ХООЛОНДОО

ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн үнэтэй хоол хүнс

Хүн төрөлхтөний ихэнхи нь л цалингаас цалингийн хооронд амьдардаг ч зарим нэгт нь илүү тансаг амьдрах боломж олддог. Энэ бүхэн өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалах болов уу. Мэдээж эдгээр тансаг хэрэглээтэй хүмүүс зүгээр л нэг дэлгүүрт байгаа хүнсийг төдийлөн сонирхохгүй. Харин тэд илүү үнэтэй, илүү чанартай, ховор гэсэн бүхнийг сонгох нь тодорхой. Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хүнсний тансаг хэрэглээний талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн үнэтэй хоол хүнс Хадгалах
2013-04-11, 02:52

Google -ийн ажилчдын хоол

Google компаний ажилчид оффис дээр байх үедээ ямар ямар хоолнуудаас сонголтоо хийж иддэг нь танд сонирхолтой санагдах нь гарцаагүй. Гуугл эккаунтынхаа нууц дугаарыг мартсанаа сэргээх хүсэлт гаргасан дэлхийн аль ч улсын, ямар ч иргэний гар утасруу нь шууд залгах юмуу мессэж бичиж, код илгээх хэмжээний хөрөнгө мөнгө, эрх мэдэл, далайцтай энэ том компанид интернет гэгчийг мэддэг хүн бүр ядаж ганц удаа ч болов мөрөөдөж үзсэн гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Ингээд Google-ийн ажилчид юу иддэг юм бол?...

Google -ийн ажилчдын хоол Хадгалах
2012-01-26, 20:10

Амралтын өдрийн амтат хоолны жор

Өнөөдөр та бүхэндээ хулуугаар хэрхэн амттай сайхан хоол, зууш, амттан хийж болох талаар танд хэрэг болох хоолны жоруудыг хүргэх гэж байна. Хулуу нь ямар ч тохиолдолд бүх төрлийн хоолтой төгс нийцдэг төдийгүй маш олон төрөлөөр хэрэглэж болдог. Жишээ нь: Хоолны хачирт мөн амттан уух ундаа гэх мэт. Хулуу нь витаминаар баялаг төдийгүй тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүний юм. Ингээд хулуугаар хийсэн амттан, хоол, зуушийг хэрхэн хийх жорыг хүргэе.

Амралтын өдрийн амтат хоолны жор Хадгалах
2015-05-11, 00:13

Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн

Аз жаргалыг амттай хоолгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Гэрийн эзэгтэй нар гэлтгүй өнөөдөр хүн бүр л урлаг болтлоо хөгжсөн хоол хийх аргад суралцахыг эрмэлзэх болсон билээ. Харин техник технологийн дэвшил тэдний хүслийг биелүүлж, хоол хийхэд зориулсан олон төрлийн аппликейшнийг гаргасан байдаг аж. Харин бид тэдгээр аппликейшнүүдээс түүвэрлэн хамгийн шилдэг гэснийг нь танилцуулж байна.

Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн Хадгалах

Гэрийн эзэгтэй нарт зориулсан үнэтэй зөвлөгөө

Гал тогооны өрөөнд, өөрийн ур чадвараа “гайхуулах” нь бүсгүйчүүдийн хувьд их чухал билээ. Хоол хийх маш олон арга байдаг ч зарим шинэхэн эзэгтэй нар эдгээрийг мэддэггүй. Тиймээс бид та бүхэндээ алдарт ерөнхий тогооч Жейми Оливер-ийн хоол хийх нууцаас хүргэж байна.
Гэрийн эзэгтэй нарт зориулсан үнэтэй зөвлөгөө Хадгалах
2015-08-16, 00:30

Маш олон хүнд зориулсан махыг хэрхэн шардаг вэ?

Ажил гэдгийг мартаад, амраад л баймаар, ирэх хэдэн жилдээ багтамгүй олон дурсамжийг бүтээгээд л баймаар зуны өдрүүд ирлээ. Хамт олон, гэр бүлээрээ энэ л улиралд бид салхинд гарч, зугаалдаг билээ. Тэгвэл олон хүнийг хамарсан зугаалга, найрын үеэр мах шарахад тань тус болохуйц хэдэн сонирхолтой зургийг оруулж байна. Монголчууд бид ямар махгүй найрлана гэх биш. Маш олуулаа явж байхад хэрэг болохуйц хэд хэдэн зургуудаас өөрт таалагдсанаа сонгож, хэрэгжүүлж болох юм. Хамгийн гол нь найрлаж дуусаад, хогоо авч явахаа мартав аа.

Маш олон хүнд зориулсан махыг хэрхэн шардаг вэ? Хадгалах
2012-06-05, 20:11

Ямар жимсийг идэж болохгүй вэ?

Бүхий л төрлийн жимс нь витамин, шим тэжээлээр баялаг байдаг. Гэвч зарим өвчтнүүдэд жимс идэхийг нь хориглодог билээ. Энэ нь тухайн жимсний найрлага, сахарын агууламж зэргээс шалтгаалах нь бий. Мөн тохирсон хэмжээнээс илүү буюу "хэтэрхий их" идэх нь тохиромжгүй байдаг аж.  Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ямар жимсийг идэж болохгүй вэ? Хадгалах

Орон орны гудамжны алдартай хоолнууд

Бид саяхан та бүхэндээ “улс орнуудын нэрийн хуудас болсон гудамжны хоол”-уудыг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад өмнө нь огт дурьдагдаагүй улс орнуудын хоолнуудыг танилцуулахаар шийдлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Орон орны гудамжны алдартай хоолнууд Хадгалах

Эрүүл мэндэд тустай амттан

Амттанд дургүй хүн гэж бараг байдаггүй. Ямар ч тохиолдолд ганц ширхэг чихэр, эсвэл кекс идмээр санагдах үе бий. Энэ үед та өөрийн эрүүл мэндэд ашиг тустай амттанг яагаад сонгож болохгүй гэж?... Жишээлбэл: шоколад идэхэд таны тархины үйл ажиллагаа сайжрах болно. Ингээд эрүүл мэндэд тустай амттангаас сонирхоцгооё.
Эрүүл мэндэд тустай амттан Хадгалах
2015-03-02, 02:30

Амтат кимбаб хэрхэн хийх вэ?

Солонгос, Японоос гаралтай далайн байцааны ороомог буюу “кимбаб” хэмээх зуушыг та бид сүүлийн үед амтархан идэх болсон билээ. Харин ямар орцоор хэрхэн хийхийг сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Амтат кимбаб хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-02-21, 12:00

Амттай шорлог

Зун цаг бараг л хаяанд ирлээ. Гудамж талбайд шорлогын үнэр үнэртэж, хөдөө гадаа зугаалах ч сайхан шүү.

Амттай шорлог Хадгалах
2013-05-11, 02:51

Хямд хоолтой газар ба зөөгчид

Швейцарийн гэрэл зурагчин Стефан Шахер (Stephan Schacher) нь Америкаар хөндлөн гулд аялахдаа сэтгэлд нь хамгийн тод ул мөр үлдээсэн зүйл болох хямдхан хоолтой ресторан болон тэндэхийн зөөгч нарын дүр зургийг хальсанд буулгаж, сонирхолтой цуглуулга хийжээ. Хямд хоолтой газрууд болон өөрт үйлчилсэн зөөгчдийн гэрэл зургийн цуглуулга яагаад түүний сэтгэлд ийм тод ул мөр үлдээж, бүхэл бүтэн аялалын цуглуулга гаргахад хүргэснийг нь мэдэхгүй юм. Ямартай ч Америк дахь зүгээр л орж, хоол идэхэд зориулагдсан газруудын зөөгч нар болон хоолнуудтай нь танилцахад сонирхолтой юм.

Хямд хоолтой газар ба зөөгчид Хадгалах
2012-06-20, 23:24