ХООЛОНДОО

ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Америкт худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнүүд

Хэдийгээр АНУ дэлхийн томоохон эрх чөлөөтэй орнуудын нэг ч хэд хэдэн бүтээгдэхүүнийг зарж худалдаалахыг хориглосон байдаг байна. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь тухайн бүтээгдэхүүнийг хүний биед харшилладаг хэмээн үздэг. Ингээд эдгээр хориотой бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.
Америкт худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнүүд Хадгалах
2014-03-26, 23:55

Чавгатай пирог хийх арга

Худал, үнэнийг нь мэдэхгүй ч 1983-1995 онуудад Америкийн гэрийн эзэгтэй нарын удаа дараагын хүсэлтийн дагуу "New York Times" сонин дээр жил бүр энэхүү пирогны жорыг давтан гаргадаг байжээ. Эцэст нь тэвчээрээ барсан сонины редакцынхан уг пирогны жорыг хамгийн сүүлд нийтлэхдээ хайчилж аваад, хөргөгчин дээрээ наахыг бүх эзэгтэй нараас хүссэн байна. Ингээд энэ пирогны үнэхээр тийм амттай эсэхийг шалгаж үзэж, өөрийн биеэр хийхээр шийдлээ. Үр дүнд нь олдоц сайтай, цөөн материалаар хийсэн салахын аргагүй амттай пирог хийсэн юм. Ингээд та бүхэнтэй америк гэрийн эзэгтэй нарыг 12 жилийн турш байлдан дагуулсан амтат пирогны жорыг хуваалцаж байна.
Чавгатай пирог хийх арга Хадгалах
2012-11-14, 08:32

Израйлийн хар алт

Хар түрс Израйлд хамгийн үнэтэй экспортын бүтээгдэхүүний тоонд ордог байна. Өнөөдөр Израйл, АНУ болон Европ руу "Хилэм" загасны хар түрс экспортлож байгаа бөгөөд хамгийн хачирхалтай нь Орос руу хүртэл экспортлож байгаа аж. Ингээд Израйлийн хамгийн чухал экспортын бүтээгдэхүүний талаар сонирхоцгооё.
Израйлийн хар алт Хадгалах
2013-07-13, 20:20

Будаагаар хийж болох амтат хоолнууд

Бид таньд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ өдөр тутамдаа хэрэглэдэг будаагаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ.  Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудтай хамтдаа сонирхоцгооё. 

Будаагаар хийж болох амтат хоолнууд Хадгалах

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд

Эх оронд маань өвлийн тачигнасан хүйтэн жавар нэгэнтээ айлчилж, өвлийн улирал энүүхэн хаяанд иржээ. Голд хүйт оруулсан энэхүү улирлыг ханиад томуугүй давахын тулд бидэнд халуун жимсний цай, бас халуун шөл байхад л хангалттай. Ингээд та бүхэнд орон орны амтат шөлнүүдийг танилцуулж байна.

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд Хадгалах
2015-11-17, 20:05

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ?

"Булгоги" бол Солонгос үндэсний уламжлалт жороор хийдэг үхрийн махан хуурга юм. Үүнийг төрөл бүрийн хачир (панчан), будаатай хольж иддэг байна. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан хуургыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбархан хийх аргыг хүргэж байна. Та заавал туршиж үзээрэй.

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-09, 20:42

Банш хэрхэн шарах вэ?

Бид завтай үедээ бууз, банш хийн хөлдөөгөөд тавьчихдаг. Ажил ихтэй үедээ идэхэд амар шүү дээ. Гэвч чанахаар арай амт султай санагдаад байдаг... Тэгвэл та бүхэнд хэрхэн бага тосонд хялбархан шарах аргыг танилцуулъя. Дашрамд дурьдахад буузыг ч гэсэн ингэж чанаж болно шүү. 

Банш хэрхэн шарах вэ? Хадгалах
2016-07-06, 14:37

Шинэ жимс, ногоог хэрхэн таних вэ?

Өнөөдөр хүн бүхэн мөнгөөр үнэлж баршгүй эрүүл мэндийнхээ төлөө шинэхэн хүнсний ногоо, жимс зэргийг сонгон хэрэглэхийг зорьдог. Гэвч бид мэдлэг дутмагаас болж шинэхэн, чанартай хүнсийг хэрхэн сонгохыг мэддэггүй тул гарт таарсангаа худалдаж авах нь элбэг. Иймд бид та бүхэндээ бага ч атугай тус болох зорилгоор чанартай хүнсний ногоо болон жимсийг хэрхэн сонгох тухай мэдээллийг хүргэхээр шийдлээ. 

Шинэ жимс, ногоог хэрхэн таних вэ? Хадгалах

Дэлхий даяар хориотой хүнснүүд

Дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэхийг, зарахыг хориглосон хоол хүнс гэж бий. Тэдгээр нь ихэнхдээ эрүүл мэнд болон аюулгүйн нөхцөл байдлыг хангаж чадаагүйн улмаас, эсвэл тухайн улсын нийтлэг сүсэг бишрэлтэй холбоотой байдаг. Тухайлбал Америкд адууны мах зарахыг хориглодог бол лалын шашинтай орнуудад гахайн махыг огт идэж хэрэглэдэггүй байна. Ингээд дэлхийн зарим улсуудад зарахыг хориглосон хоол хүнснүүдийг та доорх мэдээллээс мэдэж аваарай.
Дэлхий даяар хориотой хүнснүүд Хадгалах
2016-01-29, 21:29

Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс

Таны идэх дуртай загас үхлийн чинь шалтгаан болж болох нь. Шошинд цианид агуулагддаг төдийгүй ургамлын үрэнд хортой бодис байдаг гээд бидний идэх дуртай, хүнсэндээ хэрэглэдэг зүйлст ганц хазалтаар хөнөөж чадах хорт зүйлс ихээр байдаг байх нь. Танд анхааруулах үүднээс хорт бодис агуулдаг 7 хоол хүнсийг танилцуулъя.
Таныг хөнөөж болзошгүй хортой хоол хүнс Хадгалах
2014-10-17, 00:10

Швидко хийх жор

Орос маягийн зутан шөлөнд дуртай хүн байвал наашаа суугаарай. Учир нь амралтын өдрөөр таны гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал нэмэх, бидний оруулсан энэ удаагийн жор маань "Швидко" хэмээх хийхэд амархан боловч, салахын аргагүй амттай шөл юм. Та өөрөө эсвэл гэр бүлийнхээ хоол хийх дуртай хэн нэгэнд энэхүү жорыг харуулаад, хийлгэж идэж болно шүү дээ.
Швидко хийх жор Хадгалах
2012-12-03, 21:08

Орон орны амтат зоог

Орон оронд өөр өөрийн гэсэн өвөрмөц амтлаг хоолнууд байдаг. Энэ нь тухайн улс үндэстний уламжлалтай холбоотой байдаг бөгөөд тэдгээр нь өөрийн гэсэн өвөрмөц амттай байдаг аж. Харин эдгээр бүх хоолнуудыг амталж үзэхээр шийдсэн бол фитнесс клубт бүртгүүлэхээ мартуузай.

Орон орны амтат зоог Хадгалах
2014-08-15, 01:05