Шог зураг

Өнөөгийн нийгмийн гашуун үнэнийг илчилсэн шог зургууд

Польшийн зураач Павел Кучинский (Pawel Kuczynski) нь орчин үеийн дэлхийн гажуудал согог, хүн төрөлхтний буруу хазгай бүхнийг урнаар шүүмжлэн цаасан дээр буулгадгаараа алдаршжээ. Тэрээр ялангуяа өнөөгийн нийгэм техник хэрэгсэлд хэт хамааралтай болохын хажуугаар бүхий л сэдвийг улс төржүүлэх болсон явдалд анхаарал хандуулдаг. Ингээд түүний харандаа, усан будаг ашиглан зурсан, гүн утга санаа бүхий гайхалтай бүтээлүүдээс сонирхуулъя. Уншигч танд эдгээр зургууд нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна. 

Өнөөгийн нийгмийн гашуун үнэнийг илчилсэн шог зургууд Хадгалах
2018-10-14, 13:53

Эрчүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн амьдрал болоод зан араншин, гадаад дүр төрх байнга солигдож байдаг. Ялангуяа сүүлийн хэдэн жил эдгээр шинжүүд нь итгэмээргүй хурдацтай өөрчлөгджээ. Ингээд эрчүүд өмнө ямар байгаад одоо яаж өөрчлөгдөв гэдгийг тун чадварлагаар, бас хөгжилтэйгөөр элэглэн дүрсэлснийг та бүхэнд хүргэе.

Эрчүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах
2018-10-06, 13:45

Номон дээр зурсан дэггүй хүүхдүүд

Сурагчид болон оюутнууд дэвтэр олдохгүй байгаа мэт ном, ширээн дээрээ сараачдаг нь бараг бичигдээгүй хууль гэлтэй. Тэд тухайн үед санаандаа орсон утгатай болон утгагүй зүйлсийг уран сэтгэмжээ ашиглан зурах нь олонтаа. Гэхдээ тэдний бодож олсон санаа чадварлаг боловч басхүү инээдтэй ажээ.

Номон дээр зурсан дэггүй хүүхдүүд Хадгалах
2018-09-27, 14:06

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

XXI зуунд хүн бүр л ухаалаг утас хэрэглэж, техникийн дэвшилтэт технологийг "амталж" байгаа билээ. Гэхдээ ухаалаг утастай болсноор хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж тэр ч байтугай ажлын үр бүтээмж ч буурч байгааг эрдэмтэд нотолсон. Учир нь хүн төрөлхтөн улам ихээр олон нийтийн сүлжээ, цахим ертөнцөөс хамааралтай болж байгаа юм. Тиймээс бид янз бүрийн уран бүтээлчийн өнөөдрийн нийгмийг шүүмжилж зурсан зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Одоогийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-09-20, 16:21

Австрали бүсгүй оддыг шоглосоор...

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин тэрээр сүүлийн үед дэлхийн оддыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор инстаграмд нэрд гараад байгаа юм. Та бүхний алжаалыг тайлах үүднээс Селесте Барберын оддыг шоголсон зургуудыг хүргэж байна. 

Австрали бүсгүй оддыг шоглосоор... Хадгалах
2018-08-30, 12:48

Хэрвээ матар хүн байсан бол...

Японы шог зураач Кейго (Keigo) хүмүүсийг амьтдаар орлуулж зурах дуртай нэгэн. Тэрээр хамгийн сүүлд матар хүн шиг амьдрах гэвэл ямар хүндрэлтэй учирч болох талаар шог зургийн цуглуулга гаргасан байна. Та бүхний алжаалыг түр ч болов тайлах үүднээс түүний бүтээлүүдээс танд сонирхуулъя. 

Хэрвээ матар хүн байсан бол... Хадгалах
2018-08-22, 18:07

Орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг харуулсан швейцарь зураачийн бүтээлүүд

Олон уран бүтээлч өөрийн хийж, туурвиж буй бүтээлээрээ дамжуулан нийгмийн тулгамдсан сэдвүүдийг хөндөж, асуудлыг өөр өнцгөөс харуулахын хичээдэг. Швейцарийн Цюрих хотод амьдардаг зураач Стефан Шмит (Stephan Schmit) өнгө, хэлбэр дүрс, оптик дүрслэлийг ашиглан бүтээлээ туурвидаг чадварлаг уран бүтээлч юм. Түүний зургуудын ихэнх нь орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг ёжлон харуулсан байдаг. Ингээд түүний бүтээлүүдээс сонирхуулъя.

Орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг харуулсан швейцарь зураачийн бүтээлүүд Хадгалах
2018-08-12, 13:44

Япон зураачийн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн зургууд

Японы зураач Мими Н (Mimi N)-ийн бүтээлүүд улсдаа төдийгүй дэлхий нийтэд ч танигдаад эхэлсэн байна. Тэрээр уран зургийн "Sun" төслийн хүрээнд уран бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн бусдад тэр бүр хэлдэггүй чин сэтгэлийн нууцыг дэлгэжээ. Хүн бусдад таалагдахын тулд ямар их золиос гаргаж байгааг... Мөн худлаа, хуурамч дүр эсгэх нь тэр болгон хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй болохыг тэрээр бүтээлүүдээрээ бусдад хүргэхийг зорьдог нэгэн юм. Ингээд түүний сонирхолтой бүтээлүүдийн дээжээс хамтдаа сонирхоцгооё. 

Япон зураачийн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн зургууд Хадгалах
2018-07-30, 16:06

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Италийн шог зураач Марко Мелграти (Marco Melgrati) уран бүтээлээрээ дамжуулж, өнөө цагийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилдэг нэгэн юм. Түүний шог зургууд Италидаа төдийгүй Европын орнуудад ихээхэн алдартай төдийгүй цахим ертөнцөд ч байнга олны анхаарлыг татдаг. Марко Мелгратигийн хувийн инстаграм хуудсандаа оруулсан, шүүмжлэлт, хүмүүст ухаарал хайрласан бүтээлүүдийг танилцуулъя. 

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-06-26, 14:11

Комик бүтээсэн хосууд өөрсдийгөө илчилжээ

Израйлийн иргэн, уран бүтээлч эхнэр, нөхөр хоёр болох Ехуда (Yehuda Devir), Маяа Девир (Maya Devirнар цахим хэрэглэгчдийн дунд ихээхэн алдаршаад байна. “Illustration” чиглэлээр  уран бүтээл туурвидаг Ехуда эхнэртэйгээ хамт байх хөгжилтэй агшнаараа комик зураг бүтээж, олонд танигдсан юм. Тэдний шинэ сонирхолтой комик зургуудтай танилцаарай.

Комик бүтээсэн хосууд өөрсдийгөө илчилжээ Хадгалах
2018-06-23, 16:33