Шог зураг

Алдартнуудын шог зураг

Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.

Алдартнуудын шог зураг Хадгалах
2013-03-13, 18:12

Эрчүүд бусдын нүднээс далдуур юу хийдэг вэ?

Гаднаас нь харахад хэдийгээр хатуу чанга, догшин ширүүн боловч, эр хүн ч гэсэн уян зөөлөн, гэнэн цайлган байх нь бий. Тэд ч гэсэн заримдаа хайртай хүндээ эрхэлж нялхарч, жаахан хүүхэд шиг аашлахыг хүсдэг нь нууц биш юм. Тэгвэл гэр бүл, амьдралаа авч явах өндөр хариуцлагын эзэд маань бусдын нүднээс далдуур, гэртээ ганцаараа байх үедээ чухам юу хийдэг юм бол? Хамтдаа дараах хөгжилтэй зургуудыг үзэнгээ, хариултыг нь мэдэж авцгаая.

Эрчүүд бусдын нүднээс далдуур юу хийдэг вэ? Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

"Орчин үе" хэмээх үг бараг л "интернэт", "хөгжил" хэмээх үгтэй ижилхэн сонсогддог болсоор багагүй хугацааг үджээ. Амьд харилцаанаас уйдсан бид, цахим амьдралыг сонгож, эцэст нь ингэж амьдрах л үлдсэн үү? Та миний юу хэлэх гээд байгааг доорх зурагнуудаас хараад ойлгоно биз ээ...

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2016-06-09, 09:51

Химийн элемэнтүүд хэрвээ хүн байсан бол...

Бидний амьдралыг тэтгэгч химийн элементүүд нь хүн байсан бол ямар зан чанар, зүс царайтай байх байсан болоо? Магадгүй та химийн хичээлдээ дургүй нэгэн байж болно. Гэвч доорх мэдээлэл таныг төсөөллийн ертөнцөөр аялуулах болно. Ингээд бодоод үзэхээр тэд хэрвээ хүн байсан бол нээрээ л яг ийм байх болов уу.

Химийн элемэнтүүд хэрвээ хүн байсан бол... Хадгалах

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2016-03-21, 10:49

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Хүн хэрвээ амьтан байсан бол...

Хүн гэдэг бол хамгийн соёлтой араатан гэдгийг бид өөрсдөө ч мэдэж байгаа. Хэрвээ бид амьтдын оронд, харин амьтад бидний оронд байсан яг доорх зураг шиг л үйл явдал байнга болох байжээ. Үнэхээр харгис биш гэж үү? 

Хүн хэрвээ амьтан байсан бол... Хадгалах
2016-06-04, 11:20

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

ОХУ-ын уран бүтээлч Владимир Казак орчин үеийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилсэн зургуудыг олон нийтэд хүргэсэн бөгөөд түүний бүтээлүүдийг үзсэн хэн бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаах ажээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ түүний зургуудыг үзүүлэхээр бэлтгэсэн юм. Таалан болгооно уу.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Хүчирхэг компаниуд шинэ ажилтан авахдаа юу асуудаг вэ?

Аль хэдийнээ бидний танил болсон Дэлхийд алдартай компаниуд сайн бүтээл гаргадаг ч, нийгэмд өөр өөрсдийн муу нэр, сул талуудыг үлдээсэн байдаг. Барууны нэгэн уран бүтээлч тэдний эдгээр хэл ам дагуулсан сул талуудыг, брэндийн онцлогтой хослуулсан хөгжилтэй зургуудыг бүтээжээ. 

Хүчирхэг компаниуд шинэ ажилтан авахдаа юу асуудаг вэ? Хадгалах
2016-11-06, 15:55

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст гадаад төрх байдал, үзэл бодол, хийж байгаа үйлдэл гээд л хоорондоо харилцан адилгүй, ялгаатай тал олон байдаг. Гэхдээ бид үүнийг сайтар анхааран харж чаддаг болов уу? Харин өнөөдөр та бүхэндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг харуулсан хөгжилтэй зураг болон мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү мэдээлэл танд эерэг энерги, инээд, баяр хөөрийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эрэгтэй, Эмэгтэй хүмүүсийн ялгаа Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ...

Москвагийн алдарт зураач Андрей Будаев (Andrei Budaev), 1995 оноос хойш өнөөгийн нийгмийг шүүмжилсэн, утга санаа төгөлдөр шог зургуудыг зурсаар иржээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүдээрээ Вашингтон, Нью-Йорк, Парис болон Берлин хотуудад үзэсгэлэнгээ гаргасан юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөд алдаршаад байгаа  түүний уран бүтээлийн дээжүүдээс түүвэрлэн танилцуулж байгааг хүлээн авна уу.  

Үүнийг л авьяас гэнэ дээ... Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Бидний бий болгосон нийгмийн үнэн дүр төрхийг та мэдэх үү? Бид чухам ямар нийгэмд, яажшуухан амьдраад байгаа юм бол? Тэгвэл эдгээр асуултнуудад хариулт өгөх үүднээс АНУ-ын залуу уран бүтээлчид болох Томер болон Асаф Ханука (Tomer, Asaf Hanuka) нар дараах шог зургуудыг урлажээ. Та тэдний зургуудыг үзсэний дараа амьдралыг арай өөрөөр хардаг болно гэдэгт итгэлтэй байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах