Шог зураг

Хосуудын хийдэг хамгийн жигшмээр үйлдлүүд

Ганц л амьдрах насандаа заяаныхаа ханьтай учирч, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдрах шиг жаргал гэж өөр хаана байх билээ. Амьдралд тохиолдох олон саад бэрхшээлийг хамтдаа сөрж, давж туулах хүнтэй байна гэдэг сайхан. Тэгвэл зүрх сэтгэлээрээ холбогдсон хосууд гэртээ хоёулахнаа байхдаа ямар зан авир гаргадаг юм бол? Хамтдаа дараах шог зургуудыг үзэж сонирхоцгооё.

Хосуудын хийдэг хамгийн жигшмээр үйлдлүүд Хадгалах

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ?

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүн бүрийн дотор тархи болон зүрх хоёр хоорондоо зөрчилдөж, маргалдаж байдаг билээ. Заримдаа үүнээс болж хүн шийдвэр гаргаж чадахгүй зогсонги байдалд орох нь бий. Тэр ч үүднээсээ өнөөдөд бид та бүхэндээ хүний биеийн хамгийн чухал хоёр эрхтэн болох зүрх болон тархины хоорондын харилцааны тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах

Бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлс

Хүн бүр аав ээждээ бахархам үр нь байхыг хүсч, зовж зүдэрч байсан ч нүүрэндээ инээмсэглэл тодруулж, өвдөж шаналж байсан ч энэ бүхнийгээ нуухыг хүсдэг. Ердөө л тэднийхээ санааг нь чилээж, сэтгэлийг нь өвтгөх вий хэмээн эмээхдээ л хэлэлгүй нууж байдаг үнэн гэж бий. Ингээд хамтдаа бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлсийг сонирхуулья. 

Бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлс Хадгалах

Технологийн хөгжил биднийг хэрхэн өөрчилсөн бэ?

Интернэт, цахим сүлжээ нь хүмүүсийн амьдралд орж ирэн маш олон өөрчлөлтийг хийсэн билээ. Мэдээж энэ нь давуу тал олонтой төдийгүй бидний амьдралыг улам илүү хялбар болгож, хэрэгцээг хангаж өгдөг боловч амьд харилцааг үгүй хийж, хийсвэр ертөнцийг үүсгээд байгааг нуух юун. Ингээд та бүхэндээ цахим сүлжээ бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн болохыг шог зургуудаар төлөөлүүлэн хүргэж байна. 

Технологийн хөгжил биднийг хэрхэн өөрчилсөн бэ? Хадгалах

Бид хөгширвөл ямар болох вэ?

Заримдаа бид эмээ өвөөгөө дээр үеийн юм ярьж байна гэж инээлддэг үе байдаг. Мөн тэднийг орчин үеийн техник технологийг ашиглаж мэдэхгүй, чадахгүй гэж боддог нь нууц биш юм. Харин ирээдүйд бидний үеийнхэн, хүүхэд залуус нас ахиад ирэхээрээ ямар байх бол? Тэдгээрийг хөгжилтэйгээр харуулсан шог зургуудыг бид та бүхэндээ хүргэж байна.

Бид хөгширвөл ямар болох вэ? Хадгалах
2016-11-13, 16:20

Хүчирхэг компаниуд шинэ ажилтан авахдаа юу асуудаг вэ?

Аль хэдийнээ бидний танил болсон Дэлхийд алдартай компаниуд сайн бүтээл гаргадаг ч, нийгэмд өөр өөрсдийн муу нэр, сул талуудыг үлдээсэн байдаг. Барууны нэгэн уран бүтээлч тэдний эдгээр хэл ам дагуулсан сул талуудыг, брэндийн онцлогтой хослуулсан хөгжилтэй зургуудыг бүтээжээ. 

Хүчирхэг компаниуд шинэ ажилтан авахдаа юу асуудаг вэ? Хадгалах
2016-11-06, 15:55

Эрэгтэй, эмэгтэй найзуудын ялгаа

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй найз нөхөд гэдэг бидний хамгийн эрхэм нандин чухал хүмүүс билээ. Зовлон, жаргал гээд бүхий л зүйлсээ хуваалцдаг амьдралын хань болсон найзууд,тэр дундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юугаараа ялгаатай байдаг талаар өгүүлэх хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Эрэгтэй, эмэгтэй найзуудын ялгаа Хадгалах
2016-11-05, 15:20

Эмэгтэйчүүд 30 нас хүрэхээс өмнө болон дараа

Дөнгөж 20 гарч яваа залуусд 30 настай хүн хэдийн хөгширч, амьдрал үзсэн мэт санагдах нь бий. Гэвч өөрөө тус насанд ирэхэд урьдын бодож байсан зүйлс нь оронгоороо өөрчлөгдсөн байх нь бий. Нас дагаж ухаан суудаг гэгчээр бид цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр ухаажиж, буурь сууж байдаг. Ингээд та бүхэндээ 30 нас хүрэхээс өмнөх болон хүрсний дараах амьдралыг өгүүлэх хөгжилтэй мэдээллийг хүргэж байна.

Эмэгтэйчүүд 30 нас хүрэхээс өмнө болон дараа Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр бид нийгмийн хар бараан сүүдэрт дарагдаж, жинхэнэ өөрийгөө гээсээр байгаа нь нууц биш. Хүсэл мөрөөдлөө уландаа гишгэж, ид шид мэт бүтэшгүй зүйлсийн хойноос гүйж,  хайран цаг зав, залуу насаа үрдэг шүү дээ. Иймд бид та бүхэндээ Марко Мелграти (Marco Melgrati) хэмээх Итали уран бүтээлчийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн, давхар бидэнд ухаарал хайрлах гайхалтай зургуудыг танилцуулж байна. 

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Эмэгтэйчүүдийн үнэн төрх

Эмэгтэйчүүдийн ааш араншин, зан төрхийг хаврын тэнгэр шиг хэмээх нь бий. Энэ нь ч үнэний ортой зүйл билээ. Учир нь тэд өдөрт хэд хэдэн удаа хувьсах бөгөөд гаргах зан аашийг нь таамаглахад үнэхээр бэрх байдаг. Тиймээс ч бид та бүхэндээ бүсгүйчүүдийн амьдралын үнэн төрхийг хөгжилтэй байдлаар үзүүлснийг хамтдаа сонирхоцгооё!

Эмэгтэйчүүдийн үнэн төрх Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ...

Москвагийн алдарт зураач Андрей Будаев (Andrei Budaev), 1995 оноос хойш өнөөгийн нийгмийг шүүмжилсэн, утга санаа төгөлдөр шог зургуудыг зурсаар иржээ. Тэрээр өөрийн уран бүтээлүүдээрээ Вашингтон, Нью-Йорк, Парис болон Берлин хотуудад үзэсгэлэнгээ гаргасан юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөд алдаршаад байгаа  түүний уран бүтээлийн дээжүүдээс түүвэрлэн танилцуулж байгааг хүлээн авна уу.  

Үүнийг л авьяас гэнэ дээ... Хадгалах

Аав ээжүүдийн ялгаа

Бидний ээж аавын хийдэг үйлдэл, хэлдэг үгс, алтан сургаалиуд нь хүртэл өөр байдаг шүү дээ. Ээжүүд маань бидэнд аливааг энэрч хайрлах, бүтээлч сэтгэхүйг илүүтэй суулгаж өгдөг бол аавууд маань биеэ хэрхэн даах арга ухаанд сургадаг. Тиймдээ ч та бүхэндээ ээж аавуудын ялгааг хэрхэн хөгжилтэй байдлаар үзүүлснийг харуулахыг зорьлоо..

Аав ээжүүдийн ялгаа Хадгалах