Эрүүл мэнд

Таныг цоо эрүүл болгох Оросын уламжлалт 5 ундаа

Эртний Слав буюу Оросын ундаанууд нь амин дэм ихтэйгээрээ урт нас, саруул ухаан хайрладаг гайхамшигтай гэж бидний хойд хөрш ярьдаг юм. Жишээ нь квас гэхэд л ядаргааг тайлан, эрч хүч нэмдэг бол, зөгийн балын жүүс нь хосуудын анхны шөнийг амттай болгож, өөр нэг нь ханиаднаас сэргийлдэг. Ийнхүү бид танд хүний биед хэрэгтэй бүх амин дэмийг агуулсан орос 5 ундааг танилцуулж байна.

Таныг цоо эрүүл болгох Оросын уламжлалт 5 ундаа Хадгалах

Хятадуудын 4000 жилийн түүхтэй бие эрүүлжүүлэх нууц арга

4000 жилийн өмнөөс улбаатай Хятадын "чигун" хэмээх гимнастикийн төрөлд суурилсан өөртөө хийдэг иллэг нь барууны анагаах ухааны судалгаагаар үр дүн өндөртэй болох нь батлагдаж, сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн түгээд байгаа юм. Тус иллэгийг ажил ихтэй, хөдөлгөөн багатай, илүүдэл жинтэй мөн нойр муутай, стресс ихтэй хүмүүс хийхэд илүү тохиромжтой. Ингээд танд энэхүү иллэг ямар ач тустай болон өөртөө хэрхэн хийхийг зааж өгье.

Хятадуудын 4000 жилийн түүхтэй бие эрүүлжүүлэх нууц арга Хадгалах

Эм худалдаж авахдаа анхаарах зүйлс!

Хүмүүс ямар нэгэн зар сурталчилгаанд хууртаж өөрт шаардлагагүй эм болон бусад төрлийн амин дэмүүдийг авч хэрэглэх нь элбэг байдаг. Гэтэл орчин үед “үр дүн нь батлагдаагүй” эмийг эмийн сангуудаар ихээр худалдаалах болжээ. Энэ үүднээс та бүхэнд хэрэгтэй, хэрэггүй төрөл бүрийн эмэнд мөнгө дэмий зарлагадахгүй байх аргуудыг хүргэж байна. 

Эм худалдаж авахдаа анхаарах зүйлс! Хадгалах

Таны биед "эстроген" даавар илүүдсэнээс болж гарах сөрөг үр дагаврууд

Эстроген бол эмэгтэй даавар бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаа, сарын тэмдгийн мөчлөг, суганы үсний ургалт, хөхний эрүүл мэндийг дэмжигч юм.  Энэхүү дааврыг тохирох түвшинд барьж байх нь маш чухал. Учир нь дааврын ялгарал хэтэрвэл хорт хавдар тусах аюултай. Энэ үүднээс Таны биенд эстроген даавар илүүдсэнийг илтгэх 8 шинж тэмдэгүүдийг хүргэж байна.

Таны биед "эстроген" даавар илүүдсэнээс болж гарах сөрөг үр дагаврууд Хадгалах
2018-11-18, 12:41

Хүний биед хортой 4 төрлийн сав суулга!

Орчин үед хүн бүр л эрүүл мэнддээ анхаарч зөв хооллолтыг дэмжих болсон. Гэсэн хэдий ч бидний хоол хийхдээ хэрэглэж буй  сав суулга ч мөн хоол хүнстэй ижил сөрөг болон эерэг үр дагавартай гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Харин бид энэ талын мэдлэггүйгээсээ болоод  зөв хооллодог байсан ч буруу сав суулга хэрэглэж эрүүл мэнддээ хохирол учруулсаар байдаг байна. 

Хүний биед хортой 4 төрлийн сав суулга! Хадгалах

Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга

Хүний биед шингэн илүүдсэнээр хавагналт үүсдэг. Хавагнах нь бөөр, бамбай булчирхайг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй бөгөөд хэрвээ таны бие организм хавагнадаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь бид танд зориулан эм уулгүйгээр хаван бууруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга Хадгалах

Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Гар утас, компьютергүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлшгүй. Учир нь бид тэдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гэртээ ч, ажил дээрээ ч хувь, хувьсгалын бүхий л ажлаа амжуулж байгаа. Гэвч ингэж хэрэглэх нь сайны хажуугаар саар зүйлсийг ч дагуулдаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа бид компьютерын ард олон цаг суухдаа бүх биеэрээ урагш бөхийдөг бөгөөд энэ нь нуруу, хүзүүнд их хэмжээний ачаалал өгч улмаар “компьютерын хүзүү”, “бичвэрийн хүзүү” хэмээх хам шинж өвчнийг үүсгэдэг байна.

Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ? Хадгалах

Таныг зовоогоод байгаа үе мөчний өвчнийг хормын дотор арилгах дасгалууд

Өвдөгний үений өвчнөөр өвчлөгч хүмүүсийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Өдөр тутмын гэмтэл бэртэл, хэт ачаалалтай ажил гээд үүнд нөлөөлөх хүчин зүйлс олон. Таны ч мөн доод үе мөч өвддөг бол доорх энгийн дасгалуудыг хийж байх хэрэгтэй шүү.

Таныг зовоогоод байгаа үе мөчний өвчнийг хормын дотор арилгах дасгалууд Хадгалах
2018-11-13, 17:34

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд!

Хүн бүрт нус, цэр бий. Энэ нь агаарт агуулагддаг хортой бодисуудыг шүүх зориулалттай. Гэвч заримдаа нус, цэр ногоон эсвэл шар өнгөтэй болж, амьсгалахад саад болон, хоолой өвтгөдөг. Харин үүний учир юунд байна вэ?

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд! Хадгалах
2018-11-11, 11:40

Жирэмслэлт "халдварладаг" болохыг эрдэмтэд тогтоожээ!

Америкийн Социологийн Нийгэмлэгийн сэтгүүл 2014 онд "халдвартай" гэх гарчиг бүхий нийтлэл хэвлүүлжээ. Тус нийтлэлд 10 жилийн туршид (1990-ээс 2000 он хүртэл) судлаачид 1,720 эмэгтэйг ажигласны үр дүнд нэгэн сонирхолтой хандлагыг илрүүлсэн талаар онцолсон байв. Хачирхалтай нь туршилтын төгсгөлд тэдгээр эмэгтэйчүүдийн 50-иас илүү хувь нь жирэмсэн болсон байжээ. Үүний гол учир нь хүүхэдгүй эмэгтэйчүүд найзыгаа жирэмсэн болмогц тэднийг даган жирэмсэн болох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн байгаа хүнтэй холбоотой эмэгтэйн үр тогтоох чадвар нь нэмэгддэг аж. 

Жирэмслэлт "халдварладаг" болохыг эрдэмтэд тогтоожээ! Хадгалах

Аюултай мэнгэ, ургацагийг хэрхэн таньж мэдэх вэ?

Заримдаа бид хэрэггүй жижиг зүйлсэд маш их анхаарал хандуулдаг хэрнээ аюултай зүйлийг анзааралгүй өнгөрөөх нь бий. Тэгвэл таны бие дээрх жижигхэн мэнгэ хүртэл таны эрүүл мэндэд аюул учруулж чадна гэвэл та итгэх үү? Тийм учраас бие дээрх  аюултай мэнгэ, ургацагийг таних аргаас танд хүргэж байна.

Аюултай мэнгэ, ургацагийг хэрхэн таньж мэдэх вэ? Хадгалах

Та бидний ханиадны тухай ташаа ойлголтууд

Та биднээс ханиад шуухинаа хүрээгүй хүн хэн билээ. Агааржуулагч, хүйтэн салхитай байхад цонх нээх зэргээс л болж ханиад хүрдэг гэх мэт ташаа ойлголтууд байсаар байна. Бас хүн нэг л удаа ханиад хүрдэг, ханиадаа томуу болгочихгүйн тулд антибиотик уух хэрэгтэй гэж үздэг хүн ч олон бий. Дараах материалыг уншаад та энэ бүхэн дэндүү ташаа болохыг ойлгоно. Ханиадны талаар өөр ч олон ташаарал байдгаас 10-ыг нь энд дурдъя.

Та бидний ханиадны тухай ташаа ойлголтууд Хадгалах