Шог зураг

Хятад зураачийн энгийн мөртлөө ихийг өгүүлэх хөгжилтэй шог зургууд

Хятадын зураач Гао Танго хүмүүсийн өдөр тутмын амьдралыг маш энгийн, гайхалтай, минималист байдлаар шог зурагтаа буулгадаг.  Түүний эдгээр хар цагаан зургууд танд юмсыг арай өөр өнцгөөс харахад тань туслах болно. 

Хятад зураачийн энгийн мөртлөө ихийг өгүүлэх хөгжилтэй шог зургууд Хадгалах

"Охидын амьдрал ийм л байдаг" - Хөгжилтэй комикс

Залуу уран бүтээлч Ханна Блүүм орчин үеийн охидын өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй комиксоор илэрхийлж, цахим орчинд алдартай болжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулж байна.

"Охидын амьдрал ийм л байдаг" - Хөгжилтэй комикс Хадгалах
2019-09-29, 14:52

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд

Японы зураач Кэйго хүний ертөнцөд амьдарахад амьтдад тулгарах бэрхшээлүүдийг хөгжилтэй байдлаар дүрслэн бусдад инээд бэлэглэдэг нэгэн юм. Тэрээр өөрөө амьтдын зураг зурах хоббитой бөгөөд ийнхүү уран сэтгэмжит, хошин байдлаар илэрхийлэх болсноор олон нийтээс ихээхэн саашаал хүртээд байна. Тэр дундаа хүмүүсийн ертөнцөд амьдарч буй матрын амьдралын замналыг харуулсан цуврал комик нь цахим ертөнцөд маш хурдан таржээ. Тэгвэл матар, анааш 2 бидний нийгэмд аж төрөх гэж хэрхэн хөглөж явааг хамтдаа сонирхож, хэсэгхэн хором аз жаргалыг мэдэрцгээе. 

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд Хадгалах

Израил зураач Ювал Робичекийн гүн гүнзгий утга бүхий зургуудаас

Та нулимсаа нуух гэж оролдож байсан уу, эсвэл тэднийг хивсэн доогуураа шүүрдээд хаяхчихмаар санагддаг уу? 

Тель-Авиваас гаралтай хүүхэлдэйн киноны зураач Ювал Робикек иймэрхүү зүйрлэлийг удаан судалж, зургаараа илэрхийлхийг хүсчээ. Тэрээр өөрөө амьдралын тухай, ялангуяа хүмүүсийн харилцааны талаар өвөрмөц үзэл бодолтой нэгэн аж. Хэрвээ та чин сэтгэл, хайр дурлал, хошин шогт дуртай бол түүний бүтээл таны сэтгэлийн утсыг хөндөх болно. 

Израил зураач Ювал Робичекийн гүн гүнзгий утга бүхий зургуудаас Хадгалах

Хосууд хоёулхнаа байхдаа юу хийдэг вэ? (Хөгжилтэй комикс)

Энэтхэгийн зураач Снеха, Рахул нар хамтдаа өнгөрүүлсэн амьдралынхаа хөөрхөн, хөгжилтэй агшинуудыг комик зургаар илэрхийлж цахим ертөнцөд нийтлэдэг хосууд юм. Зураачдын бүтээл бүрт чин сэтгэлийн энэрэл, хайр халамж нэвт шингэсэн байгааг та анзаарах болно.

Хосууд хоёулхнаа байхдаа юу хийдэг вэ? (Хөгжилтэй комикс) Хадгалах

"Бүл нэмсэн нь" - Алдарт Израиль зураачийн цоо шинэ шог зургууд

Израилийн зураач Йехуда Ади Девир гэр бүлтэй болсноосоо хойш цахим орчинд нэлээд алдартай болсон юм. Өдөр тутмын энгийн л мөчүүдийг өнгөлөг, сонирхолтой, инээдтэй байдлаар дүрслэн харуулж чадна гэдэг бол мэдээж авьяас шүү. Йехудагийн өмнөх цуврал комик зурагнуудыг үзсэн хүмүүс шинэ хүүхдээ өлгийдөн авахыг нь тэсэн ядан хүлээж байсан билээ. Тэгвэл цаг нь болжээ. 

"Бүл нэмсэн нь" - Алдарт Израиль зураачийн цоо шинэ шог зургууд Хадгалах

"Дэлхий уурлаж байна"- Цуврал шог зургууд

Уран бүтээлч Франтишек Чаннер нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаа манай дэлхийд ямар их хор хөнөөл учруулж байгааг хэнээс ч илүү мэддэг нэгэн. Эх дэлхий маань бидэнд уурлаж болох 10 шалтгаан хэл гэвэл хэн ч хялбархан хэлчихнэ, гэхдээ та энэ талаар нухацтай бодож үзсэн үү?

"Дэлхий уурлаж байна"- Цуврал шог зургууд Хадгалах

Хүүхэд нас, өмнө ба одоо

80,90-ээд оны үед төрсөн залуус "Бид нарыг хүүхэд байхад ийм байдаггүй байсан!" гэж хэлцгээдэг. Энэ нь ч ортой юм. Ингээд та бүхэнд орчин үеийн хүүхдүүдийн амьдрал бидний үеийнхээс хэрхэн ялгаатай байгааг харуулсан хөгжилтэй комиксуудыг хүргэж байна.

Хүүхэд нас, өмнө ба одоо Хадгалах
2019-06-30, 12:21

Амьдралын үнэн төрх (Шог зургууд)

"Хүн ухаарахгүй явсаар маргааш нь үхдэг" гэдэг үг бий. Үүний нэгэн жишээ болохгүйн тулд хүмүүс уншиж, лекц сургалтанд сууж, нөлөө бүхий хүмүүсийн үгийг сонсдог. Харин тэдгээрээс дутахааргүй сургамжтай, энгийн хэрнээ ихийг өгүүлэх шог зургуудыг танд хүргэж байна.

Амьдралын үнэн төрх (Шог зургууд) Хадгалах
2019-06-17, 10:46

Диснейн гүнжүүдийн арай үнэмшилтэй төрх

Диснейн кинон дээр гардаг үзэсгэлэнт гүнжүүд бодит амьдрал дээрх жирийн охидын тулгардаг асуудлуудтай адилхан тулгарч, адилхан нүүрний хувирал, сэтгэл хөдлөл гаргадаг байсан бол тэд ямар харагдах вэ? Яг энэ төсөөллийг  Туркын уран бүтээлч Андхика Муксин (Andhika Muksin)  өөрийнхөө бүтээлээр хөгжилтэй дүрсэлжээ. 

Диснейн гүнжүүдийн арай үнэмшилтэй төрх Хадгалах