Хоол хийх жор

Махыг амталж шарах хялбар аргууд

Урин дулаан зуны улиралд, хөдөө гадаа, гэртээ, лагерьтаа хийж идэх боломжтой колатай хоолыг хэрхэн хийх талаар "галзуу" зөвлөгөөг өгье. Магадгүй та урьд нь колаг ууж, бас цэвэрлэгээнд ашиглаж болдог тухай мэдээллийг үзэж байсан байх. Гэвч түүгээр хоолыг амтлан хийвэл, маш зөөлөн, чихэрлэг амттай болдог байна. Ингээд зуныг зугаатай болгох амтат хоолны жортойгоо танилцъя.

Махыг амталж шарах хялбар аргууд Хадгалах

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг!

Өвлийн хүйтэн улиралд амтат шөл ууж, ядаргаагаа тайлахыг хүсэхгүй хэн байхав. Ялангуяа шинэхэн хонины мах ядаргааг тайлахаас гадна шөл нь баялаг, өвөрмөц амттай байдаг. Тэгвэл бид танд хонины махаар хэрхэн амтат шөл хийх жорыг хүргэж байна.

Оросууд хонины хавиргатай шөлийг ингэж хийдэг! Хадгалах

Таны хийсэн хоол нэг л амтгүй болоод байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Хоол хийх залхуутай ажил гэж боддог хүмүүс байна уу? Тийм бол өнөөдрөөс тэрхүү бодлоо толгойноосоо авч хаяарай. Учир нь бид та бүхэндээ маш хялбархан хийж болох, цаг зав хэмнэх хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тус аргаар хоол хийснээр, таны хоол урьд урьдынхаас илүү амттай, илчлэг багатай болох юм.

Таны хийсэн хоол нэг л амтгүй болоод байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай! Хадгалах

Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд

Эрүүл зөв хооллолтыг баримталж, эгэлгүй төгс биетэй болохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин чухам юу идвэл бага калоритой байдаг, ямар хоолыг идэж, хэрхэн турах талаар тодорхой ойлголттой хүмүүс харьцангуй цөөн байдаг. Бүсгүйчүүд турахыг хүсэх боловч чухам юу идэх ёстойг мэддэггүй тул бусдыг дуурайж, элдэв зүйлс идэж, ходоодоо шархлуулах нь ч бий. Иймд турах хүсэлтэй хүн бүхэндээ зориулан илчлэг багатай, эрүүл хоолнуудын орц, жорыг хүргэж байна. 

Турахад туслах илчлэг багатай амтат хоолнууд Хадгалах

Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт, агаар салхинд гарахаар төлөвлөж байна уу? Хээр хөдөө гараад, амттай загасны шөл идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Тэгвэл бид та бүхэндээ хээрийн тогоон дээр загасны "Уха" шөл хийх аргыг, жорын хамт дуулгахаар бэлтгэлээ. Таны ажлын ядаргааг тайлж, жинхэнэ амралтыг мэдрүүлэх болно. 

Хээрийн тогоон дээр Загасны амтат шөл хийх жор Хадгалах

Чихэрлэг тахиа хийх жор

Та бүхэндээ энэхүү гайхалтай амралтын өдрийн мэндийг хүргэе. Бид та бүхэндээ амралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай хоолны жоруудыг хүргээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин өнөөдөр Хятад аргаар шарсан зөгийн балтай тахианы махны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та бүхэндээ оройн хоолондоо хийж идэхийг санал болгож байна. 

Чихэрлэг тахиа хийх жор Хадгалах

Намар идэхэд тохиромжтой илчлэг сайтай амтат хоолнууд

Намрын улирал айлчлан ирсэн энэ цаг үед бид илчлэг сайтай хоол унд идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр элдэв төрлийн ханиад томуу тусах, биеийн дархлаа сулрах, бие организм чухал хэрэгтэй амин дэмээр дутагдах зэргээс сэргийлж чаддаг байна. Тэгвэл бид та бүхэндээ сэрүүний улиралд идэхэд тохиромжтой илчлэг сайтай, гайхалтай амттай хоолнууд хийх жоруудыг хүргэж байна.

Намар идэхэд тохиромжтой илчлэг сайтай амтат хоолнууд Хадгалах

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая!

"Фанта"-ны амттай, эрүүл бас маш амтлаг компотыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх аргыг танд хүргэж байна. Энэхүү ундаа нь мэдээж дэлгүүрт зардаг савлагаатай "Фанта"-г бодвол химийн ямар нэгэн орц найрлагагүй гэдгээрээ онцлог. Хүүхдүүд үүнд маш их дуртай байдгийг орос бүсгүйчүүд хэлж байна. Томчуудад ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд орцыг нь танилцуулъя.

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая! Хадгалах

Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор

Навчис хийсэж, нар буцаад, өглөө оройдоо жихүүн салхи сэвэлзэх нь намрын өдрүүд хэдийнэ айлчилсныг илтгэнэ. Ийм сэрүүн өдрүүдэд юу хамгийн чухал гээч. Мэдээж хэрэг тэжээллэг, амин дэмтэй халуун хоол идэж байгаарай. Шинэхэн ногоог хүссэнээрээ хэрэглэх боломжтой энэ улиралд хүнсний ногоо ашиглаж амтат зоог хийх аргыг танд хүргэе.

Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор Хадгалах

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ?

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг.  Амттай сайхан хоол нь гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дурсамжтай, жаргалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг олгодог билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ тахианы махтай амтат хоолыг хэрхэн бэлтгэх арга болон жорыг дуулгахаар бэлтгэлээ. 

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ? Хадгалах

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе!

Хүн төрөлхтний санааг үргэлж гурван зүйл зовоож байдаг. Ертөнцөд бид ганцаарддаг уу? Амьдралын утга учир юу вэ? Түргэн хоол яагаад ийм амттай байдаг юм бол? гэх мэт асуултууд. Харин эхний хоёр асуултанд та өөрөө хариулах ч сүүлийн асуултын хариуг бид танд өгч чадна. Учир нь түргэн хоолны газрууд хоолондоо өвөрмөц хүнсийг хэрэглэдэггүй. Хамгийн гол нь яг жор, стандартын дагуу хийхэд л хангалттай байдаг. Ингээд танд амтат бургер, тахиа гэх мэт түргэн хоолыг гэртээ хийж идэх жоруудыг хүргэхээр бэлтгэлээ.

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе! Хадгалах

Шоколадаар хэрхэн амттан хийх вэ?

Хэдийгээр та амттанд дургүй байсан ч, шоколаднаас бол татгалзаж чадахгүй л болов уу. Шоколад нь зүрхний үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг байна. Тэгвэл хоолны дэглэмээ түр хойш нь тавиад дараах амттангуудаас хийж үзэцгээе. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Шоколадаар хэрхэн амттан хийх вэ? Хадгалах