон залуусын стиль

20-р зуунд Японд маш их өөрчлөлт, хувьсал гарчээ. Янз бүрийн хамтлаг үүсгэн байгуулж буй өсвөр настангуудын ачаар Японд хувцасны шинэ загвар үүссэн байна. Зарим хүмүүсийн хувьд үүнийг таашааж, өөрийнхөө хувь хүний онцлогийг харуулж буй явдал хэмээн үзэж байгаа бол зарим хүмүүсийн хувьд энэ нь олны дундаас ялгарах гэсэн нэгэн шийдвэр гэж үзсэн байна.
Япон залуусын стиль Хадгалах
2013-04-27, 22:38

Ким Кардашьян хулгай хийсэн vv?

Кардашьяныхны удмын тєлєєлєгч, реалити-шоуны од Ким Кардашьян дизайнер Алексис Биттарын санааг хулгайлсан хэргээр буруутгагдаж байна. Энэ бол Кимийн эхний «зээлсэн» санаа ч биш гэнэ. Тэрбээр Виктория Бекхэм, Леди Гага-гийн гээд олон хvний санааг «хулгайлсан»-ыг та бvхэн энэ нийтлэлээс унших болно. Тэрээр холливудын хамгийн сайн стилтэй бvсгvй гэдэгт эргэлзэж байна шvv. Ямартай ч та бvхэн энэ мэдээллийг уншаад санаа бодлоо бичээрэй.
Ким Кардашьян хулгай хийсэн vv? Хадгалах
2011-11-11, 21:02

“Victoria's Secret”-ийн нүүр царайгаар махлаг модель тодорчээ

25 настай Английн “Plus-size” модель Искра Лауренс (Iskra Lawrence) өмнө нь хэд хэдэн загварын агентлагийн үндсэн модель байсан бөгөөд өөрийн том тааз, гуянаасаа болоод стандарт галбиргүй хэмээн гологдож, агентлагуудаасаа хасагджээ. Тэр ч бүү хэл “Victoria’s Secret”-ийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцээгүй байна. Харин Америкийн дотуур хувцасны брэнд болох “Aerie” компани түүний гоо сайхныг үнэлэн, өөрийн нүүр царай болгохоор шийджээ.

“Victoria's Secret”-ийн нүүр царайгаар махлаг модель тодорчээ Хадгалах

Адриана Лимагийн хувийн зургууд

"Victoria Secret"-ийн алдарт модель Адриана Лима (Adriana Lima)-г мэдэхгүй хүн бараг байхгүй билээ. Тэрээр 34 нас хүрч 2 хүүхдийн ээж болсон хэдий ч, анх загварын тайзан дээр 15 настайдаа гарч байсан тэр төрхөөсөө бараг л өөрчлөгдөгүй ажээ. Ингээд бид та бүхэндээ Бразилийн халуухан бүсгүйчүүдийн нэг болох Адриана Лимагийн хувийн зургуудаас хүргэж байна.
Адриана Лимагийн хувийн зургууд Хадгалах
2015-07-30, 02:32

Хөл өвтгөхгүй өсгийтэй гутал сонгох аргууд

Шинэ жилийн баяр болох цаг ойртож байгаа энэ үед охид бүсгүйчүүд маань өөрт тохирох өсгийтэй гутлаа авах тухай бодож байгаа нь гарцаагүй биз ээ. Иймд та бүхэндээ өсгийтэй гутал сонгохдоо анхаарах хэд хэдэн зүйлсийг дуулгая. Та дараах зааврын дагуу гутлаа сонгосон тохиолдолд хөлд тань эвтэйхэн таарч, өвтгөж зовоохгүй байх давуу талтай юм шүү.

Хөл өвтгөхгүй өсгийтэй гутал сонгох аргууд Хадгалах

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

Сүүлдээ бүр халхалах төдийхөн л болж дээ

Өнгөрсөн зууны эхэн үеэр арал дээр гар, хөлөө нүцгэн гаргах нь ёс суртахуунгүй хэрэгт тооцогдож байсан билээ. Тухайн үед бикини, задгай усны хувцас өмсөх нь гэмт хэрэг байсан гэхэд болно. Гэтэл 100 дараа далайн эрэг дээр өмсөх усны хувцас улам л задгай болсоор байна.
Сүүлдээ бүр халхалах төдийхөн л болж дээ Хадгалах
2015-04-14, 23:48

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хувцаснууд

Бүсгүй хүн хичнээн төрлийн хувцас өмсдөг вэ? Өмд, цамц, богино цамц, банзал, даашинз, гутал, хүрэм, трико, дотуур хувцас гээд л тоолж барамгүй их. Гутал л гэхэд үй түмэн сонголттой. Бүсгүйчүүд минь өдөр болгон энэ олон хувцаснаас сонголт хийх гэж толгойгоо гашилгадаг бол бид танд туслая. Учир нь бүсгүйчүүдийн бие организмд муугаар нөлөөлдөг хувцаснууд гэж байдаг тул бид та бүхэндээ сонирхуулах мөн сануулах үүднээс дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хувцаснууд Хадгалах
2017-02-09, 18:52