Шог зураг

Кендал Женнерийг шоглосон нь...

Кирби Женнер (Kirby Jenner) гэгч энэ эр Кардашианы гэр бүлийнхнийг дуурайх хоббитой нэгэн юм. Ялангуяа Кендал Женнерийн (Kendall Jenner) зургууд дээр өөрийнхөө зургийг чадварлагаар эвлүүлэн, түүнийгээ инстаграм хуудсан дээрээ тавьж кайф авдаг аж. Кирбигийн бүтээлч сэтгэлгээ нь олны анхаарлыг татсан бөгөөд тэрээр өдгөө сая гаруй дагагчтай болж чаджээ. 

Кендал Женнерийг шоглосон нь... Хадгалах
2018-06-17, 10:09

Оддыг шоглосон нь (VI хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин тэрээр сүүлийн үед дэлхийн оддыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор инстаграмд нэрд гараад байна. 

Оддыг шоглосон нь (VI хэсэг) Хадгалах
2018-06-09, 15:22

Өнөөгийн нийгмийн үнэн төрх

Италийн шог зураач Дэвид Боназзи (Davide Bonazzi) нэрд гарсан уран бүтээлч бөгөөд дэлхийн томоохон хэвлэлийн газруудтай хамтран ажилладаг нэгэн юм. Түүний бүтээлүүд нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь өнөөгийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилдгээрээ тэр нэлээд алдартай аж. Ингээд Дэвид Боназзигийн бүтээлээс түүвэрлэн та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Өнөөгийн нийгмийн үнэн төрх Хадгалах
2018-05-29, 17:35

Оддыг шоглосон нь (V хэсэг)

Сүүлийн үед хүн болгон шахам олны танил хүмүүсийг дуурайн шоглодог болж. Элэглэн доромжилж байна гэхээсээ эдгээр дуурайгсад бусдад инээд хөөр бэлэглэж, ажлын завгүй өдөрт тань хэсэг амсхийлж, зугаа болж өгдөг нь үнэн. Эммануэл Феррари (Emanuele Ferrari) бол тэдний нэг юм. Итали залуу болох Эммануэл Феррари нь 2014 оноос олон нийтийн сүлжээгээр оддыг шоглосон зургуудаа тавьж эхэлсэн бөгөөд өдгөө түүний твиттер хуудас хэдийнэ 660 мянган дагагчтай болжээ.

Оддыг шоглосон нь (V хэсэг) Хадгалах
2018-05-29, 13:08

Орчин үеийн охидын үнэн төрх

Манай охид, залуус тэр дундаа өсвөр насны охид сайхан гарсан зургаа олон нийтийн сүлжээгээр тараах дуртай болоод байгаа. Харин Скелли (Skelly) хэмээх нэртэй бүсгүй араг яс ашиглан тэдний дүр төрхийг элэглэх болжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсаар дамжуулж бусадтай зургаа хуваалцдаг бөгөөд цөөнгүй дагагчидтай болоод амжжээ. 

Орчин үеийн охидын үнэн төрх Хадгалах
2018-05-26, 15:02

Оддыг шоглосон нь (IV хэсэг)

Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн тэр хээв нэг хэлж байна. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл, мөн хиам, зайдас, чипс гэхчилэн хүний идэж болох бүхий л зүйлсээр хувцас хийж өмсөн олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг байна. Эхэндээ тэрээр өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчилж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай нэгэн болжээ. 

Оддыг шоглосон нь (IV хэсэг) Хадгалах
2018-05-18, 15:05

Одуудыг шоглосон нь... (III хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин энэ эмэгтэй сүүлийн үед алдартнуудыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор  instagram-д нэрд гараад байна. 

Одуудыг шоглосон нь... (III хэсэг) Хадгалах
2018-05-12, 14:30

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Дэлхий глобалчлагдаж, нийгэм эрчимтэйгээр өөрчлөгдөж байна. Өндөр технологийн тусламжтайгаар соёл иргэншлийг өндөр түвшинд хүргэнэ гэдэг эергээс илүү сөрөг үр дүн илүүтэй авчирдаг нь нууц биш. Аргентин улсын Буэнос Айрес хотын зураач Аль Марген (Al Margen) өнөө үеийн тулгамдсан асуудал, алдаа дутагдлыг өөрийн зургаар дамжуулж олон нийтэд хүргэхийг зорих болжээ. Хөндсөн сэдэв бүрийг өөр өнцгөөс харуулж чаддагаараа түүний бүтээлүүд онцлог юм. Та эндээс өнөөгийн нийгмийн үнэн төрхийг олж харна.

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-05-12, 14:05

Одуудыг шоглосон нь...

Сүүлийн үед Инстаграм дээрх олны танил хүмүүсийн зургуудыг шоглож зураг авахуулдагаараа алдартай болсон Автстралийн инээдмийн жүжигчин Селестер Барбарбар (Celeste Barbar)-г та бүхэндээ танилцуулж байна. Интернэт хэрэглэгч нар түүний зургуудыг янз бүрээр л хүлээж авдаг. Ихэнхи хүмүүст мэдээж хөгжилтэй сонирхолтой мэдрэмж өгдөг нь гарцаагүй юм.

Одуудыг шоглосон нь... Хадгалах
2018-05-07, 14:35

Онлайн худалдааны сайтуудын үнэн төрх

Интернэт бол хүн төрлөхтний агуу бүтээл юм. Үүгээр бид дуртай газраасаа олон зүйлсийг амжуулах болсон. Энэ технологийг ашигласан тоолж баршгүй олон төрлийн вэб сайтууд бий болсоор байна. Түүний нэг жишээ бол онлайн худалдааны сайтууд юм. Та ийм сайтуудаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ хайж олоод худалдаж авах боломжтой. Гэвч сул талууд мэдээж байгаа. Ингээд худалдааны сайтуудад хууртагдсан хүмүүсийн хөгжилтэй зургуудаас хүргэе.

Онлайн худалдааны сайтуудын үнэн төрх Хадгалах
2018-04-26, 16:46

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Цаг минутаар хөгжиж буй техник технологийн хөгжил бидний амьдралыг хөнгөвчилж байгаа ч, одоогийн нийгмийг өнгөрсөнтэй харьцуулахад танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байгааг та анзаарах болно. Хүмүүс бид өөрсдөө амьд роботууд болж, ирээдүй хойч үеийг маань аймшигтай нийгэм хүлээж байна. Үүнийг бид мэдэрч байгаа ч цаг үеэсээ хоцрохгүйн тулд улам л энэ нийгмийн эрэг боолт болсоор байгаа нь харамсалтай. Ингээд бидний амьдарч буй өөнөөгийн нийгмийн сул талыг шоглон зурсан бүтээлүүдийг толилуулж байна.

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-04-20, 17:01

Орчин үеийн хүүхдүүдийн эмгэнэлтэй төрх...

Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үзэсгэлэнт байдлыг огт ажирлагүй утсандаа хамаг анхаарлаа хандуулсан харагдана. Уг зураг 5 өдрийн дотор "19 000 like" авч эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдийнхээ ийм зургийг хийх нэг ёсны аян эхлүүлжээ.

Орчин үеийн хүүхдүүдийн эмгэнэлтэй төрх... Хадгалах
2018-04-19, 18:05