Шог зураг

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

"Эсрэг ертөнцөд" - Солонгос уран бүтээлчийн хөгжилтэй комикууд

Өмнөд Солонгосын уран бүтээлч Ун Рай (Hung Rae) нь гүн гүнзгий утга бүхий зургуудаараа олонд танигдсан, нэр хүндтэй зураач юм. Тэрээр үнэхээр хачирхалтай, өвөрмөц сэтгэдэг нэгэн.  Ун Райн хамгийн түгээмэл ашигладаг техник бол толины тусгал бөгөөд үүгээрээ хүн болон эд зүйлсийг харьцуулж эсвэл эрсэгцүүлж харуулдаг. Тэрээр үүнийгээ ихэвчлэн "параллел ертөнц" гэж нэрлэдэг. Ингээд түүний хачирхалтай бүтээлүүдээс та бүхэнд толилуулж байна.  

"Эсрэг ертөнцөд" - Солонгос уран бүтээлчийн хөгжилтэй комикууд Хадгалах

"Намхан охидын амьдрал" (Хөгжилтэй комикууд)

Намхан охид өхөөрдөм, сэтгэл татам байдаг, гэхдээ тэд өөрсдөө үүндээ дуртай байдаг болов уу? Юун түрүүнд тэднийг насанд хүрсэн ч жоохон хүүхэд шиг үзэх нь түгээмлээс гадна дэлгүүрээс сүүлийн үеийн гоёлын хувцас сонгоход хүртэл асуудал тулгарна. Тэгвэл ихэнх намхан охидод ямар бэрхшээл тулгардгийг харцгаая. 

"Намхан охидын амьдрал" (Хөгжилтэй комикууд) Хадгалах

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

Хүн бүрд жинхэнэ хайртай учрах аз тохиодоггүй нь харамсалтай. Тиймээс хайр гэдэг үнэлж баршгүй зүйл юм. Хэрвээ таныг чин сэтгэлээсээ хайрладаг хэн нэгэнтэй учирсан бол өөрийгөө хамгийн азтайд тооцох хэрэгтэй шүү. Шог зураач Луонг Тху (Luong Thuy) хосуудын амьдралыг харуулсан сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй комикоо цахим ертөнцөд нийтэлжээ. Түүний зургууд хайр, аз жаргал гэдэг ямар энгийн зүйл болохыг та бүхэнд сануулах биз ээ. 

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд Хадгалах

Малайз залуугийн зурсан, жихүүдэс хүргэм түүх өгүүлэх аймшгийн комикууд

Цахим орчинд "DarkBox" нэрээр бүтээлээ туурвидаг малайз залуугийн комикууд нь санаанд оромгүй эргэлт, жихүүдэс хүргэм дүрслэлүүд, түүнчлэн ямар ч харилцан яриагүйгээр аймшгийн түүхийг өгүүлж чаддагаараа уншигчдыг татдаг. Ингээд та бүхэнд тус уран бүтээлчийн комик зургуудаас хүргэж байна.

Малайз залуугийн зурсан, жихүүдэс хүргэм түүх өгүүлэх аймшгийн комикууд Хадгалах
2019-11-23, 16:24

Өнөөгийн нийгмийн "гашуун үнэн"

Италийн шог зураач Марко Мелграти (Marco Melgrati) нь өнөөгийн нийгэм, энгийн иргэд болон ихэс дээдсийн амьдрал бодит байдалтай хэрхэн нийцдэгийг харуулсан хурц шийдэлтэй зургуудаараа маш алдартай билээ. Тэрбээр шог зургийн төрлөөрөө 92 төрлийн шагнал авч байсан нэгэн юм. Та бүхэн бидний танилцуулж буй зургуудыг үзээд орчин үеийн амьдрал ямар хэлбэрт орчихоод байгааг өөр өөрсдийнхөөрөө бодож тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Өнөөгийн нийгмийн "гашуун үнэн" Хадгалах

Аймшгийн киноны баатруудын "өхөөрдөм төрх"

Зураач Никита Орлов аймшгийн кино үзэх төдийгүй хүүхдийн зурагт ном ч үзэх дуртай гэнэ.  Тэрээр энэхүү тэс өөр 2 хоббигоо хослуулахаар шийдсэн бөгөөд  үр дүнд нь аймшгийн киноны баатрууд, хэрцгий алуурчид өхөөрдөм амьтдын дүрд хувирчээ. Гэхдээ инээд хүргэм цуврал зургуудаас та хэн нь хэн бэ гэдгийг төвөггүй таньж чадах байх. 

Аймшгийн киноны баатруудын "өхөөрдөм төрх" Хадгалах

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

Цаг хугацааны явцад амьдрал өөрчлөгдсөөр байна л гэдэг. Өнөөг хүртэл хүн төрөлхнтий аж амьдралд гарсан хувьсал өөрчлөлтүүд нэг талаас харахад хөгжил дэвшил гэмээр боловч нөгөө талаас бидний ухамрсыг дордуулж буй мэт. Тэгвэл бодит байдал дээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн санацгаая. Та өөрөө ч анзааргүй яваа байх..

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд Хадгалах

Хятад зураачийн энгийн мөртлөө ихийг өгүүлэх хөгжилтэй шог зургууд

Хятадын зураач Гао Танго хүмүүсийн өдөр тутмын амьдралыг маш энгийн, гайхалтай, минималист байдлаар шог зурагтаа буулгадаг.  Түүний эдгээр хар цагаан зургууд танд юмсыг арай өөр өнцгөөс харахад тань туслах болно. 

Хятад зураачийн энгийн мөртлөө ихийг өгүүлэх хөгжилтэй шог зургууд Хадгалах
2019-10-01, 13:30

"Охидын амьдрал ийм л байдаг" - Хөгжилтэй комикс

Залуу уран бүтээлч Ханна Блүүм орчин үеийн охидын өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй комиксоор илэрхийлж, цахим орчинд алдартай болжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулж байна.

"Охидын амьдрал ийм л байдаг" - Хөгжилтэй комикс Хадгалах
2019-09-29, 14:52

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд

Японы зураач Кэйго хүний ертөнцөд амьдарахад амьтдад тулгарах бэрхшээлүүдийг хөгжилтэй байдлаар дүрслэн бусдад инээд бэлэглэдэг нэгэн юм. Тэрээр өөрөө амьтдын зураг зурах хоббитой бөгөөд ийнхүү уран сэтгэмжит, хошин байдлаар илэрхийлэх болсноор олон нийтээс ихээхэн саашаал хүртээд байна. Тэр дундаа хүмүүсийн ертөнцөд амьдарч буй матрын амьдралын замналыг харуулсан цуврал комик нь цахим ертөнцөд маш хурдан таржээ. Тэгвэл матар, анааш 2 бидний нийгэмд аж төрөх гэж хэрхэн хөглөж явааг хамтдаа сонирхож, хэсэгхэн хором аз жаргалыг мэдэрцгээе. 

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд Хадгалах

Израил зураач Ювал Робичекийн гүн гүнзгий утга бүхий зургуудаас

Та нулимсаа нуух гэж оролдож байсан уу, эсвэл тэднийг хивсэн доогуураа шүүрдээд хаяхчихмаар санагддаг уу? 

Тель-Авиваас гаралтай хүүхэлдэйн киноны зураач Ювал Робикек иймэрхүү зүйрлэлийг удаан судалж, зургаараа илэрхийлхийг хүсчээ. Тэрээр өөрөө амьдралын тухай, ялангуяа хүмүүсийн харилцааны талаар өвөрмөц үзэл бодолтой нэгэн аж. Хэрвээ та чин сэтгэл, хайр дурлал, хошин шогт дуртай бол түүний бүтээл таны сэтгэлийн утсыг хөндөх болно. 

Израил зураач Ювал Робичекийн гүн гүнзгий утга бүхий зургуудаас Хадгалах