Алдартай Монгол

Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив?

Монгол улсыг дэлхийд таниулж, авьяастнуудаа дэмжих зорилготой "Авьяаслаг Монголчууд" шоу 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн тухайд бусдаас өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос бүжиг, компьютер графикийг хослуулан, ур чадвараа гайхуулсан Б.Шижирбатын үзүүлбэр дэлхий нийтийг шуугиулаад байна.

Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив? Хадгалах

Монгол охин ангилчуудыг алмайрууллаа...

"America's Got Talen" буюу Авяаслаг Америкчууд хэмээх нэвтрvvлэг одоо NTV телевизээр гарч байгааг та бvхэн мэдэж байгаа байх. Тvvнтэй адилхан "Britain's Got Talent" буюу Авяаслаг Британчуудыг шалгаруулах бас нэгэн реалити шоу байна. Энэ шоун дээрЛувсандоржийн Оюунаагэх 27 настай монгол охин уран нугаралт хийж ангилчуудын нvдийг нь бvлтийлгэж амыг нь ангайлгаж байна. Бидэнд байнга харсаар байгаад уран нугаралт нээх сvртэй биш юм шиг байдаг, харин ангилчууд бол тvvнийг хараад ёстой мэл гайхаж цэл хєхєрч байна. Нєгєє "Америкийн шvтээн" шоуны чанга хатуу шvvгч Simon Cowell хvртэл Монгол охины авъяасыг хараад юу хэлэхээ мэдэхгvй мэл гайхаж, би чамд хайртай гэж хэлэхийг энэ видео бичлэгээс та харах болно. Видео бичлэгийг vзээд би энэ охиноор бас эх орноороо vнэхээр бахархах сэтгэл тєрлєє. Бид ийм л авъяастай залуусаараа бахархаж, дэмжих цаг нь болжээ.
Монгол охин ангилчуудыг алмайрууллаа... Хадгалах

“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ

2010 оны Монголын Мисс тэмцээнээс “Оюунлаг Мисс” єргємжлєл хvртсэн мисс Борголжин Малайзын Kuala Lumpur хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээний World Final-ийн топ 5-д vлдэж “Дэлхийн Мєрєєдлийн Гvнж” цолыг хvртжээ. Уг тэмцээнд дэлхийн 5 тивийн 60 гаруй орны сайхан бvсгvйчvvд хvрэлцэн ирж, оролцсон бєгєєд тэрээр оюун ухаан гоо vзэсгэлэн авъяас чадвараараа тэргvvлж, 1.“Miss Charming Fantasy”  буюу  “Оюунлаг vзэсгэлэн гоо мисс” 2. “Miss Crowning Glory” буюу “Алдарын титэм мисс” Номинацуудын тэргvvн байрын эзнээр тодорсон тєдийгvй World Final –ын топ 5-д vлдэж 4th Runner-up, "Dreamgirl of the year International" цолыг хvртэж, титэм болон цомыг гардан авчээ.
“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ Хадгалах

Баярлалаа Монголчуудаа...

Саяхан буюу тав хоногийн ємнє манай сайт дээр дэлхийн нэр хvндтэй залуу моделиудыг шалгаруулдаг ModelKarma тэмцээнд оролцож буй Монгол хоёр охины талаар мэдээллээд, тэдэнд санал єгєхийг Саакын зvгээс Монголчууддаа уриалсан билээ. Тэр vед уг арга хэмжээнд оролцож буй хоёр Монгол охин болох Тєгсєє, Халиун хоёр тус тус 36, 30 дугаар байранд явж байсан бєгєєд хэдхэн цаг єдрийн дотор байр нь огцом урагшилж, эцсийн дvн гарах мєчид Тєгсєє нь8-р байрт орж, Халиун нь22-р байрт орж чадлаа. Энэ бол Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж, Монгол охидоо дэмжсэн халуун сэтгэл байсан юм. Єнєєдєр та бvхэндээ энэ нэр хvндтэй арга хэмжээний эхний 10-т багтаж чадсан Тєгсєєгийн сэтгэгдэлийг та бvхэндээ хvргэж байна.
Баярлалаа Монголчуудаа... Хадгалах

Японы сумо Монголын их аваргад ялагдлаа

Єчигдєрхєн бид бvхний сонорт "Их аварга Дагвадорж зодог тайлжээ" гэсэн цєєхєн боловч товч тодорхой сэтгэл эмтэлж, зvрх зvссэн мэдээ хvрсэн билээ. Хvн бvр л худлаа байлгvй дээ, Vнэн vv, Яагаад ийм зvйл болчив оо гээд бvгд харамсаж, муу сайн япончуудын хийсэн ажил гээд л тvvнийг хайрлаж хvндэлж явдаг бvх хvмvvсийг "шок"-нд оруулсан vйл явдал єрнєєд байна. Надад vнэхээр харамсалтай байна, шуудхан хэлэхэд тvvнийг ийм байдалд оруулсан хvмvvст vнэхээр дvргvй ч хvрч байна. Саяхан би Монголынхоо мэдээллийн хэрэгсэл болон гадаадын сайтууд дээр тавигдсан Дагвадоржынхоо тухай бичлэг болон зургуудыг дахин дахин хараад єєрийн эрхгvй уйллаа. Ямартай ч та бvхэндээ єєрийн vзсэн харсан мэдээллvvдийг багцлан эх сурвалжын хамт хvргэе. МЖБХ-ны ерєнхийлєгч Х.Баттулга сайдын хэлснээр "Японы сумо Монголын их аваргад гутамшигтайгаар ялагдлаа" гэдгийг дахин дахин давтмаар байна.
Японы сумо Монголын их аваргад ялагдлаа Хадгалах

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ

Сурсан зүйлдээ эзэн нь болж мэдлэг боловсролоо үнэлүүлэн, дэлхийн алдартай компанид ажиллаж байгаа Монгол бүсгүйг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, авьяас чадвараараа алдаршиж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй. Хүн зүрх сэтгэлдээ мөрөөдлөө тээж, цуцашгүй хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй оргил гэж үгүй болохыг тэр батлан харуулсан юм. Ингээд хамтдаа "Apple" компанийн дизайнер Тэргэл гэх бүсгүйтэй танилцъя. 

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ Хадгалах

Монгол залуугийн бүтээл дэлхийд гайхагдаж байна

Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэхийн ялдамд Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа нэгэн залуугийн хийсэн гайхалтай бүтээлийг сонирхуулахаар бэлтгэлээ. Түүнийг Эдвард Нара (Edward Nara) гэдэг бөгөөд "Slickwraps" компанид ахлах инженерийн албыг хашдаг юм байна. Ингээд хамтдаа түүний зохион бүтээсэн бүтээлтэй танилцацгаая.

Монгол залуугийн бүтээл дэлхийд гайхагдаж байна Хадгалах

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ

Азиуд дундаа л Монгол охид цэвэр ичимтгий зан, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг. Тэдний талаар дуу төрж, уран зураг амилж, яруу найраг ч тэрлэгдэж байдаг билээ. Магадгүй энэ ч учиртай байж. Энгийн нэгэн эгэл даруу Монгол охин, дэлхийн тайзнаа нэрээ цуурайтуулж, улс орон, эцгийнхээ нэрийг мандуулна чинээ хэн санах билээ. Тэгвэл та бүхэндээ дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа тодоос тод гялалзаж чадсан Т.Шинэтуяа охины амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа таатай байна.

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ Хадгалах

Google-д ажилладаг Монгол залуу

Сурсан зүйлдээ эзэн нь болж мэдлэг боловсролоо үнэлүүлэн, Дэлхийн алдартай компаниудад ажиллаж байгаа авъяаслаг Монголчуудыгаа танилцуулсан "Монгол хүн Монголын баялаг" нэвтрүүлэгийг "iCity Media" студийн албан ёсны зөвшөөрөлийн дагуу манай сайт анх удаа цувралаар хүргэж эхэллээ.

Google-д ажилладаг Монгол залуу Хадгалах

Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ

Баллетчин болох хүсэлтэй Баасансүрэн гэх охины амьдралын тухай Оросын нэгэн сайт дээр нийтлэгджээ. Энэхүү нийтлэлийг Зурагчин Сергей Максимиши фото нийтлэл болгон бэлтгэжээ. Тэрээр охины хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маяг, түүний 2 өөр ертөнцийг харуулахыг хичээсэн бөгөөд бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Монгол охины тухай гадны сайт дээр нийтлэгджээ Хадгалах

Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ

Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм.
Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ Хадгалах

Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ

Дэлхийд алдартай “Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч, “X factor”, “American Idol” зэрэг шоуны  шүүгч хөгжмийн продюсер Simon Cowell (Simon Phililip Cowell) “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн нь Английн “Mirror” сайтанд тавигдсан байна. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ Хадгалах