ХООЛОНДОО

Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Зоригтонгуудын идэх хоол

Улс үндэстэн бүрийн онцлогт тохирсон төрөл бүрийн хоол дэлхий даяар тархсан байдаг. Улс орон хөгжингүй болж, өөрчлөгдөхийн хэрээр хоол хүнсэнд хандах хандлага хүртэл өөрчлөгдөж байгаа билээ. Саяхан л гэхэд НҮБ-ийнхэн дэлхий даяар шавж идэж сурвал ихээхэн зүгээр байна хэмээн зарлаж байсан. Монголчууд бидний хувьд толгойны мах идэх нь энгийн үзэгдэл бол зарим нэг орны хүмүүсийн хувьд эвгүй хоол бололтой. Ингээд хүн бүр идэж чадахгүй ч зоригтой нэгэн зориглоод идэх хоолны талаар хүргэе.
Зоригтонгуудын идэх хоол Хадгалах
2013-08-02, 17:22

Орос эмээгийн жороор “швидко” хийж сурцгаая

Амралтын өдрөөр хайртай хүмүүстээ эрч хүч, хөдөлмөр, сэтгэлээ зориулаад, мартахын аргагүй амттай зүйл хийж өгөөд, хамтдаа идэх нь завгүй амьдралын дунд гэрэл нэмсэн нэгэн мартагдашгүй мөч билээ. Тиймээс ч бид амралтын өдрүүдэд хийхэд амархан хэрнээ олон хүн идэж болохоор, бас амттай хоолны жоруудыг та бүхэнд хүргэж байгаа билээ. Ингээд орос эмээгийн жороор амтат “швидко” хэрхэн хийхийг танд зааж өгье.
Орос эмээгийн жороор “швидко” хийж сурцгаая Хадгалах
2012-10-29, 01:02

Фүүд порн гэж vvнийг л хэлнэ (1-р хэсэг)

Євєрмєц гоёмсог байдлаар савлаж, тавагласан хоол хvнс мэдээж ямар ч хvний идэх дур хvслийг тєрvvлж, арааны шvлсийг нь гоожуулдаг. Гэхдээ асуудлын гол нь зєвхєн харагдах байдалдаа биш, бас олон тєрлийн хоолыг нэгтгэж, содон орцуудыг хооронд нь хольсон тохиолдолд хоол гайхалтай амттай бас одоохон идчихмээр харагддагт оршино. Vvнийг харсан хvн шууд л хєргєгчрvvгээ, эсвэл хамгийн ойрын мухлагруу ямар нэгэн амттан олж идэхээр гарна гэдэгт итгэлтэй байна. Ингээд бvгдээрээ Фvvд порн (Food porn) буюу хvний бэлгийн дур хvслийг тачаангуй дvр зургаар єдєєж болдог шиг амттай хоолны харагдах байдлаар идэх хvслийг тєрvvлэхvйц фото нийтлэлийг хvлээн авцгаая.
Фүүд порн гэж vvнийг л хэлнэ (1-р хэсэг) Хадгалах
2011-05-12, 23:13

Бидний биед “В витамин” дутагдвал юу болох вэ?

Хүний биед хэрэгтэй бүх л амин дэмүүд В витамины төрлүүдэд агуулагддаг ажээ. Энэ нь дотроо 9 өөр төрөл байх бөгөөд тус бүртээ биед үзүүлэх үр нөлөө, ашигтай чанараараа ялгаатай байдаг байна. Иймд бид та бүхэндээ В витамины төрлүүдийг танилцуулж, яагаад энэхүү витаминаар баялаг хоол хүнсийг идэх шаардлагатай болохыг дуулгая. 

Бидний биед “В витамин” дутагдвал юу болох вэ? Хадгалах

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ?

Загас нь хүний эрүүл мэндэд сайн төдийгүй эрүүл хүнсний нэг учир эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүсийн байнгын хэрэглээ болсон билээ. Сүүлийн үед хүмүүс загасыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ хүмүүс тэр болгон витаминлаг чанарыг нь алдагдуулалгүйгээр хэрхэн хоол хийх талаар тэр болгон мэддэггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэнд загасаар амттай тэжээллэг шөл хийж болох тухай хүргэе.

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ? Хадгалах
2015-01-22, 01:05

Будаа агшаагчинд шоколадтай кекс хийх хялбар арга

Бид өмнө нь зөвхөн дэлгүүр, бэйкеригээс л бялуу худалдаж авдаг байсан бол сүүлийн үед харин өөрсдөө гэрийн нөхцөлд маш хялбар жор, аргаар янз бүрийн нарийн боов, бялуу хийдэг болжээ. Тэдгээрийн нэг бол энгийн будаа агшаачинд хөвсгөр зөөлөн, сайхан амттай бялуу хийх жор юм. Ингээд доорх аргыг та бүхэнд танилцуулж байна. Гэртээ заавал туршиж үзээрэй. Мөн танд таалагдвал найзууддаа түгээхээ мартав аа! 

Будаа агшаагчинд шоколадтай кекс хийх хялбар арга Хадгалах
2016-03-01, 09:49

Амтат шпагетти хийх хялбар арга

19 дүгээр зуунаас дэлхий даяар алдартай болсон “Шпагетти” нь итали үндэсний хоол билээ. Жор болон хийх арга нь амархан хэдий ч, дахин давтагдашгүй итали амтыг хүмүүс тэр бүр хийж чаддаггүй. Тиймээс бид та бүхэндээ амтат шпагетти хийх хялбар аргыг хүргэж байна.

Амтат шпагетти хийх хялбар арга Хадгалах
2015-09-29, 20:16

Биенээс хорт бодисыг гадагшлуулах, амин дэмээр баялаг “Смүүти” хийх жорнууд

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Тэгвэл бид эрхэм уншигч та бүхэндээ гэдэсний үйл ажиллагаанд хамгийн тустай мөн жингээ хасаж буй хэн бүхэнд зориулагдсан 30 төрлийн "смүүти" хийх жорыг хүргэж байна. Эдгээр жимс жимсгэнэ болон хүнсний ногоог та холигчиндоо холиход л хангалттай юм.

Биенээс хорт бодисыг гадагшлуулах, амин дэмээр баялаг “Смүүти” хийх жорнууд Хадгалах

Итали гал тогооны хамгийн амттай 10 хоол

Итали улс Дэлхийн гал тогоонд олон төрлийн ер бусын өвөрмөц, бас амттай хоолнуудыг бэлэглэсэн билээ. Дэлхийн олон хүн өглөөний цайндаа халуун эспрессо кофе чанаж, өдрийн хоолондоо шпагетти бэлдэн, гэртээ пицца захиалж иддэг. Италичуудын хувьд хоол гэдэг бол амьдралын том баяр баясгалан болохоос биш тогоочийн ур чадварын гайхуулал биш ажээ. Гал тогооны хөшигний ард тогооч нар үйлчлүүлэгчдэд бүхий л мэдрэмжээр нь таашаалыг өгөх хоолыг хэдэн ч цагаар хамаагүй хийж, тэр хоорондоо өөрсдөө ч гэсэн хоол хийх явцаасаа таашаал авдаг байна. Ингээд бүгдээрээ Италийн хамгийн гайхалтай 10 хоолтой танилцацгаая.

Итали гал тогооны хамгийн амттай 10 хоол Хадгалах
2013-06-28, 19:16

Олон үндэстний өглөөний цай

Өглөөний цай бол хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Бид яагаад ззавал өглөөний цай уух ёстой гэж? Энэ асуултанд хэд хэдэн хариулт бий. Хэрвээ та өглөөний цайгаа уугаад гарвал эрч хүчтэй байх болно. Мөн ажиллах чадварыг нэмэгдэж, оюун ухаан, анхаарал төвлөрүүлэлтэд сайнаар нөлөөлнө. За ингээд эцэст эрүүл сайхан бие галбиртай байхыг хүсэж байвал мэдээж өглөөний цайгаа уух хэрэгтэй. Одоо та өглөөний цайгаа уух уу, яах уу хэмээн эргэлзэж байна уу? Эргэлзэх хэрэггүйгээр заавал өглөөний цайгаа уугаарай. Ингээд та бүхэндээ зарим нэг улс үндэстний өглөөний цайг сонирхуулъя. Амттай харагдаж байгаа биз.

Олон үндэстний өглөөний цай Хадгалах
2012-08-08, 20:02

30 минутанд хийж болох амтат хоолнууд

Бид яарч сандарсан үедээ юу ч хамаагүй идчихээд гарч оддог. Гэвч энэ нь маш буруу үйлдэл бөгөөд бид өег, шим тэжээлтэй хоол тогтмол идэж байж л эрч хүч, энергиэр цэнэглэгдэх юм шүү. Иймд өнөөдөр та бүхэндээ ердөө 30 минутанд хийж болох амтат хоолнуудыг жорыг дуулгаж, хэрхэн хийх зааврыг өгөхөөр бэлтгэлээ. 

30 минутанд хийж болох амтат хоолнууд Хадгалах

Шидэт жүрж

Шинэ жилийн үеэр их хэмжээний жүржийг амттан болон салат, жигнэмэг гэх зүйлүүдэд бид ашигладаг. Учир нь яг энэ үед бидэнд нар дутагдаж байдаг бөгөөд жүрж бага ч болов нарыг орлож, гэрэл гэгээг авчирдаг. Тэгвэл ямар тохиолдолд жүржийг хэрэглэж болох, ямар тохиолдолд хэрэглэж болохгүй талаар хүргэхээс гадна зарим тохиолдолд хэрхэн хэрэглэх талаар сонирхуулъя.
Шидэт жүрж Хадгалах
2012-12-04, 22:52