ХООЛОНДОО

ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд

Бидний сонсоход л огиудас хүрмээр зүйлс өөр ард түмний дунд амтат зоогт тооцогдох нь бий. Сониуч аялагч, жуулчид өөр соёлтой ард түмний дунд очихдоо тиймэрхүү хачин жигтэй, өвөрмөц хоолнуудыг амталж үзэхийг юуны түрүүнд хүсч байдаг. Ингээд та бүхэнд зөвхөн зоригтой хүн л идэхээр хоолнуудыг танилцуулъя.

Зөвхөн зоригтой нэгний л идэж зүрхлэх хоолнууд Хадгалах
2019-01-06, 15:35

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд

Трэнд гэдэг нь зөвхөн гутал хувцастай холбоотой зүйл биш ажээ. Хоол хүнсний салбарынхан шинэ, сонирхолтой амтыг хэрэглэгчдэд санал болгох замаар нэр хүнд, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Улирч буй 2018 он хурц тод өнгөтэй, өвөрмөц, баялаг амттай хоол хүнс, амттануудаар дурсагдах жил болж байна. Ингээд та бүхэнд энэ онд цахим ертөнцөд хүмүүсийн сонирхол болон гайхлыг төрүүлж, трэнд болсон шинэ төрлийн хоол хүнсийг танилцуулж байна.

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд Хадгалах
2018-12-31, 09:19

Оргилуун дарсны тухай сонирхолтой түүх

Гацуур мод, өвлийн өвгөн мөн жүрж гээд эдгээр зүйлсгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй билээ. Эдгээрээс гадна уур амьсгалд чимэг болдог бас нэгэн зүйл бол оргилуун дарс юм. Тэгвэл оргилуун дарсны талаар бид хэр ихийг мэддэг юм бол?

Оргилуун дарсны тухай сонирхолтой түүх Хадгалах

Амтат борщ хийж сурцгаая!

Өвлийн хүйтэн улиралд халуун, сайхан амттай шөл идэх нь ихээхэн таатай байдаг билээ.  Тиймээс таны амралтанд зориулж амтат Орос борщ хийх хялбар аргыг хүргэе. Танд болон таны гэр бүлд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Амтат борщ хийж сурцгаая! Хадгалах

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга!

Пиццанд дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Иймд уншигч танд гэртээ нимгэхэн гурилтай, шаржигнасан хүрээтэй, тахианы мах, мөөг, улаан лооль, бяслагны орцтой амтат пиццаг хялбар аргаар хийх жорыг танилцуулъя. Дараах жор нь том хэмжээтэй хоёр пиццаны порцоор тооцогдсон болно. 

Шаржигнасан тахианы махтай амтат пицца хийх хялбар арга! Хадгалах
2018-12-20, 17:35

Орост очоод заавал идэж үзэх ёстой амттай хоол, зуушнууд!

Та бүхэндээ зориулан, манай улсын хойд хөрш болох Оросууд ямар хоол, зууш иддэг тухай фото мэдээллийг хүргэж байна. Бид олон жил орос улсын амьдралын хэв маягаар амьдарсан учраас, эдгээр хоол хүнс нь илүү амттай бас сэтгэл зүрхэнд ойрхон байгаа болов уу?

Орост очоод заавал идэж үзэх ёстой амттай хоол, зуушнууд! Хадгалах

Таныг аяга кофе ууснаас илүү сэргээж чадах хоол хүнс

Нэрт хоол тэжээлийн судлаач Либби Уивер /Libby Weaver/ өөрийн "The Squirrel in a Wheel Syndrome” номдоо турах, бухимдлаа багасгах, уураа дарахын тулд кофе ууж болохгүй хэмээн зөвлөсөн байна. Учир нь ихэнх хүмүүс өглөө сэргэх юм уу ядарсан, уурласан үедээ кофе уухгүй л бол тайвширч чадахаа больсон байдаг. Гэтэл кофеноос өөр сэргээгч үйлчилгээтэй олон зүйл байдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Дараах бүтээгдэхүүнүүд таны биед кофеноос дутуугүй үйлчилж таныг аяга кофе ууснаас илүү сэргээх болно. ​

Таныг аяга кофе ууснаас илүү сэргээж чадах хоол хүнс Хадгалах

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай!

Мексикийн үндэсний хоол такогийн нэгэн хувилбар болох бурито дэлхийн аль ч орны хүмүүст таалагддаг бөгөөд үүний учир нь халуун, чихэрлэг, давсархаг гээд олон амтыг нэг дор мэдрэх боломжтойд оршдог аж. Энэхүү хоол орц ихтэй учраас гэрт бэлтгэхдээ хэмжээг нь багасгаж болох юм. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан бурито хийх жорыг хүргэж байна. 

Салшгүй амттай үхрийн махан бурито хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай! Хадгалах

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөрт идэх хоол хүнснээс хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй, шим тэжээлтэй нь өглөөний цай, тэр дундаа овьёостой өглөөний цай гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Иймд та бүхэнд өдөр бүр овьёос хэрэглэхийн ач тусыг танилцуулъя. Гол нь таны идэх овьёос шинэхэн, гэмтэлгүй, бохирдоогүй байх хэрэгтэй. Мөн та овьёосыг шинэ жимс, самар, цөцгийн тос, тослог багатай тарагтай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах
2018-12-09, 16:34

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга

Хүмүүс гэртээ шарсан төмсийг түргэн хоолны газруудаас дутахгүй амттай хийж иддэг болжээ. Гэхдээ шарсан төмсийг их хэмжээний тосонд хайрч хийдэг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ идүүлэх дургүй байдаг. Харин гэрийн эзэгтэй нар үүнд тохирсон шийдлийг хэдийнээ олжээ. Ингээд та бүхэнд ямар ч тослоггүй шарсан төмсийг хэрхэн хийх аргыг зааж өгье.

Дусал ч тос ашиглалгүйгээр амтат шарсан төмс хийх арга Хадгалах
2018-12-09, 14:27

Биеийн хор гадагшлуулж, гэдэс цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Амрах завгүй ажиллаж буй өрсөлдөөнт нийгэмд ихэнх хүмүүс эрүүл хооллолт гэх ойлголтыг мэддэг ч бодитоор хэрэгжүүлдэггүй. Үр дүнд нь хүн амын дийлэнх хувь нь илүүдэл жин болон ходоодны үрэвсэлтэй болсон байдаг. Тийм учраас бид танд таны бие махбодод хуримтлагдсан элдэв хорыг гадагшлуулах ид шидтэй хүнсний бүтээгдэхүүнүүд онцлон хүргэж байна. 

Биеийн хор гадагшлуулж, гэдэс цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Балетчин бүсгүй хоолоо сойхгүйгээр турсан нууцаа дэлгэлээ!

Англи гаралтай Сасси Грегсон-Уильямс (Sassy Gregson-Williams) бол 20 настай балетын бүжигчин бөгөөд хувийн блогоороо дамжуулан дэлхий даяар хэдэн зуун мянган бүсгүйчүүдэд урам зориг өгч яваа бүсгүй юм. Урьд нь тэрээр биеийн жингээ хадгалахын тулд хоолоо сойсноос гадна олон цагийн дасгал сургуулилтын улмаас эрүүл мэндээ хохироодог байжээ. Үүний дараа тэрээр эрүүл мэндээ ямагт нэгт тавьж ирсэн бөгөөд түүний энэ хугацаанд цуглуулсан мэдлэгээс нь суралцацгаая.  

Балетчин бүсгүй хоолоо сойхгүйгээр турсан нууцаа дэлгэлээ! Хадгалах
2018-12-03, 17:18