Шог зураг

"Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг" /Сургамжит комикс/

Шуналтай харамч зан нь зөвхөн хандлага бус хүний дотоод сэтгэлээс урган гардаг хорт шинж юм. Шунал хүнийг ямар нэгэн бодит зорилго руу хөтлөхгүйн зэрэгцээ мөнгөнөөс бусад бүх зүйлийн утга учрыг үгүй хийдэг байна. Ингээд биед амар, хялбар аргаар их хэмжээний хөрөнгө олохыг хүсэх нь тухайн хүний үнэт зүйлсийг алдагдуулж, ядуу, ганцаардмал болгодгийг илэрхийлсэн комикс зургуудыг хүргэж байна.

"Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг" /Сургамжит комикс/ Хадгалах
2019-05-22, 14:25

Диснейн хорон санаатнуудын хүүхэд насны гэмгүй төрх

Бидний сайн мэдэх Диснейн хорон санаатнуудыг Их Британийн зураач Вивиан Дюбуа (Vivianne Dubois) хүүхэд насны төрхөөр нь төсөөлөн зурсныг та бүхэнд хүргэж байна. Вивиан нь эртнээс Диснейн хүүхэлдэйнүүдийг биширдэг байсан учраас эдгээр дүрүүдийн мөн чанарыг алдагдуулалгүйгээр хүүхэд төрхөөр нь зуржээ.

Диснейн хорон санаатнуудын хүүхэд насны гэмгүй төрх Хадгалах
2019-05-01, 16:26

Охид нууцаар юу хийдэг вэ?

Та зориуд гунигтай кино үзэж уйлах дуртай, янз бүрийн мэргэ төлгөнд итгэдэг, эсвэл найз залуугийнхаа цамцыг байнга өмсдөг үү? Бусдад ярихаас ичдэг л болохоос охид бүгдээрээ иймэрхүү бяцхан зуршил, нууцтай байдаг. Доорх үйлдлүүдээс дор хаяж нэгийг нь та байнга хийдэг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Охид нууцаар юу хийдэг вэ? Хадгалах
2019-04-30, 15:57

Диснейн гүнжүүд өнөө цагт амьдарч байсан бол ийм харагдах байсан

Бидний хайртай Диснейн гүнж нарыг орчин үеийн хамгийн чөлөөт загварын  жинсэн  хүрэм, өмд өмсөж,  ээмэг зүүсэн байгаагаар Чили улсын уран бүтээлч Фернанда Суарес (Fernenda Suarez) зуржээ. Гүнж нар яг л одоо цагт интернетийг шуугиулж буй залуу одод, өөрийн цахим хуудсандаа олон шүтэн бишрэгчтэй загвар өмсөгч, youtube-ээр нүүр будалт, үс засалтын хичээл заадаг блоггер шиг харагдаж чадаж байгаа биз. Ингээд уран бүтээлчийн зургуудаас сонирхоцгооё.

Диснейн гүнжүүд өнөө цагт амьдарч байсан бол ийм харагдах байсан Хадгалах
2019-04-05, 15:36

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Бүсгүй та нялх хүүхэдтэй бол фитнест мөнгө үрнэ гэж санаа зовох хэрэггүй, өдөржин шөнөжин хүүхдийнхээ араас гүйсээр биеийн галбираа төвөггүй хадгалж чадна. Бид үүнийг харуулах үүднээс дараах шог зургуудыг хүргэж байна.

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах
2019-03-14, 17:32

Польш залуугийн нийгмийг шүүмжилсэн сэтгэл сэрдхийлгэм зургууд

Бид танд Польшийн зураач, уран бүтээлч Игор Морскийн сюрреалист зургуудыг танилцуулж байна. Морски нь сонгодог сюрреалист урсгалыг орчин цагийн тоон график дизайнтай хослуулан нийгмийн хар бараан талыг уран бүтээлээ туурвидгаараа танигдсан нэгэн юм. Тэрээр бодит байдал хийгээд далд ухамсрын ертөнцийг нэг цул болгон нэгтгэж харуулахыг зорьдог байна. Морскигийн бүтээлд гэнэтийн санамсаргүй элемент гэж байхгүй, харин сэтгэлгээний хязгааргүй эрх чөлөөг дүрслэн, бодит байдлын логик тайлбарыг эвдсэн парадокс зохиомжтой байдгаараа тун өвөрмөц аж.  

Польш залуугийн нийгмийг шүүмжилсэн сэтгэл сэрдхийлгэм зургууд Хадгалах
2019-03-13, 12:10

Оддыг шоглосон орос залуу

Цахим ертөнцөд олны танил, алдартай дуучид жүжигчдийн хэт задгай эсвэл дэндүү гэмээр зургууд олон байдаг билээ. Ихэнхдээ бид тэдгээрийг тоолгүй орхидог ч Юрий Истерика гэх Орос залуу алдартнуудын зургуудыг шоглож өөрийн "parody" хувилбаруудаа хийсэн нь интернет сүлжээд шуугиан тарьсан байна. Ихэвчлэн Орос алдартнуудыг шоглодог тэрээр өөрийн зургуудаа "mataharik" нэртэй инстаграм хуудсандаа байршуулж эхэлснээр маш богино хугацаанд 20,000 гаруй дагагчтай болж чаджээ. Тэр бүү хэл шоглуулсан зарим нэгэн алдартнуудад эдгээр зургууд нь таалагдсан байна. 

Оддыг шоглосон орос залуу Хадгалах
2019-03-09, 11:51

Дэлхийн улс орнуудыг бүсгүй хүнээр төсөөлвөл...

Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байдгийг харуулсан шог зургийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад бид орнуудыг бүсгүйчүүдээр төсөөлснөөр хүргэж байна. 

Дэлхийн улс орнуудыг бүсгүй хүнээр төсөөлвөл... Хадгалах
2019-03-06, 17:07

Оддыг шоглодог Бельги залуу

Та хэзээ нэгэн цагт олны танил хүмүүстэй зургаа татуулахыг хүсдэг үү? Хэрвээ тийм  бол бидний танилцуулах гэж буй залууд атаархах нь гарцаагүй. Роберт ван Импе хэмээх Бельги залуу өөрийн инстаграм хуудаснаа одуудтай авахуулсан зургаа хийх дуртай юм. Түүний зургуудыг сайн анзаарч харвал фотошоп дээр ямар сайн зураг янзалж чаддагийг нь мэдэх болно. Роберт Бельги "Humo" хэмээх сэтгүүлд ажилладаг бөгөөд сэтгүүлийнхээ дугаар бүр дээр тэдгээр зургуудаа нийтлүүлж, улмаар олон хүний анхаарлыг татаж интернетэд "од" болж чаджээ. Танд түүний зургууд инээд хөөр, баяр баясгалан авчирна гэдэгт итгэлтэй байна.

Оддыг шоглодог Бельги залуу Хадгалах
2019-03-01, 16:20

Орчин үеийн нийгмийн үнэнийг дэлгэсэн Герман залуугийн шог зургууд

Зураач, эко дизайнер, байгаль орчны төлөө тэмцэгч Стефен Крафт (Stephan Kraft) нь Германы Висбаден хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Түүний үздэгээр хүн зөвхөн өөрийнхөө төлөө ажиллах бус эх дэлхийнхээ төлөө ажиллах нь өнөөгийн нийгэмд хамгийн зөв зүйл гэнэ. Ингээд та бүхэнд Стефен Крафтын уран бүтээлийн дээжээс сонирхуулъя.

Орчин үеийн нийгмийн үнэнийг дэлгэсэн Герман залуугийн шог зургууд Хадгалах
2019-02-24, 11:04

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг)

Үндэстэн улс түүх, хэл, соёл гээд олон зүйлээс бүрддэг. Гэхдээ үндэстэн бүрийг зөвхөн ганц хоёр зүйлээр тодорхойлж болдог гэвэл та итгэх үү? Харин тэд нь юу юм бол? Энэ үүднээс бид доорх улс үндэстнүүдийн соёл юунаас бүрддэг тухай Данийл Шубин хэмээх орос залуугийн зурсан комик зурган мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Танд доорх мэдээлэл хөгжилтэй санагдаж, таны алжаалыг тайлна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг) Хадгалах
2019-02-14, 17:30

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Уран бүтээлч хүн бүр өөрийн зургаараа хүмүүст ямар нэгэн зүйл ойлгуулахыг хичээдэг болов уу? Ямар ч зураач өөрийн цаас, будгаа үрэн хий дэмий зүйл огт зурдаггүй байх. Бидний амьдарч буй ертөнцийн бодит үнэн буюу хар бараан талыг бүтээлээрээ харуулахыг эрмэлзэж, хүмүүст нэгийг ч болов уу ойлгуулахыг хүссэн зураачид олон болжээ. Тэдгээрээс бид танд хамгийн шилдэг бүтээлүүийг түүвэрлэн хүргэж байна.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2019-02-07, 10:55