Хоол хийх жор

Амтат төмсний хучмал хийж сурцгаая!

Төмсний хучмал зөөлөн амт, илчлэг чанараараа маш олон хүний үдийн болон оройн зоогийн сонголт болдог. Энэхүү хоол нь Шотланд болон Английн хойд хэсгээс гаралтай бөгөөд орчин үед дэлхийн олон улс орны хүмүүс өөр өөрсдийн уламжлалт арга барилаар, өвөрмөц амтыг шингээн хийдэг болсон. Ингээд та бүхэнд амтат төмсний хучмал хийх уламжлалт жорыг хүргэе.

Амтат төмсний хучмал хийж сурцгаая! Хадгалах

Хялбар аргаар амтат шоколадтай брауни хийж сурцгаая!

Арааны шүлс асгаруулам шоколадны амттай хөөсөн жигнэмэгийг санагдуулам амттанг хялбархан аргаар хэдхэн минутын дотор хиймээр байна уу? Бид та бүхэндээ амттанд дуртай хүн бүрийн хорхойг хөдөлгөсөн шоколадтай брауни хийх жорыг хүргэж байна.

Хялбар аргаар амтат шоколадтай брауни хийж сурцгаая! Хадгалах

Амтат тахианы мах, гоймонтой хуурга хийх жор

Бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж тахины махтай хуурга хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү хоолыг богино хугацаанд хийж болох бөгөөд таны цаг завыг хэмнэх давуу талтай билээ. Ингээд хамтдаа амттай сайхан хоолыг хэрхэн амархан хийх аргатай танилцъя. 

Амтат тахианы мах, гоймонтой хуурга хийх жор Хадгалах

Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ зориулж хийхэд тохиромжтой амархан хоолны жорууд

Эрэгтэй хүн ямар ч хоолыг сайн хийдэг байх албагүй, харин чухал тохиолдолд өөртөө болоод бусдад зориулах гарын хэдэн хоолтой байх хэрэгтэй. Тэр тусмаа удахгүй болох Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ өвөрмөц бөгөөд амттай хоол хийж өгч баярлуулахад буруу юм байхгүй. Ингээд та бүхэнд хийх арга, жор нь маш энгийн, дээр нь сайхан амттай 3 хоолыг танилцуулж, хэрхэн хийхийг нь зааж өгье.

Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ зориулж хийхэд тохиромжтой амархан хоолны жорууд Хадгалах

Оросын уламжлалт аргаар тос багатай амтат пирожки хийцгээе!

Та ямар нэг хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд оросуудын брэнд болсон хоол болох "пирожки" хэрхэн хийдэг жорыг хүргэж байна.

Оросын уламжлалт аргаар тос багатай амтат пирожки хийцгээе! Хадгалах

Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая

Хойд хөршид Зөвлөлтийн үеэс ихээр алдаршиж, дэлгүүрийн лангуу, хоолны газруудын цэсэнд үргэлж байдаг байсан нэгэн хоол бол Татарстаны "Азу" юм. Энэхүү хоол нь юуны махтай, ямар тостойгоосоо шалтгаалаад олон төрлийн хувилбартай боловч мах, төмс, томатны соус гэсэн үндсэн гурван орц нь огт өөрчлөгдөөгүй. Ингээд та бүхэнд хэрхэн амттай "Азу" хийх аргыг зааж өгье.

Татар үндэстний "Азу" хэмээх хоолыг хийж сурцгаая Хадгалах

Амтат Узбек плов хийж сурцгаая!

Плов нь узбек үндэстний хоол хэдий ч дорнын бусад улс орнууд бас хийж иддэг. Узбекистанд зөвхөн эрчүүд л пловыг хийдэг бөгөөд бүгд өөрийн гэсэн жортой. Бид тэрхүү жорууд дундаас хийхэд хамгийн хялбар хэрнээ амттайг нь хүргэж байна. 

Амтат Узбек плов хийж сурцгаая! Хадгалах

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ?

"Сникерс", "Баунти" амттануудад зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч дурладаг ч чихэр болон бусад химийн тогтворжуулагч бодисын хэмжээ хэт ихтэй тул төдийлөн эрүүл хүнс байж чаддаггүй. Иймд та бүхэнд дэлгүүрт зардаг тэдгээр амттануудын илүү амтлаг, мөн эрүүл хувилбарыг нь гэртээ гарын доорх материал ашиглан хийх аргыг зааж өгье.

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ? Хадгалах

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ тослог багатай, тэжээллэг, хүртээлтэй ямар хоол хийж өгөх вэ гэж бодож сууна уу? Тэгвэл танд маш зөөлхөн бөгөөд шүүслэг сайхан амттай чанасан үхрийн мах хэрхэн хийх аргыг хүргэж байна. Үхрийн махыг соус болон бусад ногоо, хачиртай хамт бэлдсэнээр гайхалтай оройн зоог бэлэн болох болно.

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ? Хадгалах

Амтат борщ хийж сурцгаая!

Өвлийн хүйтэн улиралд халуун, сайхан амттай шөл идэх нь ихээхэн таатай байдаг билээ.  Тиймээс таны амралтанд зориулж амтат Орос борщ хийх хялбар аргыг хүргэе. Танд болон таны гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Амтат борщ хийж сурцгаая! Хадгалах

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга! Хадгалах

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай!

Мексикийн үндэсний хоол такогийн нэгэн хувилбар болох бурито дэлхийн аль ч орны хүмүүст таалагддаг бөгөөд үүний учир нь халуун, чихэрлэг, давсархаг гээд олон амтыг нэг дор мэдрэх боломжтойд оршдог аж. Энэхүү хоол орц ихтэй учраас гэрт бэлтгэхдээ хэмжээг нь багасгаж болох юм. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан бурито хийх жорыг хүргэж байна. 

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай! Хадгалах