ХООЛОНДОО

ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор

Зуны улирал айлчилж байгаатай холбоотойгоор хүн бүр л хөнгөн хоол идэж, жингээ барихыг хүсэж байгаа биз ээ. Таны тэрхүү хүсэлд байцааны салат маш ихээр туслах болно шүү. Ингээд танд амралтын өдрөөрөө хийж болох амтлаг байцааны салатны жоруудыг хүргэж байна.

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор Хадгалах

Орон орны нислэгийн компаниуд зорчигчдодоо ямар хоол өгдөг вэ?

Аливаа орны иргэний нисэхийн компаниуд улсынхаа онцлогийг шингээсэн хоолыг зорчигч нартаа өгдөг билээ. Мэдээж хэрэг таны нисэж байгаа зэрэглэлээс хамаарч хоолны хэмжээ болон орц, төрөл өөрчлөгддөг хэдий ч тухайн компанийн чанар онгоцных нь хоолонд нэвт шингэсэн байдаг. Ингээд та бүхэнд орон орны нислэгийн компаниудын зорчигчдодоо өгдөг хоолнуудыг сонирхуулж байна.

Орон орны нислэгийн компаниуд зорчигчдодоо ямар хоол өгдөг вэ? Хадгалах

Дасгал хийхийн өмнө идэх ёстой зүйлс

Эрүүл зөв хооллолт нь бид бүхний дархлааг дэмжээд зогсохгүй дасгал хөдөлгөөн хийх, түүнийг хүлээн авах чадварт ч бас нөлөөлдөг байна. Танд өөрийгөө хүчлэн байж дасгал хийгээд, түүнийхээ дараа маш их өлсөж, ухаан алдан унах гэж буй мэт мэдрэмж төрснөөс болж дасгалын үеэр шатааснаасаа ч илүү хэмжээний илчлэгтэй хоол идэх үе тохиолдож байсан уу? Хэрэв тийм бол өөрийн дадал зуршилд өөрчлөлт оруулах хэрэгтэй болжээ. Өнөөдөр та бүхэндээ дасгал хийхийн өмнө ямар хүнс идэж болох, юунаас татгалзах, хэдэн цагийн өмнө юу идвэл зохистой талаар тодорхой мэдээлэл хүргэх гэж байна.

Дасгал хийхийн өмнө идэх ёстой зүйлс Хадгалах

Паста гоймонгоор хийж болох амттай 5 хоолны жор

Италийн уламжлалт паста гоймон нь хамгийн хурдан шингэдэг хэрнээ маш өег хоолнуудын нэг билээ. Ингээд таны амралтын өдрөөрөө хайртай хүмүүстээ хийж өгөх хоолны жорыг танилцуулж байна. Хайр шингэсэн хоол хамгийн амттай байдгийг санаж гал тогоондоо цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Паста гоймонгоор хийж болох амттай 5 хоолны жор Хадгалах

Булчингийн массыг хамгийн сайн нэмдэг 7 хүнсний бүтээгдэхүүн

Булчингийн өсөлт хөгжлийг дэмждэг хамгийн гол зүйл бол мэдээж уураг. Бидний хоол унднаасаа авч буй уургийн найрлагад агуулагддаг үл орлуулагдах амин хүчлүүд нь шинэ булчингийн эс үүсгэх, мөн тэдний бүтцэд оролцдог хамгийн гол бодис учраас уургийн хангалттай хэрэглээгүйгээр цэвэр булчингийн масс авах ямар ч боломжгүй юм. Ингээд уургийн агууламж хамгийн өндөртэй 7 хүнсний бүтээгдэхүүнийг та бүхэндээ хүргэж байна.

Булчингийн массыг хамгийн сайн нэмдэг 7 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Чихэрлэг соустай тахиаг хятад маягаар хийж сурцгаая!

Амралтын өдрөөр ямар хоол хийхээ мэдэхгүй, шинэлэг хоол хайж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр та бүхэнд Хятад аргаар шарсан чихэрлэг бөгөөд исгэлэн соустай тахианы мах хийх жорыг хүргэж байна. Хайртай гэр бүлийнхэнд тань энэхүү хоол таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Чихэрлэг соустай тахиаг хятад маягаар хийж сурцгаая! Хадгалах
2019-05-03, 14:16

Анар жимсний гайхалтай ашиг тус

Анар жимсний гайхалтай ашиг тусын талаар өнөөдөр та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Суут сэтгэгч Гиппократ хүртэл эмийн зориулалтаар хэрэглэдэг байсан энэхүү жимсийг та ч гэсэн өөрийн хүнсний хэрэглээнд нэвтрүүлснээр ямар сайн үр нөлөө авч ирэхийг хамтдаа харцгаая. 

Анар жимсний гайхалтай ашиг тус Хадгалах

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс

Бүх дэлгүүрүүд хаачихлаа гээд төсөөлөөд үз дээ.  Мөстлөгийн үе эхэлсэн, дайн тулаан дэгдсэн, магадгүй амьд үхдлүүд хаа сайгүй холхисон гэх мэт нөхцөлтэй тулгарсан үеийг хоол хүнсгүйгээр давж гарахгүй. Тиймээс санаанд багтамгүй нөхцөл байдал үүслээ гэж төсөөлөөд барагтай бол мууддаггүй ямар хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалж болохыг танилцуулж байна.

Хэцүү үед таны аминд орох хэзээ ч мууддаггүй 10 хүнс Хадгалах

Амтлаг бөгөөд өег салат хийх 5 жор

Самар, паста, дүфү, мөөг гэх мэт олон төрлийн ногоо орсон хүн бүрийн амтархан идэх дуртай салатны жорыг та бүхэнд хүргэж байна. Та хүссэн жороо сонгоод амралтын өдрөөрөө хайртай, дотны хүмүүстээ хийж өгөөрэй. Урин дулаан цаг ирж хүмүүс аль болох хөнгөн хооллохыг эрмэлзэх болсон тул энэ цаг үед хамгийн тохиромжтой нь амтат ногооны салатууд байх болно шүү.

Амтлаг бөгөөд өег салат хийх 5 жор Хадгалах
2019-04-26, 15:15

Түүхийгээр нь идвэл биед илүү ашиг тустай бүтээгдэхүүнүүд

Хүмүүс өндөг болон тахианы махыг түүхийгээр нь идэж болохгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэгвэл эсрэгээрээ зарим хүнсний бүтээгдэхүүнийг түүхийгээр нь идэх ёстой байдгийг та мэдэх үү? Хачин санагдаж мэдэх ч бид хоол хийхдээ эрүүл мэндэд тустай хүнсний ногоонуудын чухал амин дэмүүдийг нь үгүй хийсээр байдаг юм. Ингээд та бүхэнд түүхийгээр нь идвэл илүү шим тэжээлтэй, биед сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Түүхийгээр нь идвэл биед илүү ашиг тустай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Италийн алдарт "Шпагетти карбонара"-г хийж сурцгаая!

Шпагетти карбонара нь италийн хамгийн алдартай хоолнуудын нэг бөгөөд хийхэд тун амархан учраас дэлхий даяар алдартай болж чаджээ. Итали зоог монголчууд бидний ширээг чимж эхлээд удаж байгаа учраас үүнийг хийж сурахад асуудал байхгүй байх. Дараах жорын дагуу Шпагетти Карбонараг хийж амралтын өдрүүдээр хайртай дотны хүмүүсээ баярлуулаарай.

Италийн алдарт "Шпагетти карбонара"-г хийж сурцгаая! Хадгалах