Хоолондоо

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Төмсний хучмал хэрхэн хийх вэ?

Төмсний хучмал бол зөөлөн амт, өег чанараараа маш олон хүний үдийн болон оройн зоогонд багтдаг билээ. Шотланд болон Английн хойд хэсгээс гаралтай бөгөөд орчин үед дэлхийн олон ул оронд өөр өөрийн уламжлалт арга барилаар, өвөрмөц амтыг шингээн хийдэг байна. Ингээд танд Шотланд маягийн төмсний хучмалыг гарын доорх материалуудаар хийх хялбар аргыг хүргэж байна.
Төмсний хучмал хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-05, 00:17

Гэрийн нөхцөлд гахайн мах хэрхэн утах вэ?

Гахайн утсан махыг хамгийн анх Хятадууд хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн бол давсалж утсан амтат гахайн мах Италичуудаас гаралтай ажээ. Манай хойд хөршийн нутаг дэвсгэрт гахайн утсан махгүй зоогийн ширээ гэж ховор. Архи, дарс, шар айрагны даруулга болгохоос гадна хар, цагаан талхтай хамт зуушанд ч мөн хэрэглэдэг байна. Ингээд та бүхэнд гэрийн нөхцөлд гахайн махыг хэрхэн хялбар аргаар утах аргыг хүргэж байна.
Гэрийн нөхцөлд гахайн мах хэрхэн утах вэ? Хадгалах
2015-11-02, 21:00

Амин дэмтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ?

Та өглөө сэрээд нэгэн хэвийн л зүйлс идсээр бүр уйдаж байна уу? Эсвэл юу таарсанаа л идэж, заримдаа бүр ус ч уухгүй гардаг юм биш биз? Тэгвэл танд гарын доорх материалаар маш амттай хэрнээ хөнгөн, өег өглөөний бэлдэх талаар аргуудыг танд зориулан бэлдлээ. Амттай өглөөний цай зооглох талаар бодож сэрсэн хэн ч тэр өдрийг сайхнаар эхлүүлдэг юм. Та заавал туршаад үзээрэй.
Амин дэмтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ? Хадгалах

Амталсан гахайн хавирга хэрхэн шарах вэ?

Украйны ард түмний дунд: “Зуны намуухан үдэш байна. Гэвч гахайн утсан махаа нуух л хэрэгтэй” -гэдэг хэлц үг байдаг нь тэндэхийн хүмүүс гахайн маханд хэчнээн ач холбогдол өгдөгийн нэгэн нотолгоо болно. Ганц Орос, Украйнчууд гэлтгүй дэлхий нийтээрээ гахайн махыг маш олон төрлийн хоолонд ашигладаг билээ. Тиймээс бид та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан гахайн хавирга шарах хялбар аргыг хүргэж байна.
Амталсан гахайн хавирга хэрхэн шарах вэ? Хадгалах
2015-10-31, 18:40

Оросын нэрийн хуудас болсон уламжлалт зоогууд

Орос түмний олон төрлийн амтат хоол хэзээнээс нааш амт чанар, өег нүнжгээрээ алдартай билээ. Үүнд нь мах ихтэй хоол олон байдаг учир манайхан ч их дуртай байдаг. Тиймээс бид та бүхэндээ орос орны алдарт зоогуудыг хүргэж байна.
Оросын нэрийн хуудас болсон уламжлалт зоогууд Хадгалах
2015-10-29, 20:08

Улс орнуудын хамгийн этгээд амттанууд

Бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрт биднээс тэс өөр соёл уламжлал, ёс заншилтай хүмүүс бий. Тэдний идэж хэрэглэж буй хоол хүнс, зууш амттан гээд л гайхашруулж баршгүй зүйл өчнөөн байдаг билээ. Та өмнө нь зөгийний авгалдайтай бялуу гэж сонсож байсан уу? Гадаад улс орнуудад яг иймэрхүү сонин хачин, чихэндээ ч нүдэндээ ч итгэмээргүй амттанууд олон байдаг гэнэ шүү.
Улс орнуудын хамгийн этгээд амттанууд Хадгалах

Гэрийн нөхцөлд амттан хийх хялбар аргууд

Бид гэрийн эзэгтэй нартаа зориулж төрөл бүрийн хоол, зууш, амттан хийх аргуудыг жор, орцын хамт хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаад нарийн боов, амттан дессерт хийх зурган аргыг танилцуулж байна. Хийхэд хялбараас гадна үнэхээр үзэмжтэй, бага орцтой зүйлс байгаа учир та бүхэн заавал туршиж үзээрэй.
Гэрийн нөхцөлд амттан хийх хялбар аргууд Хадгалах
2015-10-27, 23:35

Тахианы шөл хийх хялбар арга

Гадаа цас орсон, жиндүү хүйтэн өдрийн мэнд! Өвлийн улирал хэдий сайхан ч, дулаахан явахгүй бол ханиад томуу тусах магадлал их билээ. Тиймээс бид та бүхэндээ хүйтэн цастай, бороотой өдөр идэхэд тохиромжтой тахианы шөл хийх аргыг хүргэж байна.
Тахианы шөл хийх хялбар арга Хадгалах
2015-10-26, 21:00

Амтат кофе найруулах хялбар арга

Кофе бол эрч хүч өгөх хамгийн шилдэг ундаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өглөө, өдөр, оройн аль ч цагт таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна гайхалтай тансаг амтаараа биеийг сэргээдэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ дахин давтагдашгүй жортой, ер бусын кофег өөрийн гараар найруулах аргуудаас танилцуулж байна. Таны заавал туршиж үзэх жорууд зөвхөн энд л байна.

Амтат кофе найруулах хялбар арга Хадгалах
2015-10-23, 20:10

Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга

Тахианы мах бол хамгийн амттай, эрүүл бөгөөд хийхэд хялбар байдгаараа олон хүний байнгын сонголтонд багтдаг хүнс юм. Тахианы мах шарах маш олон арга байдгаас бид энэ удаад та бүхэнд тахианы мөч бүрж шарах хялбар аргыг оруулж байна. Бусад аргуудаас бага зэрэг халуун ногоо болон исгэлэн амттай байдгаараа онцлог болно.
Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга Хадгалах
2015-10-22, 20:11

Дэлхийн улс орнуудад төмсийг хэрхэн шардаг вэ?

Бид бүхний идэх дуртай урт нарийхан шарсан төмсийг анх Бельгийн загасчид 1600 оны сүүлээс зооглож ирсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл англи хэлтэй орнууд “Франц шарсан төмс” хэмээн нэрлэж, хоол зуушандаа өөр өөрсдийн онцлогийг шингээн хэрэглэж иржээ. Тэдгээрийн заримаас та бүхэнд сонирхуулж байна. Та өөрт таалагдсан аргаараа “Франц шарсан төмс”-ийг гэртээ туршиж үзээрэй.
Дэлхийн улс орнуудад төмсийг хэрхэн шардаг вэ? Хадгалах
2015-10-20, 22:30

Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс

Жин хасах гэж буй болон жин хасахаар идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдээ наашаа суугаарай. Та бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Хичнээн их дасгал хөдөлгөөн хийгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй, хоолоо хасаад хасаад нэг л болохгүй байгаа бол дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг зөвлөе. Өөх шатаах хамгийн шилдэг хүнсийг танилцуулж байна.
Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс Хадгалах
2015-10-14, 20:01