Шог зураг

Хэрвээ матар хүн байсан бол...

Японы шог зураач Кейго (Keigo) хүмүүсийг амьтдаар орлуулж зурах дуртай нэгэн. Тэрээр хамгийн сүүлд матар хүн шиг амьдрах гэвэл ямар хүндрэлтэй учирч болох талаар шог зургийн цуглуулга гаргасан байна. Та бүхний алжаалыг түр ч болов тайлах үүднээс түүний бүтээлүүдээс танд сонирхуулъя. 

Хэрвээ матар хүн байсан бол... Хадгалах

Орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг харуулсан швейцарь зураачийн бүтээлүүд

Олон уран бүтээлч өөрийн хийж, туурвиж буй бүтээлээрээ дамжуулан нийгмийн тулгамдсан сэдвүүдийг хөндөж, асуудлыг өөр өнцгөөс харуулахын хичээдэг. Швейцарийн Цюрих хотод амьдардаг зураач Стефан Шмит (Stephan Schmit) өнгө, хэлбэр дүрс, оптик дүрслэлийг ашиглан бүтээлээ туурвидаг чадварлаг уран бүтээлч юм. Түүний зургуудын ихэнх нь орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг ёжлон харуулсан байдаг. Ингээд түүний бүтээлүүдээс сонирхуулъя.

Орчин үеийн хүмүүсийн үнэн төрхийг харуулсан швейцарь зураачийн бүтээлүүд Хадгалах

Япон зураачийн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн зургууд

Японы зураач Мими Н (Mimi N)-ийн бүтээлүүд улсдаа төдийгүй дэлхий нийтэд ч танигдаад эхэлсэн байна. Тэрээр уран зургийн "Sun" төслийн хүрээнд уран бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн бусдад тэр бүр хэлдэггүй чин сэтгэлийн нууцыг дэлгэжээ. Хүн бусдад таалагдахын тулд ямар их золиос гаргаж байгааг... Мөн худлаа, хуурамч дүр эсгэх нь тэр болгон хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй болохыг тэрээр бүтээлүүдээрээ бусдад хүргэхийг зорьдог нэгэн юм. Ингээд түүний сонирхолтой бүтээлүүдийн дээжээс хамтдаа сонирхоцгооё. 

Япон зураачийн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн зургууд Хадгалах

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Италийн шог зураач Марко Мелграти (Marco Melgrati) уран бүтээлээрээ дамжуулж, өнөө цагийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилдэг нэгэн юм. Түүний шог зургууд Италидаа төдийгүй Европын орнуудад ихээхэн алдартай төдийгүй цахим ертөнцөд ч байнга олны анхаарлыг татдаг. Марко Мелгратигийн хувийн инстаграм хуудсандаа оруулсан, шүүмжлэлт, хүмүүст ухаарал хайрласан бүтээлүүдийг танилцуулъя. 

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-06-26, 14:11

Комик бүтээсэн хосууд өөрсдийгөө илчилжээ

Израйлийн иргэн, уран бүтээлч эхнэр, нөхөр хоёр болох Ехуда (Yehuda Devir), Маяа Девир (Maya Devirнар цахим хэрэглэгчдийн дунд ихээхэн алдаршаад байна. “Illustration” чиглэлээр  уран бүтээл туурвидаг Ехуда эхнэртэйгээ хамт байх хөгжилтэй агшнаараа комик зураг бүтээж, олонд танигдсан юм. Тэдний шинэ сонирхолтой комик зургуудтай танилцаарай.

Комик бүтээсэн хосууд өөрсдийгөө илчилжээ Хадгалах

Кендал Женнерийг шоглосон нь...

Кирби Женнер (Kirby Jenner) гэгч энэ эр Кардашианы гэр бүлийнхнийг дуурайх хоббитой нэгэн юм. Ялангуяа Кендал Женнерийн (Kendall Jenner) зургууд дээр өөрийнхөө зургийг чадварлагаар эвлүүлэн, түүнийгээ инстаграм хуудсан дээрээ тавьж кайф авдаг аж. Кирбигийн бүтээлч сэтгэлгээ нь олны анхаарлыг татсан бөгөөд тэрээр өдгөө сая гаруй дагагчтай болж чаджээ. 

Кендал Женнерийг шоглосон нь... Хадгалах

Оддыг шоглосон нь (VI хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин тэрээр сүүлийн үед дэлхийн оддыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор инстаграмд нэрд гараад байна. 

Оддыг шоглосон нь (VI хэсэг) Хадгалах

Өнөөгийн нийгмийн үнэн төрх

Италийн шог зураач Дэвид Боназзи (Davide Bonazzi) нэрд гарсан уран бүтээлч бөгөөд дэлхийн томоохон хэвлэлийн газруудтай хамтран ажилладаг нэгэн юм. Түүний бүтээлүүд нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь өнөөгийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилдгээрээ тэр нэлээд алдартай аж. Ингээд Дэвид Боназзигийн бүтээлээс түүвэрлэн та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Өнөөгийн нийгмийн үнэн төрх Хадгалах
2018-05-29, 17:35

Оддыг шоглосон нь (V хэсэг)

Сүүлийн үед хүн болгон шахам олны танил хүмүүсийг дуурайн шоглодог болж. Элэглэн доромжилж байна гэхээсээ эдгээр дуурайгсад бусдад инээд хөөр бэлэглэж, ажлын завгүй өдөрт тань хэсэг амсхийлж, зугаа болж өгдөг нь үнэн. Эммануэл Феррари (Emanuele Ferrari) бол тэдний нэг юм. Итали залуу болох Эммануэл Феррари нь 2014 оноос олон нийтийн сүлжээгээр оддыг шоглосон зургуудаа тавьж эхэлсэн бөгөөд өдгөө түүний твиттер хуудас хэдийнэ 660 мянган дагагчтай болжээ.

Оддыг шоглосон нь (V хэсэг) Хадгалах

Орчин үеийн охидын үнэн төрх

Манай охид, залуус тэр дундаа өсвөр насны охид сайхан гарсан зургаа олон нийтийн сүлжээгээр тараах дуртай болоод байгаа. Харин Скелли (Skelly) хэмээх нэртэй бүсгүй араг яс ашиглан тэдний дүр төрхийг элэглэх болжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсаар дамжуулж бусадтай зургаа хуваалцдаг бөгөөд цөөнгүй дагагчидтай болоод амжжээ. 

Орчин үеийн охидын үнэн төрх Хадгалах

Оддыг шоглосон нь (IV хэсэг)

Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн тэр хээв нэг хэлж байна. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл, мөн хиам, зайдас, чипс гэхчилэн хүний идэж болох бүхий л зүйлсээр хувцас хийж өмсөн олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг байна. Эхэндээ тэрээр өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчилж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай нэгэн болжээ. 

Оддыг шоглосон нь (IV хэсэг) Хадгалах

Одуудыг шоглосон нь... (III хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин энэ эмэгтэй сүүлийн үед алдартнуудыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор  instagram-д нэрд гараад байна. 

Одуудыг шоглосон нь... (III хэсэг) Хадгалах