Хоолондоо

Дасгал хийлгүйгээр турах шилдэг арга

Зуны улиралд бүсгүйчүүд маань нимгэн хувцаслаж, өөрийн гуалиг биеийг харуулахыг хүсдэг билээ. Гэтэл буруу хооллолт болон уух усны хэмжээнээс хамаарч бидний бие махбодь хүссэн хэмжээнд харагддаггүй гэвэл итгэх үү? Тэгвэл бид та бүхэндээ хэрхэн бие галбираа хөдөлгөөн хийлгүйгээр хадгалах зөвлөгөөг хүргэж байна.
Дасгал хийлгүйгээр турах шилдэг арга Хадгалах
2015-07-05, 21:35

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ?

Загас нь хүний эрүүл мэндэд сайн төдийгүй эрүүл хүнсний нэг учир эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүсийн байнгын хэрэглээ болсон билээ. Сүүлийн үед хүмүүс загасыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ хүмүүс тэр болгон витаминлаг чанарыг нь алдагдуулалгүйгээр хэрхэн хоол хийх талаар тэр болгон мэддэггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэнд загасаар амттай тэжээллэг шөл хийж болох тухай хүргэе.

Загасаар хэрхэн амттай шөл хийх вэ? Хадгалах
2015-01-22, 01:05

Улс үндэстнүүдийн хамгийн этгээд 10 хоол

Бид өмнө нь та бүхэндээ орон орны хамгийн жихүүдэс хүргэм хоолнуудыг танилцуулж байсан. Харин энэ удаад тухайн улс үндэстнүүдэд хамгийн шилдэг, амттай хоолнуудын тоонд ордог ч, гадныханд этгээд хачирхалтай санагддаг зоогуудыг танилцуулахаар шийдлээ.
Улс үндэстнүүдийн хамгийн этгээд 10 хоол Хадгалах

Биднийг чимээгүй үхэлд хүргэдэг зүйлс

Бид гал тогоог өдөр бүр ашиглаж, төрөл бүрийн амттай хоол бэлтгэдэг. Харин болгоомжгүй байдлаас болж, гал тогоогоо бохирдуулж, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх зүйлс хийх нь бий. Өнөөдөр та бүхэндээ зориулан гал тогоон дахь хамгийн аюултай зүйлсийг танилцуулж, багахан зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Биднийг чимээгүй үхэлд хүргэдэг зүйлс Хадгалах

Ширмэн тогоон дээр хэрхэн хавирга шарах вэ?

Агаарт гарч буй хүнээс та ямар хоол хийхийг нь асуугаад үзээрэй. Ихэнхи тохиолдолд шорлог хэмээн хариулах болов уу. Орчин үед агаарт гарч буй  шорлогийг байнга хийдэг бөгөөд энэ нь заримдаа залхмаар санагддаг биз ээ. Тэгвэл бид та бүхэндээ агаарт шарж идэхэд тохиромжтой өөр хоолыг хэрхэн хийхийг сонирхуулж байна.
Ширмэн тогоон дээр хэрхэн хавирга шарах вэ? Хадгалах
2015-07-14, 21:00

Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд

Суурин иргэншилтэй улс орнууд хооллох соёлыг зөв баримталж байгаа эсэхээс, хоолны үеэр хэрхэн хүмүүстэй харилцаж байгаагаас нь хүртэл тухайн хүнийг хэр соёлтой, боловсролтой нэгэн болохыг дүгнэдэг. Сүүлийн үед манай улсад ч мөн тус хандлага нилээдгүй дэлгэрч байгаа тул танд гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаануудыг дуулгая. Их хотын иргэн танд хамгийн хэрэгтэй мэдээлэл шүү. 

Гадуур хооллохдоо гаргаж болохгүй алдаанууд Хадгалах

Гэдэс дүүргэдэг хоол хүнс

Гэдэс хийгээр дүүрэх нь таны биеийг тав тухгүй байлгаж, тайван байдалд чинь ихээхэн нөлөөлдөг билээ. Үүнээс гадна хоолны дэглэм барих үед ч гэдэс хийгээр дүүрэх нь бий. Тиймээс ямар нэгэн чухал уулзалт, болзоонд явахдаа дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох зайлс хийхийг зөвлөж байна.

Гэдэс дүүргэдэг хоол хүнс Хадгалах
2016-07-11, 10:05

Хоолонд дурлагчдад зориулсан нийтлэл

Тансаг үнэр, чамин үзэмжтэй, чанартай эрүүл хүнсэнд дуртай хүн бүхэнд зориулж хоолны гайхалтай зурагнуудыг оруулж байна. Хүсвэл та компютерныхоо дэлгэц дээр байрлуулж болно, эсвэл зүгээр л хараад аппетитаа хөдөлгөөд авахад гэмгүй. Дашрамд дурьдахад хоол идье гээд ч идэж чадахгүй, дотор нь эвгүйцээд байдаг болсон анорекси (хоолонд дургүй) өвчтэй хүмүүс Wallpaper дээрээ ээлжилж тавиад харж байвал хурдан эдгэж мэдэх юм гэж бодогдлоо.

Хоолонд дурлагчдад зориулсан нийтлэл Хадгалах
2012-03-12, 19:27

Жингийн илүүдэлтэй тэмцэхэд Халуун ногоо туслана

Нарийхан бэлхүүс, сайхан бие галбиртай болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Гэхдээ хоолны дэглэм барихад таны тэвчээр хүрэхгүй, байгалаасаа махлаг заяасан бол яалтай нь ч билээ дээ. Хамгийн гол нь сэтгэлээр уналгүй, битгий бууж өгөөрэй. Тэгвэл жингийн илүүдэлтэйгээ тэмцэхэд халуун ногоо танд туслах гэнэ. Учир нь ямар ч амтлагчгүй хоол идсэнээс халуун ногоотой хоол идэх нь өлсөх мэдрэмжийг үгүй болгож, илүүдэл өөхний эсрэг тэмцдэг байна. Ингээд халуун ногооны тусламжтай хэрхэн жингээ хасаж болох талаар сонирхоцгооё.

Жингийн илүүдэлтэй тэмцэхэд Халуун ногоо туслана Хадгалах
2013-03-11, 22:55

Гэрийн нөхцөлд стейк хийх хялбар арга

“Стейк” буюу бидний мэдэхээр үхрийн шарсан гол мах нь анх 15 дугаар зууны үед Англид үүссэн бөгөөд одоо дэлхий даяар тархсан түгээмэл хоол болжээ. Гэвч хүмүүс хэрхэн зөв шарахаа мэддэггүйгээс тийм ч амттай болгож чаддаггүй байна. Ингээд бид та бүхэндээ гарын доорх материалаар стейк хийх хялбар аргыг хүргэе.

Гэрийн нөхцөлд стейк хийх хялбар арга Хадгалах
2015-09-22, 19:32

Түргэн хоолны газарт бидний нүднээс далд юу болдог вэ?

Түргэн хоол бол завгүй үед гол зогоох, залхуурсан үед ходоод баярлуулах “ач тустай” хоол гэдгийг бид бүгд мэднэ. Байз... гэхдээ тийм их ач тустай билүү? Мэдээж үгүй. Ер нь бол түргэн хоол хүний биед ач тус гээд байх зүйлийг бараг л өгдөггүй. Найрлага, орц, биед үзүүлэх хор хөнөөлөөс эхлээд хийх арга нь хүртэл сонсохын ч аргагүй заваан байх ажээ. Түргэн хоолны рестораны ажилчид цаг ямагт бидний нүдэн дээр ил ажилладаггүй. Энэ нь ч цаанаа учиртай. Тэд хоолоо аль болох л амттай, шинэхэн харагдуулахын тулд хамгийн аймшигтай, итгэмээргүй аргуудыг хэрэглэдэг байна. Харин яг яадаг гээч??

Түргэн хоолны газарт бидний нүднээс далд юу болдог вэ? Хадгалах
2016-01-15, 04:15

Гарын доорх материалаар амтат салат хийх хялбар аргууд

Зөв хооллолт гэхээр бидний бодолд хамгийн түрүүнд амтгүй хоол бодолд орж ирдэг билээ. Энэ нь биднийг эрүүл зөв хооллохоос хойш татдаг болов уу. Тэгвэл бид та бүхэндээ зөв хооллолтыг дэмжих амтат салатнуудыг хэрхэн хийх талаар хүргэе.

Гарын доорх материалаар амтат салат хийх хялбар аргууд Хадгалах
2015-09-12, 20:45