ХООЛОНДОО

ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зуныг сэтгэлдээ хүсэмжлэхээс өөр аргагүйд хүрчээ.Гадаа сэрүүн салхи үлээж, сэтгэл тань нэг л хоосон оргиж байна уу? Тийм бол амин дэмээр баялаг амтат сайхан шөл идэж, сэтгэлээ сэргээх нь хамгийн шилдэг аргуудын нэг шүү дээ. Хүйтэн өдөр, халуун шөл уух шиг сайхан зүйл гэж үгүй тул та бүхэндээ илчлэг сайтай шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл Хадгалах

Улс орнуудын шинэ жилийн зоог

Мэдээж шинэ жилээр хүн бүр гайхалтай сайхан ширээ засаж, шинэ оноо хэзээ ч мартагдахааргүй, гэр бүлийнхэнтэйгээ угтахыг хүсдэг билээ. Энэхүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд ширээ засалт чухал. Тиймээс улс орон, үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтойгоор баярынхаа ширээг засдаг. Тэгвэл дэлхий дахины шинэ жилийн зоогны талаар хүргэе.
Улс орнуудын шинэ жилийн зоог Хадгалах
2012-12-31, 21:19

Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ?

Өмнөх дугаартаа бид та бүхэндээ Солонгос үндэсний хоол болох “Булгоги” хийх аргыг хүргэсэн бол энэ удаад харин амталж шарсан гахайн махан хуурга буюу “Жэюг бугим” хийх аргыг танилцуулж байна. Та бүхэн ажлын өдрүүдийн алжаалаа амтат хоол хийж тайлаарай.

Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-13, 20:47

Түргэн хоолны газрын ажилчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй 12 нууц

Өнөөдөр түргэн хоолыг идэж, хэрэглэх хүмүүс харьцангуй олон болсон билээ. Бид үүнийг биед сөрөг нөлөө ихтэй гэдгийг мэдэх боловч сайхан амтанд нь татагдаж, өөрсдийн мэдэлгүй идэж орхидог. Харин өнөөдөр та бүхэндээ түргэн хоолны газрын ажилчдын хүмүүст хэзээ ч хэлдэггүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Түргэн хоолны газрын ажилчдын бидэнд хэзээ ч хэлэхгүй 12 нууц Хадгалах

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт

Бид өдөр бүр л аливаа зүйлсийн нууцыг тайлж, шинэхэн мэдээллээр тархиа цэнэглэдэг. Энэ нь таны амьдралд зайлшгүй хэрэг болох тул талархан хүлээж авах нь зүйн хэрэг билээ. Харин өнөөдөр та бүхэндээ хоол хүнсний тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Хоол хүнсний тухай таны заавал мэдэх ёстой 16 баримт Хадгалах

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон богино долгионы зуухыг хэрхэн зөв ашиглах тухай хүмүүс мэдлэг хомс байдаг. Тиймээс та бүхэндээ ямар ч нөхцөлд богино долгионы зууханд хийж болохгүй 9 зүйлийг танилцуулья. Доорх дүрмийг дагаснаар та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, богино долгиноны зуухаа удаан ашиглах давуу талтай. 

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс Хадгалах

Өөхийг хайлуулж, бодисын солилцоог тогтворжуулдаг топ 20 хүнс

Зуун хувь сайхан харагдахыг хүсч л байвал илүүдэл жингээсээ салах хэрэгтэй хэн ч мэднэ. Бидэнд мэдээллийн хэрэгслүүдээр санал болгодог үй олон хоолны дэглэмүүдийг харин хэрэгжүүлэхэд санаанд оромгүй сэтгэлийн хат, хэтэвчний зузаан шаардсан байх нь элбэг. Тэгээд ямар нэгэн золиосгүйгээр өөхний асуудлыг “анагаах” арга байдаггүй л юм байх даа хэмээн толгойгоо гашилгахад хүрдэг. Харамсалтай нь “гоо үзэсгэлэн золиосыг шаарддаг” гэдэг эртний үг хүчин төгөлдөр оршсоор байгаа бөгөөд ямар ч эрүүл аргаар турахыг дасгалжуулагч багшийн амнаас дасгал хөдөлгөөн битгий хий гэсэн үг гардаггүй.

Өөхийг хайлуулж, бодисын солилцоог тогтворжуулдаг топ 20 хүнс Хадгалах
2013-06-02, 20:18

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 11 заль

Архитекторууд алдаагаа цэцгэн хэлхээгээр, тогооч нар майонезаар далдалдаг гэж үг байдаг. Гэхдээ бүх хоолыг майонезаар аргалаад өнгөрөх боломжгүй тул бид та бүхэнд мэргэжлийн тогооч нарын бусдаас нууцхан хэрэглэдэг 11 амархан залийг хүргэж байна. Та энэ талаар мэдээд авчихсан байхад хоол хийхэд тулгардаг бүхий л хүндрэлээ шийдчихэж болох юм. 

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 11 заль Хадгалах

Гэрийн нөхцөлд загасаар амттай хоол хийх хялбар аргууд

Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг бөгөөд биднийг хүрээлэн буй далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрмүүд төрөл бүрийн загасаар баялаг. Тиймээс ч хүн төрөлхтөн загасыг хоол хүнсэндээ болон эмчилгээний журмаар өргөнөөр ашигласаар ирсэн. Загас бүр төрлөөсөө хамаараад өөр өөрийн гэсэн онцлог амт, чанартай. Зарим загасыг шарж идэхэд тохиромжтой байхад нөгөө хэсэг нь давсалж, шөл хийж, утаж хэрэглэх гэх мэт. Ингээд ямар загасыг яаж хэрэглэвэл зохистой талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Гэрийн нөхцөлд загасаар амттай хоол хийх хялбар аргууд Хадгалах
2015-09-18, 19:42

Улс орнуудын цэргүүд ямар хоол иддэг вэ?

Нэгэнтээ Пруссын хаан I Фридрих Вильгельм хэлэхдээ “Дайн дайнаар, харин хоол цагийн хуваариар” гэсэн байдаг. Орон орны цэрэг армиуд тайван цагт ч үргэлжийн бэлтгэлтэй байж, улс орон, ард түмнийхээ эрх ашиг, тусгаар тогтнол, амар амгалан байдлыг сахин хамгаалдаг билээ. Үүний тулд цэрэг нэг бүрийг хооллох хэрэгтэй. Ингээд дэлхийн томоохон улс орнууд цэрэг, армиа хэрхэн хооллодог тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Улс орнуудын цэргүүд ямар хоол иддэг вэ? Хадгалах

Тахианы махан салат хийх хялбар аргууд

Та үдийн цайндаа болон оройн зоогныхоо зуушинд ямар салат хийхээ мэдэхгүй байгаа бол танд тахианы махан салатыг 3 төрлөөр хийх аргуудыг хүргэж байна. Тахианы мах нь хүнсний ногоотой төгс зохицдогоос гадна шингэц сайтай хөнгөн хүнс юм. Тиймээс танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тахианы махан салат хийх хялбар аргууд Хадгалах
2015-11-08, 20:30

Алжаал тайлах амтат шөлнүүд

Цасан бударч, жавар хургах өвлийн үдэш халуун шөл ууж, хөлсөө урсган, ядаргаагаа тайлах шиг сайхан зүйл гэж үгүй. Танд танилцуулахаар бэлтгэсэн эдгээр шөлнүүд нь амт чанар, амин дэмээр баялаг төдийгүй хийхэд амар хялбар юм. Орой ямар хоол хийх вэ? Өдөр ямар хоол идэх вэ? гэхчлэн толгойгоо гашилгаж суугаа хүмүүстээ зориулж хамгийн амттай, илчлэг тэжээл сайтай шөлнүүдийн жорыг хүргэе. 

Алжаал тайлах амтат шөлнүүд Хадгалах