Алдартай Монгол

Монгол тулгатны 100 эрхэм - Х.Баттулга

Нэлээд хэдэн сарын өмнөөс "NTV" телевизээр гарч эхэлсэн "Монгол тулгатны Зуун эрхэм" хэмээх нэвтрүүлэгт ЗТБХБЯ-ны сайд асан Х.Баттулга оролцсон байна. Түүний оролцсон хэсэг нь бусад дугааруудаас илүү сонирхолтой болсон юм. Учир нь Монголчууд Х.Баттулгыг тамирчин, тэгээд бизнесмен дараа нь Улс төрч болсоныг мэднэ. Тэр энэ бүгдийг хийхдээ тултал хийсэн гэхэд болно. Яагаад гэвэл тэрээр самбо бөхийн дэлхийн аварга, маш сайн бизнесмен, одоо бол ярихаасаа илүү хийдэг Улс төрч гэж үнэлэгддэг. Мөн Ардчилсан намын нөлөөтэй хүн болж чадсан. Жижиг боловч бадируун биетэй, цөөн үгтэй, ширүүн харцтай энэ хүнийг "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн тоонд багтаасанд гайхах хүн гарахгүй байлгүй. Түүний оролцсон дугаарыг үзэж чадаагүй ч их сонирхолтой нэвтрүүлэг болсоныг найзаасаа сонсоод, Youtube-ээс хайж олоод та бүхэндээ толилуулж байна. Энэ хүнийг та бүхэн янз бүрээр хүлээж авах биз. Миний хувьд хийсэн юмтай, үзүүлэх гавъяатай, эх оронд минь хэрэгтэй, зоригтой аавын хүү гэдгийг мэдэрч байна. Та энэ нэвтрүүлгийг үзээд Х.Баттулгыг тамирчин болохоос өмнө ямар ажил мэргэжилтэй байсныг мэдэх болно.

Монгол тулгатны 100 эрхэм - Х.Баттулга Хадгалах

"Зураг" баримтат кино

Герман улсын нийслэл Берлин хотод ажиллаж амьдарч буй Э.Отгонбаяр хэмээх авъяаслаг залуугийн тухай Германы телевиз "Зураг" баримтат киног бүтээснийг Монголчууддаа хүргэж байна. Тэрээр Берлин хотод "Зураг" гэсэн уран зургийн галерей нээн ажлуулж, эх орныхоо соёл урлагийг германчуудад амжилттай сурталчилж яваа нэгэн. Түүний хуучин цагийн түүх, соёлыг орчин үетэй уусган бүтээсэн өвөрмөц уран зургууд нь Германчуудад маш ихээр таалагдсан тул энэхүү баримтат киног бүтээж, Германы телевиз үзэгчдэд хүргэсэн биз ээ. Ингээд богино хэмжээний баримтат киногоо үзэцгээе.

"Зураг" баримтат кино Хадгалах

“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ

2010 оны Монголын Мисс тэмцээнээс “Оюунлаг Мисс” єргємжлєл хvртсэн мисс Борголжин Малайзын Kuala Lumpur хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээний World Final-ийн топ 5-д vлдэж “Дэлхийн Мєрєєдлийн Гvнж” цолыг хvртжээ. Уг тэмцээнд дэлхийн 5 тивийн 60 гаруй орны сайхан бvсгvйчvvд хvрэлцэн ирж, оролцсон бєгєєд тэрээр оюун ухаан гоо vзэсгэлэн авъяас чадвараараа тэргvvлж, 1.“Miss Charming Fantasy”  буюу  “Оюунлаг vзэсгэлэн гоо мисс” 2. “Miss Crowning Glory” буюу “Алдарын титэм мисс” Номинацуудын тэргvvн байрын эзнээр тодорсон тєдийгvй World Final –ын топ 5-д vлдэж 4th Runner-up, "Dreamgirl of the year International" цолыг хvртэж, титэм болон цомыг гардан авчээ.
“Дэлхийн Мөрөөдлийн Гүнж” –ээр Монгол охин тодорчээ Хадгалах

Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна

Энэ сарын 28-ны ням гаригт “MTV Video Music Awards” Лос Анжелест болох гэж байгаа билээ. Дэлхий дахины анхаарлыг татаж чаддаг энэхvv том наадмын тайзнаа Вандандоржийн Тулгат хэмээх нэгэн Монгол залуу уран бvтээлээ толилуулахаар болжээ. Та бvхэн В.Тулгатыг “Patient”, “Микрофоны ард”, “Short lived sanity”, “Time is flying” зэрэг дуугаар нь сайн мэдэх биз ээ. "Би 19 настайдаа хоёр удаа хорт хавдрыг давж чадсан азтан. Харин энэ боломж надад ихийг заасан..." хэмээн ярьсан сэтгэлийн тэнхээтэй, авъяаслаг энэ залуугийн тухай танилцуулга болон видео клипvvдийг vзэцгээе.
Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна Хадгалах

Баярлалаа Монголчуудаа...

Саяхан буюу тав хоногийн ємнє манай сайт дээр дэлхийн нэр хvндтэй залуу моделиудыг шалгаруулдаг ModelKarma тэмцээнд оролцож буй Монгол хоёр охины талаар мэдээллээд, тэдэнд санал єгєхийг Саакын зvгээс Монголчууддаа уриалсан билээ. Тэр vед уг арга хэмжээнд оролцож буй хоёр Монгол охин болох Тєгсєє, Халиун хоёр тус тус 36, 30 дугаар байранд явж байсан бєгєєд хэдхэн цаг єдрийн дотор байр нь огцом урагшилж, эцсийн дvн гарах мєчид Тєгсєє нь8-р байрт орж, Халиун нь22-р байрт орж чадлаа. Энэ бол Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж, Монгол охидоо дэмжсэн халуун сэтгэл байсан юм. Єнєєдєр та бvхэндээ энэ нэр хvндтэй арга хэмжээний эхний 10-т багтаж чадсан Тєгсєєгийн сэтгэгдэлийг та бvхэндээ хvргэж байна.
Баярлалаа Монголчуудаа... Хадгалах

Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс

Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч vргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хєгжvvлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Ингээд дэлхийд оюун санааны байлдан дагуулалтыг хийж чадаж байгаа Монгол залуустайгаа танилцъя.
Дэлхийд нэрээ мандуулж яваа Монгол хүмүүс Хадгалах

Японы сумо Монголын их аваргад ялагдлаа

Єчигдєрхєн бид бvхний сонорт "Их аварга Дагвадорж зодог тайлжээ" гэсэн цєєхєн боловч товч тодорхой сэтгэл эмтэлж, зvрх зvссэн мэдээ хvрсэн билээ. Хvн бvр л худлаа байлгvй дээ, Vнэн vv, Яагаад ийм зvйл болчив оо гээд бvгд харамсаж, муу сайн япончуудын хийсэн ажил гээд л тvvнийг хайрлаж хvндэлж явдаг бvх хvмvvсийг "шок"-нд оруулсан vйл явдал єрнєєд байна. Надад vнэхээр харамсалтай байна, шуудхан хэлэхэд тvvнийг ийм байдалд оруулсан хvмvvст vнэхээр дvргvй ч хvрч байна. Саяхан би Монголынхоо мэдээллийн хэрэгсэл болон гадаадын сайтууд дээр тавигдсан Дагвадоржынхоо тухай бичлэг болон зургуудыг дахин дахин хараад єєрийн эрхгvй уйллаа. Ямартай ч та бvхэндээ єєрийн vзсэн харсан мэдээллvvдийг багцлан эх сурвалжын хамт хvргэе. МЖБХ-ны ерєнхийлєгч Х.Баттулга сайдын хэлснээр "Японы сумо Монголын их аваргад гутамшигтайгаар ялагдлаа" гэдгийг дахин дахин давтмаар байна.
Японы сумо Монголын их аваргад ялагдлаа Хадгалах

Монгол охин ангилчуудыг алмайрууллаа...

"America's Got Talen" буюу Авяаслаг Америкчууд хэмээх нэвтрvvлэг одоо NTV телевизээр гарч байгааг та бvхэн мэдэж байгаа байх. Тvvнтэй адилхан "Britain's Got Talent" буюу Авяаслаг Британчуудыг шалгаруулах бас нэгэн реалити шоу байна. Энэ шоун дээрЛувсандоржийн Оюунаагэх 27 настай монгол охин уран нугаралт хийж ангилчуудын нvдийг нь бvлтийлгэж амыг нь ангайлгаж байна. Бидэнд байнга харсаар байгаад уран нугаралт нээх сvртэй биш юм шиг байдаг, харин ангилчууд бол тvvнийг хараад ёстой мэл гайхаж цэл хєхєрч байна. Нєгєє "Америкийн шvтээн" шоуны чанга хатуу шvvгч Simon Cowell хvртэл Монгол охины авъяасыг хараад юу хэлэхээ мэдэхгvй мэл гайхаж, би чамд хайртай гэж хэлэхийг энэ видео бичлэгээс та харах болно. Видео бичлэгийг vзээд би энэ охиноор бас эх орноороо vнэхээр бахархах сэтгэл тєрлєє. Бид ийм л авъяастай залуусаараа бахархаж, дэмжих цаг нь болжээ.
Монгол охин ангилчуудыг алмайрууллаа... Хадгалах