Шог зураг

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

ОХУ-ын уран бүтээлч Владимир Казак орчин үеийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилсэн зургуудыг олон нийтэд хүргэсэн бөгөөд түүний бүтээлүүдийг үзсэн хэн бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаах ажээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ түүний зургуудыг үзүүлэхээр бэлтгэсэн юм. Таалан болгооно уу.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд инээд, баяр хөөр бэлэглэх хөгжилтэй зурган мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна. Дараах зургуудыг үзсэн хүн бүрт "Амьдрал нээрээ л ингэж өрнөдөг дөө..." гэх бодлыг төрүүлэх бөгөөд таныг амралтынхаа өдрийг гэр бүлийнхэнтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.

Бидний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Оффис дээр амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Өнөөдөр хүн бүр л үр хүүхдээ тэжээх, илүү гэрэл гэгээтэй амьдралыг бий болгох, мөнгөөр дутагдахгүйн тулд ажил эрхэлж, ихэнх цагаа оффис дээр өнгөрүүлдэг. Харин таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Арай үргэлж амралт, хоол, гэрээ бодсоор алтан цагаа үрж орхидог юм биш биз. Ингээд та бүхэндээ оффисын амьдралын үнэн төрхийг дэлгэн үзүүлье. 

Оффис дээр амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Хадгалах

Ганц бие болон гэрлэсэн залуугийн ялгаа

Заримдаа хүмүүс гэр бүл болохоосоо өмнө эрх чөлөөг сайн гэгч нь мэдэрч авах юм шүү гэж ярьдаг. Магадгүй үнэний ортой байж болох л юм. Учир нь дараах зургуудаас та эрчүүдийн амьдрал гэрлэсний дараа хэрхэн өөрчлөгддөг болохыг харж болох бөгөөд нээрээ л ийм байдаг даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх аж.

Ганц бие болон гэрлэсэн залуугийн ялгаа Хадгалах

Хүүхдүүд эцэг эхийнхээ тухай юу гэж боддог вэ?

Хүүхэд гэдэг айл гэрт аз жаргал авчирч, дурлалт хосуудын хайр сэтгэлийг улам бэхжүүлж, баяр хөөр бэлэглэдэг билээ. Тэгвэл тэд өхөөрдөм, бяцхан байхаасаа авахуулаад нас биенд хүрэх хүртлээ эцэг, эхийнхээ талаар юу гэж бодож явдаг юм бол? Хамтдаа дараах хөгжилтэй зургуудыг үзэж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

Хүүхдүүд эцэг эхийнхээ тухай юу гэж боддог вэ? Хадгалах

Харааны шил анх удаа зүүсний дараа юу болдог вэ?

Хараа муутай хүмүүс харааны шилээ зүүхгүй бол эргэн тойрон дахь орчин нь ямархуу байдалтай харагддаг бол?... Дараах хөгжилтэй зургуудыг үзээд та харааны шил гэдэг зүйл ямар чухал болохыг мэдэж аваарай. 

Харааны шил анх удаа зүүсний дараа юу болдог вэ? Хадгалах

Энгийн болон сайн найзуудын ялгаа

Найз нөхөд гэдэг хүн бүрийн хувьд эрхэм чухал хүмүүс байдаг билээ. Гэвч тэдний зарим нь цаг хугацааны эрхээр дурсамж болон үлддэг бол зарим нь насан туршийн сайн найзууд байх нь бий. Хамтдаа дараах зургуудаас жирийн болон сайн найзуудын ялгааг мэдэж авцгаая. 

Энгийн болон сайн найзуудын ялгаа Хадгалах

Хосуудын үнэн төрх

Амьдралд тохиолдох саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, жаргал зовлонгийн алинд ч бие биенээ хувиршгүй сэтгэлээр хайрлана хэмээн хос зүрхийг нэгтгэсэн хосуудын тухай өгүүлэх дараах сонирхолтой мэдээллээс та бүхэн маань хосуудын гэр бүл болохоос өмнөх болон гэр бүл болсны дараах харилцааг үзэж, сонирхоорой.

Хосуудын үнэн төрх Хадгалах

Нялхасын тухай хөгжилтэй баримтууд

Эмэгтэй хүнд бурхнаас хайрласан хамгийн том бэлэг бол жирэмслэлт буюу хүүхэд тээж төрүүлэх байдаг. Хэвлийдээ бүхэл бүтэн хүнийг бүтээж, бий болгоно гэдэг гайхалтай бөгөөд жирэмсний сарууд маш сонирхолтой төдийгүй хөгжилтэй өнгөрнө. Гэхдээ тэдний хэвлийд чухам юу болдог бол хэмээн та урьд өмнө нь сонирхож байв уу? Ингээд гэдсэнд бойжих ураг болон жирэмсний мөчүүдийн тухай хөгжилтэй баримтуудыг танд хүргэе. 

Нялхасын тухай хөгжилтэй баримтууд Хадгалах

Хосуудын хийдэг хамгийн жигшмээр үйлдлүүд

Ганц л амьдрах насандаа заяаныхаа ханьтай учирч, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдрах шиг жаргал гэж өөр хаана байх билээ. Амьдралд тохиолдох олон саад бэрхшээлийг хамтдаа сөрж, давж туулах хүнтэй байна гэдэг сайхан. Тэгвэл зүрх сэтгэлээрээ холбогдсон хосууд гэртээ хоёулахнаа байхдаа ямар зан авир гаргадаг юм бол? Хамтдаа дараах шог зургуудыг үзэж сонирхоцгооё.

Хосуудын хийдэг хамгийн жигшмээр үйлдлүүд Хадгалах

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ?

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүн бүрийн дотор тархи болон зүрх хоёр хоорондоо зөрчилдөж, маргалдаж байдаг билээ. Заримдаа үүнээс болж хүн шийдвэр гаргаж чадахгүй зогсонги байдалд орох нь бий. Тэр ч үүднээсээ өнөөдөд бид та бүхэндээ хүний биеийн хамгийн чухал хоёр эрхтэн болох зүрх болон тархины хоорондын харилцааны тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

Хүний зүрх тархитай хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах

Бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлс

Хүн бүр аав ээждээ бахархам үр нь байхыг хүсч, зовж зүдэрч байсан ч нүүрэндээ инээмсэглэл тодруулж, өвдөж шаналж байсан ч энэ бүхнийгээ нуухыг хүсдэг. Ердөө л тэднийхээ санааг нь чилээж, сэтгэлийг нь өвтгөх вий хэмээн эмээхдээ л хэлэлгүй нууж байдаг үнэн гэж бий. Ингээд хамтдаа бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлсийг сонирхуулья. 

Бидний эцэг эхдээ хэлэхийг хүсдэггүй зүйлс Хадгалах