Эрүүл мэнд

Салж өгөхгүй ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах аргууд

Хүйтэн сэрүүний улирал эхэлжээ. Энэ үед хүмүүсийн биеийн дархлаа суларч ханиад, хатгаа тусах нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Харин та эм тариа хэрэглэж, эмчид хандалгүйгээр гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх боломжтой бөгөөд энэ талаарх 10 зөвлөгөөг хүргэж байна.

Салж өгөхгүй ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах аргууд Хадгалах

Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол

Та ямар нэг өвчин тусаад эмнэлэгт очлоо гэж бодоход эмчийн өгсөн зөвлөгөөг яг ёсоор нь дагадаг уу? Зарим зүйлийг нь тоохгүй орхидог юм биш биз? Бодит байдал дээр өвчтөнүүдийн ихэнх нь өөрт хэрэгтэй гэсэн гол эмчилгээг хийлгэчихээд зарим дагалдах эмчилгээг орхигдуулдаг байна. Харин хайхрахгүй орхисон тэдгээр эмчилгээнүүд эргээд таны өвчнийг хүндрүүлдэг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Ингээд та бидний орхигдуулдаг хамгийн түгээмэл эмчилгээнүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол Хадгалах

Өвлийн улиралд хэрхэн дур булаам, сайхан харагдах вэ?

Өвлийн улирал болж буй нутаг дэвсгэрт нарны тусгалын өнцөг өөрчлөгддөгөөс шалтгаалж бидний сэтгэл санаанд нөлөөлж, бүх зүйл бүрзгэр бүүдгэр болж байгаа мэт санагддаг байна. Түүнчлэн өвлийн улиралд хүмүүс дунджаар 5 насаар хөгшин харагддаг болохыг эрдэмтэд баталжээ. Тэгвэл бид танд өвөл хэрхэн овортой харагдахгүй байх арга замаас толилуулъя.

Өвлийн улиралд хэрхэн дур булаам, сайхан харагдах вэ? Хадгалах

Бид юунаас болж хамгийн эрт хөгширдөг вэ?

Дасгал сургуулилт хийх нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй олон өвчнийг анагаах увидастай аж. Харин хөдөлгөөний дутагдал нь тамхи татсанаас болон чихрийн шижин, зүрх судасны өвчин тусахаас илүү аюултай гэдэг нь олон судалгааны үр дүнд тодорхой болжээ. Ингээд дасгал сургуулилт хийхгүй байх нь эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар сонирхоцгооё.

Бид юунаас болж хамгийн эрт хөгширдөг вэ? Хадгалах

Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй аргууд

Суудлын мэдрэл бол нурууны доод хэсгээс эхлэн хөл рүү үргэлжилдэг бие дэх хамгийн урт бас өргөн хүрээтэй мэдрэлийн хэсэг юм. Бие сулрах, мэдээ алдах, хөл дайвах, чимчгэнэх шинж тэмдэг илэрвэл суудлын мэдрэлтэй холбоотой байх магадлалтай. Тиймээс бага дээр нь эмчилж, анагаахгүй бол хөдөлгөөн удааширч, цаашлаад эгцхэн зогсоход ч хүндрэлтэй болж мэднэ шүү.

Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй аргууд Хадгалах
2018-10-25, 11:02

Чихээ хавчаараар хавчвал юу болох вэ?

Хүний биеийн өвчнийг эмчилж, өвдөлт намдаах уламжлалт болон уламжлалт бус олон арга байдгийн нэг нь чихний хэсгүүдийг хавчаараар хавчих арга юм. Учир нь чихэнд хүний биеийн бүхий л эрхтэнтэй холбоотой мэдрэлийн төгсгөл эд эсүүд байдаг. Ингээд танд чихэнд байдаг 6 цэг нь хүний биеийн дотор эрхтнүүдтэй ямар холбоотой бас яаж нөлөөлж болох зөвлөгөөг хүргэж байна.  Өөрийн сонгосон цэгийг хавчаараар хавчиж ямар үр дүнтэй байгааг мэдрэхийг хичээгээрэй.

Чихээ хавчаараар хавчвал юу болох вэ? Хадгалах

Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ?

Бидний судас бол хүчилтөрөгч болон бусад элементүүдийг зүрхэнд хүргэж өгөх чухал үүргийг гүйцэтгэдэг нэг талын хавхлагуудын ухаалаг системийн нэгдэл юм. Ер нь бол бид арьсан доор байгаа судсаа бүдүүрч тодрох үед нь л анзаардгаас бусад үед цаг гарган ажиглах нь ховор. Хэрэв таны гэнэт судас бүдүүрч, тодорч гарч ирээд, та яасныг нь мэдэхгүй байгаа бол хэт их санаа зовох хэрэггүй. Заримдаа энэ нь эрүүл мэндийн ноцтой өөрчлөлтийг илтгэдэг бол ихэнхдээ байгалийн гаралтай, аюул багатай шалтгаантай байдаг.

Ямар хүмүүсийн судас бүдүүрч тод харагддаг вэ? Хадгалах
2018-10-22, 11:06

Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Өнөөдөр дэлхий нийтийн өвчлөлийн үзүүлэлтийг цусны даралт ихсэх өвчин давамгайлж байна. Артерийн судасны цусны даралт нэмэгдэх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйл нь стресс, амьдралын тогтворгүй хэмнэл, эрүүл бус хооллолт, тос өөхтэй хүнсний бүтээгдэхүүнүүд тооцогдож байна. Энэ үүднээс та бүхэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахад тустай зарим нэг хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Цусны даралтыг эмнээс дутуугүй буулгадаг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Өдөр бүр 30 минут алхаснаар бидний биед гарах өөрчлөлтүүд

Сүүлийн үеийн судалгаанаас харахад Америкчуудын 80% нь ямар нэгэн төрлийн спортоор хичээллэдэггүй гэнэ. Хэдийгээр сүүлийн үед фитнесс, спиннинг, иог гэх мэт олон төрлийн спорт эрчимтэй хөгжиж, хүссэн хэн бүхэн хичээллэх боломжтой байгаа ч тэд одоог хүртэл ямар ч спорт сонирхдоггүй хэвээр л... Гэтэл үнэн хэрэгтээ эрүүл мэнддээ анхаарал хандуулж турахыг хүсэж байгаа тохиолдолд зүгээр л алхахад хангалттай гэвэл итгэх үү. Үүнээс гадна алхалт нь маш олон давуу талтай. Ингээд энэхүү давуу талуудаас танд танилцуулъя.

Өдөр бүр 30 минут алхаснаар бидний биед гарах өөрчлөлтүүд Хадгалах

40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүн төрөлхтний хамгийн том айдас бол хөгшрөлт юм. Тиймдээ ч үргэлж залуу сайхнаараа байх гэсэн мөнхийн хүсэл нь одоогийн энэ анагаах ухаан, техникийн дэвшлийн хөгжилд хүчтэй түлхэц болдог байж болох юм. Гэвч сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хөгшрөлтөөс айх нь энгийн үзэгдэл гэжээ. Гэхдээ нас болгон өөрийн гэсэн давуу талтай байдаг гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна өдөр ирэх тусам бид хөгшрөх болно гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Ингээд 40 нас хүрсний дараа бидний биед ямар өөрчлөлт гардаг болохыг сонирхоцгооё.

40 нас хүрсний дараа бидний бие хэрхэн өөрчлөгддөг вэ? Хадгалах

Ta бид өөрсдөө ч мэдэлгүй эдгээр зүйлээс харшилтай болдог!

Судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 30%, хүүхдүүдийн 40% нь ямар нэг зүйлээс харшилтай байдаг нь батлагджээ. Бид хоол хүнс, тэжээвэр амьтан, тоос тоосонцор, ургамлын харшлууд байдгийг сайн мэддэг ч огт сонсож байгаагүй, сонин зүйлсээс харшлах нь байдаг. Жишээ нь:

Ta бид өөрсдөө ч мэдэлгүй эдгээр зүйлээс харшилтай болдог! Хадгалах
2018-10-18, 16:41

Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ?

Өвдөг нь сормуусны уутанцар болон сормуусны уутанцрын ойролцоо байрладаг цейсийн тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Дархлаа сулрах, нүдэнд бохир орох зэргээс шалтгаалан өвдөг гардаг. Харин өвдөг гарсан үед манайхан эмчийн зөвлөгөөнд бус тусгай дом хийж эдгэрдэг гэдэгт илүү итгэдэг. Нэг талаараа өвдгийг эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой эмчилгээ биш юм. Энэ үүднээс та бүхэнд гэрийн нөхцөлд өвдгийг хэрхэн зөв бөгөөд хурдан эмчлэх тухай хүргэж байна.

Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ? Хадгалах