ХООЛОНДОО

Гэртээ хийж болох хамгийн этгээд түргэн хоолнууд

Заавал үнэтэй хүнс хэрэглэж, их цаг зарцуулах шаардлагагүйгээр түргэн хоолыг гэртээ хялбар аргаар хийж болдгийг та мэдэх үү?... Магадгүй өмнө нь таны төсөөлж ч үзээгүй орц, найрлагаар хийж болох ч, амтны хувьд шинэлэг байх болно.

Гэртээ хийж болох хамгийн этгээд түргэн хоолнууд Хадгалах
2015-09-16, 20:14

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн

Бие махбодийг цэвэрлэнэ гэдэг тун ярвигтай асуудал. Хаа нэгтээ, хэн нэгнээс сонссон болох, болохгүй аргыг хэрэглэж өөрийгөө хорлох нь бий. Тэгвэл зүгээр бидний танилцуулж буй доорх 7 хүнсний бүтээгдэхүүнийг идсэнээр та маш амархан бие организмаа цэвэрлэж, эрүүлжиж, залуу сайхан харагдах боломжтой. Янз бүрийн эм тан ууж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байхаар ямар ч эмээс илүү үйлчилгээтэй эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе. 

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ

"Хөөсөрсөн шар айраг уувал амьдрал чинь сайхан болно!" гэх үгс үнэхээр үнэний хувьтай юу? Шар айраг уух ашигтай гэдгийг шинжлэх ухааны олон үндэслэлээр баталжээ. Та дараах мэдээллээс хөөсөрсөн энэ ундааны талаар нэлээд хэдэн сонирхолтой баримтуудыг мэдэж авах болно.

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ Хадгалах

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөрт идэх хоол хүнснээс хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй, шим тэжээлтэй нь өглөөний цай, тэр дундаа овьёостой өглөөний цай гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Иймд та бүхэнд өдөр бүр овьёос хэрэглэхийн ач тусыг танилцуулъя. Гол нь таны идэх овьёос шинэхэн, гэмтэлгүй, бохирдоогүй байх хэрэгтэй. Мөн та овьёосыг шинэ жимс, самар, цөцгийн тос, тослог багатай тарагтай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах
2018-12-09, 16:34

Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд

Өвөл болмогц л хүмүүс турах хүслээ орхиж, зузаан хувцсаар өөрийгөө далдлахыг хичээдэг. Гэвч улирал, цаг агаарыг үл харгалзан турах боломжууд үргэлж нээлттэй байдаг юм. Иймд охид бүсгүйчүүд, турах хүсэлтэй хүн бүхэнд зориулж өвлийн улиралд идэхэд тохиромжтой илчлэг багатай, тураах шидтэй амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр хоолуудын хийх аргыг сурч аван, амралтын өдрүүдээр гэрийнхнийгээ дайлаарай. 

Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд Хадгалах

Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ?

Бидний худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн дээр учир нь үл ойлгогдох үсэг, тэмдэг байдгийг та урьд өмнө нь анзаарч байсан уу? Хэрэглэгч, үйлчлүүлэгчид үүнийг төдийлэн сайн мэддэггүй учраас ач холбогдол өгдөггүй байна. Гэвч энэхүү тэмдэг нь маш олон зүйлийг илэрхийлж байдаг ажээ. Ингээд хамтдаа чухам ямар утга учиртай болохыг нь мэдэж, авцгаая.

Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ? Хадгалах

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс

Бидний өдөр тутмын амьдралдаа идэж, хэрэглэдэг хоол хүнс ирэх жилүүдэд устаж, үгүй болох гадны эх сурвалжууд мэдээллээд эхэлжээ. Энэ нь дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт зэрэг хэд хэдэн шалтгаануудаас үүдэлтэй бөгөөд өнөөдөр бид та бүхэндээ чухам ямар хоол хүнс ирэх жилүүдэд хомсдолд орж, хүмүүсийг хэрэгцээг хангахаа болих тухай мэдээллийг хүргэе.

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс Хадгалах

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд

100 хувь эрүүл, зөв хооллоно гэдэг ямар ч хүний хувьд хэцүү асуудлуудын нэг билээ. Гэвч хоол хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн чанар болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг сайтар судалж, мэдсэн байх нь чухал юм. Учир нь бид заримдаа мэдлэггүйн улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хортой хоол хүнсийг хэрэглэж, өөрсдийгөө хохироох нь бий. Иймд бид та бүхэндээ эрүүл харагддаг ч, үнэн хэрэгтээ биеийг хордуулж байдаг хүнснүүдийг хүргэхийг зорилоо.

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд Хадгалах

Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд

Хүн бүр л шинэхэн, эрүүл хүнсийг сонгон хэрэглэж, зөв зүйтэй, аз жаргалтай амьдрахыг хүсч байдаг. Харин бид худалдаж авсан зүйлсээ зөв зохистой хадгалаагүйн улмаас богино хугацаанд муудах, шинэлэг байдлаа алдах хандлагатай байх юм. Иймд нийт уншигчиддаа зориулан хоол хүнсийг шинээр нь удаан хадгалах гайхалтай аргуудыг хүргэж байна. 

Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд Хадгалах

Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол

Та хэр сайн хоол хийдэг вэ? Заавал эмэгтэй гэлтгүй, шаардлагатай тохиолдолд хайртай бүсгүй, гэргийдээ амттай сайхан хоолыг хийж өгвөл гүнзгий сэтгэгдэл төрүүлж, өөртөө бүр илүү дурлуулах болно шүү дээ. Бүсгүйчүүд ч гэсэн сайхан хоол хийдэг эрчүүдэд дуртай байдаг. Тиймээс бид та бүхэндээ маш энгийн, хийхэд амархан хэрнээ амттай хоолнуудыг санал болгож байна.

Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол Хадгалах

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон богино долгионы зуухыг хэрхэн зөв ашиглах тухай хүмүүс мэдлэг хомс байдаг. Тиймээс та бүхэндээ ямар ч нөхцөлд богино долгионы зууханд хийж болохгүй 9 зүйлийг танилцуулья. Доорх дүрмийг дагаснаар та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, богино долгиноны зуухаа удаан ашиглах давуу талтай. 

Богино долгионы зууханд хэзээ ч хийж болохгүй зүйлс Хадгалах

Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зуныг сэтгэлдээ хүсэмжлэхээс өөр аргагүйд хүрчээ.Гадаа сэрүүн салхи үлээж, сэтгэл тань нэг л хоосон оргиж байна уу? Тийм бол амин дэмээр баялаг амтат сайхан шөл идэж, сэтгэлээ сэргээх нь хамгийн шилдэг аргуудын нэг шүү дээ. Хүйтэн өдөр, халуун шөл уух шиг сайхан зүйл гэж үгүй тул та бүхэндээ илчлэг сайтай шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл Хадгалах