Хоол хийх жор

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ?

"Сникерс", "Баунти" амттануудад зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч дурладаг ч чихэр болон бусад химийн тогтворжуулагч бодисын хэмжээ хэт ихтэй тул төдийлөн эрүүл хүнс байж чаддаггүй. Иймд та бүхэнд дэлгүүрт зардаг тэдгээр амттануудын илүү амтлаг, мөн эрүүл хувилбарыг нь гэртээ гарын доорх материал ашиглан хийх аргыг зааж өгье.

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ? Хадгалах

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ тослог багатай, тэжээллэг, хүртээлтэй ямар хоол хийж өгөх вэ гэж бодож сууна уу? Тэгвэл танд маш зөөлхөн бөгөөд шүүслэг сайхан амттай чанасан үхрийн мах хэрхэн хийх аргыг хүргэж байна. Үхрийн махыг соус болон бусад ногоо, хачиртай хамт бэлдсэнээр гайхалтай оройн зоог бэлэн болох болно.

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ? Хадгалах

Амтат борщ хийж сурцгаая!

Өвлийн хүйтэн улиралд халуун, сайхан амттай шөл идэх нь ихээхэн таатай байдаг билээ.  Тиймээс таны амралтанд зориулж амтат Орос борщ хийх хялбар аргыг хүргэе. Танд болон таны гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Амтат борщ хийж сурцгаая! Хадгалах

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга! Хадгалах

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай!

Мексикийн үндэсний хоол такогийн нэгэн хувилбар болох бурито дэлхийн аль ч орны хүмүүст таалагддаг бөгөөд үүний учир нь халуун, чихэрлэг, давсархаг гээд олон амтыг нэг дор мэдрэх боломжтойд оршдог аж. Энэхүү хоол орц ихтэй учраас гэрт бэлтгэхдээ хэмжээг нь багасгаж болох юм. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан бурито хийх жорыг хүргэж байна. 

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай! Хадгалах

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга

Хүмүүс гэртээ шарсан төмсийг түргэн хоолны газруудаас дутахгүй амттай хийж иддэг болжээ. Гэхдээ шарсан төмсийг их хэмжээний тосонд хайрч хийдэг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ идүүлэх дургүй байдаг. Харин гэрийн эзэгтэй нар үүнд тохирсон шийдлийг хэдийнээ олжээ. Ингээд та бүхэнд ямар ч тослоггүй шарсан төмсийг хэрхэн хийх аргыг зааж өгье.

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга Хадгалах

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ?

Заримдаа хоол хийх үедээ бид бага зэргийн алдаа гаргаснаас болж хоол маань амт чанараа алдах тохиолдол бий. Энэ үед бид хоолоо хэрхэн аврах вэ гэж боддог ч хоолоо яаж сайхан амттай болгохоо мэддэггүй. Тэгвэл мэргэжлийн тогооч нар аливаа хоолыг хэрхэн аврах талаар сайн мэдлэгтэй бөгөөд энэ нууцаасаа тантай хуваалцсан байна.

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ? Хадгалах

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе!

Хүйтэн өдрийн мэнд! Өвлийн улирал хэдий сайхан ч, дулаахан явахгүй бол ханиад томуу тусах магадлал их билээ. Тиймээс бид та бүхэндээ хүйтэн цастай өдөр идэхэд тохиромжтой ногоотой тахианы махан шөл хийх аргыг хүргэж байна.

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе! Хадгалах

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!

Орой бүр гал тогоондоо очоод нөгөө л хоолнуудаа ээлжлэн хийж байна уу? Гэрийн эзэгтэй гарын жорондоо жантай гоймон нэмчихвэл нөхөр/найз залуу тань баярлах байх даа. Дагаж хийх видео зааврыг мөн хавсаргасан болохоор сурахад тун хялбар байх болно.

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая! Хадгалах

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ?

Дарс нь хоолонд амт нэмж, эерэгээр нөлөөлдөг талаар олон мэдээлэл байдаг ч чухам ямар хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэж болдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Энэ үүднээс та бүхэнд улаан дарсаар амталж шарсан үхрийн мах хийх аргыг хүргэж байна.

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ? Хадгалах

Гахайн хавирга шарж сурцгаая!

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнд тань гэнэтийн бэлэг болох амтат хоолны жорыг бид танд санал болгоё. Аманд ороод л хайлахаар амттай, зөөлөн, сайхан үнэртэй гахайн шарсан хавиргыг дараах жорын дагуу хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай. 

Гахайн хавирга шарж сурцгаая! Хадгалах

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг!

Өвлийн хүйтэн улиралд амтат шөл ууж, ядаргаагаа тайлахыг хүсэхгүй хэн байхав. Ялангуяа шинэхэн хонины мах ядаргааг тайлахаас гадна шөл нь баялаг, өвөрмөц амттай байдаг. Тэгвэл бид танд хонины махаар хэрхэн амтат шөл хийх жорыг хүргэж байна.

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг! Хадгалах