Хоол хийх жор

Хаврын ядаргаа тайлах амтат 10 шөлийг хэрхэн хийх вэ?

Хаврын хавсарга салхинд туугдан, хамаг эрч хүч, урам зоригоо алдан стресстэн сууна уу? Тэгвэл таны ядаргааг тайлан, хөлсийг тань урсгах сайхан амттай шөлний жорыг сонирхуулья. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаалыг нь тайлаарай.

Хаврын ядаргаа тайлах амтат 10 шөлийг хэрхэн хийх вэ? Хадгалах

Гэртээ пицца хийх хялбар арга

Пицца бол дэлхий дахинаа алдартай улаан лоолийн соус, бяслаг, төрөл бүрийн шанзтайгаар жигнэж, хайрсан хавтгай талх буюу гамбир юм. Пиццаг хүн бүр өөр өөрийн орц жороор хийх дуртай байдаг. Энэ удаад таны пиццаны төрөл зүйлийг нэгээр нэмж, нимгэн гурилтай пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Гэртээ пицца хийх хялбар арга Хадгалах

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд

Хүйтний эрч наашилж, хүн бүхэн өвөлдөө бэлтгэн, завгүй гүйлдэнэ. Харин намар, өвлийн улиралд тулгарах хамгийн том асуудал бол ханиад томуу билээ. Ханиадыг хүчтэй эм бус гэрийн амтат шөлөөр ч эмчилж болно гэдэг тул та бүхэндээ амин дэмээр баялаг шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаал ядаргааг нь тайлаарай.

Ханиадыг нам дарах шидэт шөлнүүд Хадгалах

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая!

Та амралтын өдрөөрөө ямар хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан хоолоо сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд Оросуудын брэнд болсон хоол болох "пирошки" хэрхэн хийдэг жорыг бэлтгэлээ.

Орос аргаар “пирошки” хийж сурцгаая! Хадгалах

Гэртээ зайрмаг хийж сурцгаая

Зуны халуун өдрүүдэд дотны найз аврагч бол яалтчгүй зайрмаг байдаг. Харин халуун байна гээд зайрмаг авч идээд байвал хамаг мөнгө дуусч, таргалаад л хоцорно. Иймээс та бүхэндээ гэртээ хийж болох амтат зайрмагнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь таны түрээвчийг хамгаалаад зогсохгүй, халууныг давах хамтрагч тань байх болно. 

Гэртээ зайрмаг хийж сурцгаая Хадгалах

Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая!

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ час хийсэн халуун ногоотой Солонгос хоол хэрхэн хийх талаар зөвлөгөө, жоруудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүй, жоруудтайгаа танилцъя. 

Гэртээ Солонгос хоол хийж сурцгаая! Хадгалах

Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ?

Одоо миний танилцуулах гэж буй шөлийг Загасны маханд дургүй хүмүүс хүртэл хөлсөө гоожуулан, амтархан иддэг юм. Хамгийн гол нь та зааврын дагуу, бүтээлчээр, сэтгэл гаргаж хийх ёстой шүү. За ингээд эхэлцгээе.

Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ? Хадгалах

Хонины хавиргыг хэрхэн шарах вэ?

Хүн бүр л хонины шарсан хавирга идэх дуртай хэдий ч, ямар жороор амттай шарахаа тэр бүр мэддэггүй. Ямар ч баярын үед таны ширээний амттай хоолны нэг болдог хонины хавиргыг хэрхэн шарах тухай зөвлөгөөг хүргэж байна.

Хонины хавиргыг хэрхэн шарах вэ? Хадгалах

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 заль

Хоол иддэггүй хүн гэж үгүй. Мөн хоол хийж үзээгүй хүн ховор болов уу. Тэгвэл таны хийсэн хоол хэр амттай болдог вэ? Бүгдийг яг жорын дагуу хийсэн ч, нэг л болж өгөхгүй байна уу? Тийм бол та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Таны гал тогоонд ихээхэн хэрэг болох энгийн атлаа чухал аргуудыг хүргэж байна.

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 заль Хадгалах

Будаа агшаагчинд шоколадтай кекс хийх хялбар арга

Бид өмнө нь зөвхөн дэлгүүр, бэйкеригээс л бялуу худалдаж авдаг байсан бол сүүлийн үед харин өөрсдөө гэрийн нөхцөлд маш хялбар жор, аргаар янз бүрийн нарийн боов, бялуу хийдэг болжээ. Тэдгээрийн нэг бол энгийн будаа агшаачинд хөвсгөр зөөлөн, сайхан амттай бялуу хийх жор юм. Ингээд доорх аргыг та бүхэнд танилцуулж байна. Гэртээ заавал туршиж үзээрэй. Мөн танд таалагдвал найзууддаа түгээхээ мартав аа! 

Будаа агшаагчинд шоколадтай кекс хийх хялбар арга Хадгалах

Өндгөөр хийж болох амтат 10 хоол

Өндөг нь уураг, шим тэжээл ихтэй тул хүн бүрийн хувьд тэргүүн сонголт байх нь гарцаагүй. Харин үүгээр хэрхэн амт чанар сайтай хоолнууд хийж болох талаар та мэдэх үү? Бид шарж, чанаж, хуурга, омлет зэргийг хийж идэхээс өөрөөр бол барагтай л бол ашигладаггүй билээ. Иймд өнөөдөр өндгөөр хийж болох амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндгөөр хийж болох амтат 10 хоол Хадгалах

Гэртээ хурдан хоол хийх арга

Японд ажиллаж амьдардаг манай сайтын "MrDuut" хэмээх хэрэглэгчээс бид бvхэнд сонирхолтой мэдээллийг санал болгосон юм. Тvvний япон болон бусад орны хоол хийх аргуудаас танилцуулсан видео бичлэгvvд байгаа бєгєєд япон хоол хийнэ гэхээр материал энэ тэрээс эхлээд нилээн хэцvv байдаг бол гарын доорх хялбар материал ашиглан хурдан хугацаанд бэлэн болдог хэд хэдэн хоолны талаар хvvрнэх болно. Тэрээр хэлэхдээ, "эхэндээ найзууддаа зааж єгєх зорилготой байсан ч нэгэнт цаг зарцуулж хийсэн болохоор бусдад хvргэж тэдний санал шvvмжлэлийг сонсохоор шийдсэн" гэж хэлсэн юм. За ингээд MrDuut-ын их наран улсад 3 жил ажиллаж амьдрахдаа сурсан хоол хийх гоё аргуудаас нь сонирхоцгооё.

Гэртээ хурдан хоол хийх арга Хадгалах