ХООЛОНДОО

ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Бид муу гэж боддог ч, эрүүл мэндэд тустай 12 хүнс

Эрүүл хооллохдоо хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол өөх тос, илчлэг, уургийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүдээс зугтаах явдал юм. Үнэндээ хүний биед хэрэгтэй зарим төрлийн эрдэс бодисууд, бидний эрүүл мэндэд хортой гэж боддог зарим хүнсэнд агуулагддаг ажээ. Эдгээр нь тархи, зүрх, булчингийн ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд хамгийн гол нь тохируулан хэрэглэх хэрэгтэй байна. 

Бид муу гэж боддог ч, эрүүл мэндэд тустай 12 хүнс Хадгалах

Гэртээ кимчи дарж сурцгаая!

Идэх дуртай кимчигээ үргэлж дэлгүүрээс худалдан авах нь эдийн засгийн хувьд ч мөн амт чанарын хувьд сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Харин түүний оронд өөрийн гараар хямд өртгөөр илүү их кимчиг, хүссэн хэмжээгээрээ идэхийг хүсэж байна уу. Та бидний танилцуулах жорын дагуу дуртай кимчигээ бэлтгэн амтархан зооглоорой.

Гэртээ кимчи дарж сурцгаая! Хадгалах

Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ?

Халуун ам бүлээрээ ширээ тойрон сууж, амттай, зөөлхөн мах идэх шиг жаргалыг өөр хаанаас ч хайгаад олохгүй. Харин махаа бэлтгэхэд нэг л хатуу, шүүс муутай, онцгүй болоод байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ махыг хэрхэн зөөлхөн, амттай болгох хялбархан аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн эзэгтэй та эдгээр аргаас сонгож, махаа бэлтгэн, гэрийнхнээ дайлаарай. 

Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ? Хадгалах

Жингээ барьж буй хүмүүст зориулсан амтат салатны жор

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон суугаад амттай, шим тэжээлтэй хоол идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Харин та өнөө оройн хоолондоо хачир болгож, бидний танилцуулах салатыг хийгээд үзээрэй. Эдгээр салат нь илчлэг багатай, амин дэмээр баялаг төдийгүй бэлтгэхэд хялбар гэдгээрээ онцлог юм. Ингээд хамтдаа салатныхаа орц, бэлтгэх аргатай хамтдаа танилцъя. 

Жингээ барьж буй хүмүүст зориулсан амтат салатны жор Хадгалах

Идсэний дараа биеэс эвгүй үнэр гаргадаг 15 хүнс

Хүний үнэр бусдад ямар ч үггүйгээр сайхан эсвэл таагүй сэтгэгдэл төрүүлж чаддаг билээ. Үүнээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо үнэрнээс нь болж татагдах нь цөөнгүй. Тиймээс хүний үнэр нь зан чанар, амьдралын хэв маягийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Зарим хүмүүс хэдий цэвэрч байсан ч буруу хүнс хэрэглэснээсээ болоод эвгүй үнэр гаргаж болдог гэнэ. Одоо танд идсэний дараа ам болон биенээс эвгүй үнэр гаргадаг 15 хүнсний тухай танд хэлж өгье. 

Идсэний дараа биеэс эвгүй үнэр гаргадаг 15 хүнс Хадгалах

Эрүүл хүнсийг хэрхэн зөв сонгож сурах вэ?

Бид дэлгүүр орж, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа ердөө л гадаад үзэмжийг нь харж, сонголтоо хийх нь бий. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш бөгөөд гаднаасаа сайхан амттай харагдсан хүнсний ногоо, бүтээгдэхүүн бүхэн шинэхэн, эрүүл гэж ойлгож болохгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ эрүүл, амттай хүнсний бүтээгдэхүүн сонгоход туслах зорилгоор нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Эрүүл хүнсийг хэрхэн зөв сонгож сурах вэ? Хадгалах

Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн

Бид биеэ эрүүл байлгахын тулд зөвхөн амттайг нь бус эрүүл, чанартай хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэдэг. Гэхдээ бидний өдөр тутамдаа хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнснүүдийн заримыг хооронд нь хольж болдоггүй гэнэ. Ингэвэл ходоодонд ороод шингэц нь муудаж, шим тэжээл нь алдагдах муу талтай. Цаашилбал цээж гашуун оргих, гэдэс хямрах зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг гэнэ.  Та доорх мэдээллээс хооронд нь хольж болохгүй хүнснүүдийг мэдээд аваарай. 

Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор

Ясны шөл нь олон талын ач тустай байдгийн дотор дархлааг сэргээх, гэдэс дотрыг засах, арьсны өвчин болон харшлыг намдаах нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн Монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий, ядаргаа, алжаал тайлж, дархлааг сэргээх зорилгоор ясны шөлийг бэлтгэн, хэрэглэдэг байсан билээ. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үхрийн булууны ясаар хэрхэн амтат шөл гаргах тухай зөвлөгөө, жорыг хүргэх болно.

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор Хадгалах

Давсыг хэзээ хийвэл хоол амттай болдог вэ?

Хоол амттай болох эсэх нь давс хэр зэрэг таарсан, давсыг хэзээ хийсэн зэргээс ихээхэн хамаардаг байна. Та магадгүй өмнө нь давсанд нэг их анхаарал хандуулдаггүй байсан байж болох юм. Харин та энэхүү нийтлэлийг уншсанаар хоолыг хэрхэн амттай болгох, давсыг тохируулж хийх тухай илүү ихийг мэдэж авах болно.

Давсыг хэзээ хийвэл хоол амттай болдог вэ? Хадгалах

Өглөө, өдөр, орой эдгээр хоолыг идэж заншвал наснаасаа залуу, эрүүл саруул харагдах болно

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг. Зөв хооллох дадал зуршил бол хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, чийрэг байлгах хамгийн гол хүчин зүйл билээ. Тиймээс та бүхэн өглөө, өдөр, оройн хоолондоо тохирсон илчлэг, шим тэжээлийг авахын тулд зөв хооллох хэрэгтэй. 

Өглөө, өдөр, орой эдгээр хоолыг идэж заншвал наснаасаа залуу, эрүүл саруул харагдах болно Хадгалах

Арьсыг эрүүл, торгомсог болгох хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаалж, хөгшрөлтийн хамгийн эхний шинж тэмдэг нь арьс сулрах, үрчлээ суух мэтээр илрэх нь элбэг шүү дээ. Харин бүсгүй та аль хэдийн суларч унжсан арьс, үрчлээcтэйгээ эвлэрсэн юм биш биз? Хүн байгалийн шалгуурыг давж, цаг хугацааны эсрэг тууштай тэмцсэнээр л залуу сайхан төрхөө удаан хугацаанд хадгалах боломжтой. Үүний тулд таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол "антиоксидант"-аар баялаг хүнс хэрэглэх юм.

Арьсыг эрүүл, торгомсог болгох хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлдэг 10 хоол

Хүн өдөрт заавал 3 удаа хооллож байх ёстой гэдгийг та нэгэнтээ мэдэх бизээ. Харин хүнд ажил хийсэн өдөр эсвэл биед ямар нэгэн өөрчлөлт гарсан үед ахиухан хоол идэх хүсэл эрхгүй төрдөг шүү дээ. Өлссөн үед хамаг анхаарлаа хоолонд төвлөрүүлснээр, ажлын бүтээмж ч буурдаг. Тиймээс бид энэ удаагийнхаа нийтлэлээр цөөн орцоос бүрдсэн, таныг өдрийн турш цатгалан байлгаж чадах 10 хоолыг танилцуулж байна.

Өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлдэг 10 хоол Хадгалах