Хоолондоо

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд

Эх оронд маань өвлийн тачигнасан хүйтэн жавар нэгэнтээ айлчилж, өвлийн улирал энүүхэн хаяанд иржээ. Голд хүйт оруулсан энэхүү улирлыг ханиад томуугүй давахын тулд бидэнд халуун жимсний цай, бас халуун шөл байхад л хангалттай. Ингээд та бүхэнд орон орны амтат шөлнүүдийг танилцуулж байна.

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд Хадгалах
2015-11-17, 20:05

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ?

Бид өмнө нь та бүхэнд Солонгос үндэсний хоол болох гахайн махан хуурга буюу “Жэюг буггим”, үхрийн махан хуурга буюу “Булгоги” зэрэг хоолнуудыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар хийх аргуудыг хүргэж байсан билээ. Харин одоо та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан солонгос үндэсний будаатай хуурга буюу “Бибимбап” хийх хялбар аргыг, орц жорын хамт хүргэж байна. Та амралтын өдрүүдээрээ ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн дараах жорыг туршаад үзээрэй.

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-22, 00:00

Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан

Амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа та бүхэндээ нэлээд хачирхалтай бөгөөд бие эвгүйцмээр нийтлэлийг орчуулан хүргэж байна. Жишээ нь: Америкт нэгэн эр сав дүүрэн жоом идсэн бол, Италид өттэй бяслагыг хэрэглэдэг бөгөөд тэд түүнийг амтархан иддэг. Мөн дэлхийн хамгийн шилдэг "Нома" ресторанд амьд шоргоолжоор хачралсан салат өгдөг ажээ.
Хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтан Хадгалах
2014-09-14, 20:52

Орон орны амтат зоог

Орон оронд өөр өөрийн гэсэн өвөрмөц амтлаг хоолнууд байдаг. Энэ нь тухайн улс үндэстний уламжлалтай холбоотой байдаг бөгөөд тэдгээр нь өөрийн гэсэн өвөрмөц амттай байдаг аж. Харин эдгээр бүх хоолнуудыг амталж үзэхээр шийдсэн бол фитнесс клубт бүртгүүлэхээ мартуузай.

Орон орны амтат зоог Хадгалах
2014-08-15, 01:05

Түргэн хоолны рестораны гал тогоонд юу болдог вэ?

Дэлхийн аль ч улс оронд түргэн хоолны ресторанууд хамгийн эрэлттэй, хамгийн хүн ихтэй байдаг билээ. Эрүүл мэндэд их бага ямар нэгэн хэмжээгээр хортой гэдгийг нь мэддэг ч гэсэн бид өдөр тутамдаа хоол хүнсийг нь хэрэглэсээр л байдаг. Тэгвэл түргэн хоол болон түргэн хоолны газруудын тухай бодит баримтуудийг та бүхэнд хүргэе. Бүр McDonalds, KFC зэрэг томоохон ресторанууд ч эдгээр таагүй мэдээлэлтэй холбогдож, дэлхий нийтийг шуугиулсан байдаг.
Түргэн хоолны рестораны гал тогоонд юу болдог вэ? Хадгалах
2015-10-11, 22:38

Орон орны гудамжны хоолнууд

Хүн бүр зөв хооллолтыг дэмжих болсон үед ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Заримдаа бид ямар нэгэн амттай зүйл идэхийг хүсдэг боловч энэ нь ихэнхидээ бидний биед төдийлөн тустай биш болов уу. Ялангуяа зуны цагт гадуур явж байгаад л замдаа өлсөж, ямар нэг юм идэхийг хүсдэг. Магадгүй энэ хэрэгцээнээс үүдээд зам дагуу болон гудамжинд хоол хийдэг болов уу. Ингээд орон орны алдарт гудамжны хоолнуудтай танилцацгаая. Хэдийгээр гадаа хийж байгаа ч үнэхээр амттай харагдаж байгаа биз.

Орон орны гудамжны хоолнууд Хадгалах
2013-03-01, 23:03

Алдартнуудын дуртай хоолнууд

Алдартангууд өөрсдийн хийж буй хачирхалтай үйлдлээр олныг гайхшруулсаар байдаг. Тэгвэл тэд хоол идэхдээ ч олны анхаарлыг татсан сонголт хийдэг. Ингээд дэлхийн алдар, цуутай хүмүүсийн хамгийн дуртай хоолнуудаас сонирхоцгооё.

Алдартнуудын дуртай хоолнууд Хадгалах
2014-12-16, 01:14

Хамгийн муухай 10 хоол

Хэрвээ та яг одоо хоол идэхээр зэхэж байгаа бол энэ мэдээллийг уншихаа түр азнас хийгээрэй. Харин өлсөж байгаа ч юм идэх боломжгүй бол уншаад үзсэн ч болох юм. Учир нь эдгээр хоолны орц, найрлагыг харсан, уншсан хүний хоол идэх дур хүсэл тэр дороо л үгүй болох болов уу. Хэдийгээр бидний хувьд энэ нь жихүүдэс хүргэмээр санагдаж болох ч зарим нэг улс үндэстэнгүүдийн уламжлал байж ч болох юм.
Хамгийн муухай 10 хоол Хадгалах
2013-07-09, 21:15

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ?

"Булгоги" бол Солонгос үндэсний уламжлалт жороор хийдэг үхрийн махан хуурга юм. Үүнийг төрөл бүрийн хачир (панчан), будаатай хольж иддэг байна. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан хуургыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбархан хийх аргыг хүргэж байна. Та заавал туршиж үзээрэй.

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-09, 20:42

Арааны шүлс асгарам Амттай хоолнууд

Бусад бүх төрлийн амьтдаас ялгаатай нь, хүн бид хязгааргүй цар хүрээ бүхий оюун ухааныг эзэмшсэн билээ. Тиймээс ч идэх хоолоо хүртэл үнэр ялдам, үзэмж төгс, амт таашаалтай, биед сайнаар нөлөөлөх зэрэг олон чанарыг нь харгалзан сонгодог. Мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн хувьд л дээрхи сонголтыг чөлөөтэй хийх боломжтой байдаг байх. Гэвч төсөөлж чадсан зүйл хэзээ нэгэн цагт биелэлээ олдог гэдэг дээ. Тиймээс арааны шүлс асгармаар амттай хоолнуудын фото зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Өдөр бүр ийм хоолнуудаас дуртайгаа сонгон иддэг болохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Мөн аль нэгийг нь гэртээ хийж идэж ч болох юм.

Арааны шүлс асгарам Амттай хоолнууд Хадгалах
2012-09-07, 20:43

Амтат сам хорхой

Эзэгтэй та амралтын өдрөө ямар нэг амттай хоол, амттанг өөрийн гараар хийхийг хүсдэг болов уу. Тэгвэл энэ удаад Сам хорхойг юунд ашиглаж болох, хялбар аргаар хэрхэн зууш хийж болох талаар хүргэе.
Амтат сам хорхой Хадгалах
2013-01-21, 23:36

Вискиний талаар баримтууд

Хэрвээ та Виски уух дуртай, эсвэл вискиний талаар судалгаа хийж байгаа бол мөн мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол энэхүү мэдээ таалагдах болов уу. Жишээлбэл: Задлаагүй вискиг 100 жил хадгалж болдог бол, задалсан вискийг бүхэл бүтэн 5 жил хадгалж болдог гэнэ шүү. Ингээд вискиний талаар сонирхолтой баримтуудыг хүлээн авцгаая.
Вискиний талаар баримтууд Хадгалах
2012-12-28, 00:45