ХООЛОНДОО

ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Биднийг хамгийн их донтуулдаг хүнс

Мансууруулах бодисыг нэг л удаа хэрэглэчихвэл түүнд донтож, зогсоож дийлэхгүй болдог учраас эмч мэргэжилтнүүд холхон явахыг зөвлөдөг. Гэтэл зарим төрлийн хоол хүнс яг хар тамхи шиг бие махбодид нөлөөлж донтуулдгийг та мэдэх үү? Оюун санаа, бие махбодийн хувьд та тэдгээрээс хүнснээс хамааралтай болж байна гэсэн үг. Бүр зарим хүнсний бүтээгдэхүүн хүний биед хар тамхи шиг нөлөө үзүүлдэг. Та бүхэнд анхааруулга болгох үүднээс хамгийн их донтуулах үйлчилгээтэй хүнсний талаарх мэдэллийг хүргэж байна.

Биднийг хамгийн их донтуулдаг хүнс Хадгалах

Урт наслуулах энэтхэг ундаа

Хөгшрөлт гэдэг бол цаг хугацааны эрхээр хүн бүрт тохиолддог зүйл гэдэгтэй маргах хэрэггүй. Тиймээс та мөнхийн залуу харагдахыг хүсэж байгаа нь мэдээж. Ингээд танд Энэтхэгийн мөнхийн залуу харагдах шидэт ундааны жорыг хүргэе.

Урт наслуулах энэтхэг ундаа Хадгалах

Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс

Нойргүйдэлд хамгийн түгээмэл нөлөөлдөг хүчин зүйл нь амьдралын буруу хэв маяг, сэтгэцийн эрүүл мэнд, мөн хоол хүнсний зохисгүй хэрэглээ юм. Эрдэмтдийн зөвлөж буйгаар хэр зэрэг тайван сайхан унтаж амарна, төдий чинээ тархи оюун санаа болоод биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал сайн байдаг гэнэ. Тиймээс олно улсын эрдэмтэд орой унтахынхаа өмнө юуг идэхгүй байвал зохистой талаарх дараах зөвлөмжийг өгч байна.

Нойр хулжаадаг санаанд оромгүй 10 хоол хүнс Хадгалах

Орон орны кино театрт хүмүүс юу иддэг вэ?

Кино театрт кино үзэж цагийг зугаатай өнгөрөөхдөө бид заавал попкорн, амттан, ундаа зэргийг авч заншсан байдаг. Гэхдээ улс орон бүрийн кино театрт иддэг амттан өөр хоорондоо ялгаатай байдгийг та мэдэх үү? Тэгвэл үзвэр үзэнгээ амны зугаа болгож иддэг дараах хоол хүнсийг хараад та ихэд гайхна гэдэгт бид итгэлтэй байна.

Орон орны кино театрт хүмүүс юу иддэг вэ? Хадгалах
2018-09-06, 17:05

Дааврын тэнцвэрийг хадгалах үйлчилгээтэй шидэт цайны жорууд

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дааврын тэнцвэрт байдлаас нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаа төдийгүй, зүрх судас, мэдрэл, тулгуур эрхтэн тогтолцоо болон ясны бэхжилт, бэлгийн чадавх гэх мэт олон зүйл шалтгаалдаг байна. Элдэв өвчин тусах нь дааврын тэнцвэр алдагдсантай ихэвчлэн холбоотой байдаг. Дааврын тэнцвэр алдагдсанаар бие организмд таны төсөөлж байснаас илүү хортой нөлөө үзүүлдэг бөгөөд хүмүүс даавар тэнцвэржүүлэх энгийн аргыг тэр бүр мэддэггүй. Тийм учраас энэ удаа бид уншигчдадаа зориулж дааврын тэнцвэрийг сайжруулах ургамлын гаралтай цайны энгийн жорыг хүргэж байна. 

Дааврын тэнцвэрийг хадгалах үйлчилгээтэй шидэт цайны жорууд Хадгалах

Эрүүл зөв хооллохын тулд юу хийх ёстой вэ?

Түргэн хоолоо идсэнийхээ дараа бидний ихэнх нь “Би өнөөдөр сүүлийн удаа түргэн хоол идэж байна. Маргаашнаас эрүүл зөв хооллох болно” хэмээн өөрөө өөртөө амлалт өгдөг. Харамсалтай нь энэ зуршилдаа дассан хүмүүсийн хувьд зөв хооллоно гэдэг тийм ч таатай, бас амттай санагддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ зөв хооллох гэдэг тийм ч хэцүү зүйл биш бөгөөд дараах зөвлөгөөг дагаснаар та багахан хугацаанд эрүүл хооллолтыг хэвшил болгож чадна.

Эрүүл зөв хооллохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая!

"Фанта"-ны амттай, эрүүл бас маш амтлаг компотыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх аргыг танд хүргэж байна. Энэхүү ундаа нь мэдээж дэлгүүрт зардаг савлагаатай "Фанта"-г бодвол химийн ямар нэгэн орц найрлагагүй гэдгээрээ онцлог. Хүүхдүүд үүнд маш их дуртай байдгийг орос бүсгүйчүүд хэлж байна. Томчуудад ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд танд орцыг нь танилцуулъя.

Гэртээ "Фанта" ундаа хийж сурцгаая! Хадгалах

Дөчөөс дээш насныхан идэхэд тохиромжгүй хоол хүнс

Хэрвээ та 40-өөс дээш настай бол өөрийн эрүүл мэндэд өмнөхөөс илүү их анхаарал хандуулж, идэж байгаа зүйлдээ ч маш болгоомжтой байх хэрэгтэй. Та өмнөх шигээ юу таарснаа иддэг байж болохгүйн шалтгаан нь таны бие организм "их засвар"-т орох дөхөж явааг 40 хэмээх тоо илэрхийлж буй юм. Тэгвэл хоолны мэргэжилтнүүд танд дараах хоол хүнсийг хэрэглэхээс татгалзаарай хэмээн зөвлөж байна.

Дөчөөс дээш насныхан идэхэд тохиромжгүй хоол хүнс Хадгалах

Кофе ууснаар ямар өвчнөөс сэргийлж болох вэ?

2008 оноос хойш дэлхий даяар кофены хэрэглээ жил бүр 20 хувиар өсөж буй. Кофенд дурлагчдын ихэнх нь 25-45 насныхан байдаг гэх судалгаа бий. Зарим хүн кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэнд кофе ууснаар таван төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг тухай сонирхолтой  мэдээлэл хүргэж байна. 

Кофе ууснаар ямар өвчнөөс сэргийлж болох вэ? Хадгалах

Таргалуулдаггүй 10 амттан

Таргалалт хүн төрөлхтний нэлээд хэсгийнх нь хувьд томоохон асуудал болоод буй өнөө цагт хориотой хүнсний бүтээгдэхүүн нь идэхэд тохиромжтойгоосоо хамаагүй их байгааг та бид мэднэ. Идэх уух зүйл олдохоо болих нь хэмээн зарим хүн бухимддаг. Гэхдээ санаа бүү зов. Одоо танд танилцуулах хүнсний бүтээгдэхүүн бол хоолны дэглэм баримталдаг, турахаар хичээж буй хүмүүсийн хааяа ч болов идэхийг хүсдэг амттанууд юм. Хамгийн сонирхолтой нь эдгээр амттан таргалуулдаггүй гэвэл та итгэх үү. Ингээд таргалуулдаггүй 10 амттан юу болохыг танд танилцуулъя.

Таргалуулдаггүй 10 амттан Хадгалах

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, унжсан гэдсийг үгүй хийдэг амтат хоолны жорыг бэлтгэлээ. Эдгээр хоол нь хийхэд хялбар бөгөөд хүний эрүүл мэндэд сайн юм. Та бүхэн эдгээр хоолыг хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор Хадгалах
2018-08-25, 14:23

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо өдөр тутам хэрэглэснээр хүн өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлээ авдаг. Гэхдээ зарим төрлийн жимс, хүнсний ногоо гэдэс дүүргэдгийг та мэдэх үү. Магадгүй үүнийг мэддэггүйгээс болоод олон нийтийн газар хаа нэгтээ явж байгаад санамсаргүй хийгээ гаргаж эвгүй байдалд орж мэдэх юм. Ингээд бид танд нэг дор их хэмжээгээр хэрэглэвэл  гэдэс дүүргэдэг  жимс, хүнсний ногоонуудыг танилцуулъя. 

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд Хадгалах