Онцлох мэдээ

Зар сурталчилгааг үнэгүй үздэг цаг өнгөрсөн

Техник технологи маш хурдацтайгаар хөгжиж буй энэ үед хүний хэрэглээ түүнийгээ даган хувьсан өөрчлөгдсөөр байна. Хэдхэн жилийн өмнө бэлэн мөнгө буюу цаасан мөнгөөр өдөр тутамдаа тооцоогоо хийдэг байсан бол одоо тэс өөр болжээ. Худлаа хэлэхэд бэлэн мөнгө авч явах хүмүүсийн тоо өдөр ирэх тусам багассаар байна. Одоогоос хэдхээн жилийн өмнө гэхэд цахим мөнгөний талаар тийм ч тодорхой ойлголтгүй, дийлэнх нь үл итгэж байсан бол орчин үед хүн бүр крипто мөнгөн тэмдэгт, биткойн, блокчейн гэх нэршлүүдийг өргөн хэрэглэх болсон.

Зар сурталчилгааг үнэгүй үздэг цаг өнгөрсөн Хадгалах

ХААН Банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэж өгнө

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

ХААН Банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэж өгнө Хадгалах

“Хичээлдээ бэлэн үү?” 10%-ийн буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрт хамрагдаарай

БСШУЯ-наас энэ 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг танхимаар явуулах болсон тухай албан ёсоор мэдээлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Голомт банк, Shoppy.mn худалдааны сайттай хамтран 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал “Хичээлдээ бэлэн үү?” урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү урамшуулал үргэлжлэх хугацаанд Голомт банкны бүх кредит картаар  Shoppy.mn-ээс худалдан авалт хийн 10%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Нэг харилцагчид олгох нийт буцаалтын дээд хэмжээ: 100,000₮  ба буцаан олголт 09 дүгээр сарын 10-ны дотор таны дансанд шилжин орно.

“Хичээлдээ бэлэн үү?” 10%-ийн буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрт хамрагдаарай Хадгалах

Голомт банкнаас “Чингис хаан” онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа

Голомт банк “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шинэ салбараа нээгээд удаагүй байгаа билээ. Бид нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Голомт банкны “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлсэн болон тус онгоцны буудалд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад Голомт банкны картаар худалдан авалт хийсэн харилцагчдадаа зориулан 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа.

 

Голомт банкнаас “Чингис хаан” онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа Хадгалах

ХААН Банкны талархлын бэлэг iPhone-12 гар утасны эзэд тодорсоор байна

Түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулан ХААН Банкны харилцагчдадаа барьсан талархлын бэлгийн эзэд Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, эх орны өнцөг булан бүрт тодорсоор байна. Алс хязгаар нутгийн залуу малчин, сумын төвийн сургуулийн сурагч, оюутан охин, тэтгэврийн өвөө, төрөөд удаагүй нярай гэхчилэн бүхий л нас, хүйсийн төлөөлөл ХААН Банкны 60 харилцагч өдгөө iPhone-12 гар утас бэлгэнд хүлээн аваад байна.

ХААН Банкны талархлын бэлэг iPhone-12 гар утасны эзэд тодорсоор байна Хадгалах

“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид ХААН Банк цамхагт зочиллоо

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед технологийн дэвшилд суурилсан эдийн засгийг өргөжүүлэх, мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, тэр дундаа залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид өнгөрсөн бямба гарагт ХААН Банк цамхагт зочиллоо.

“Код бичих охидын хөтөлбөр”-ийн оролцогчид ХААН Банк цамхагт зочиллоо Хадгалах

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах дараагийн 30 харилцагчийн нэрс тодорлоо

ХААН Банк түүхт 30 жилийн ойн хүрээнд харилцагчдадаа талархал илэрхийлж, 90 ширхэг iPhone-12 гар утас бэлэглэж байгаа билээ. Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчид амжилт, бахархал дагуулсан энэ өдрүүдэд баяр дээр баяр нэмж, энэхүү талархлын бэлгийг гардуулж буй бөгөөд эхний 30 харилцагчийг өнгөрсөн долоо хоногт тодруулсан бол дараагийн 30 харилцагч Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс тодорлоо.

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах дараагийн 30 харилцагчийн нэрс тодорлоо Хадгалах