Эрүүл мэнд

Байнга даарах нь ямар учиртай вэ?

Хүний биеийн дулааны мэдрэмж харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс хүйтэнд бусдаас хэт мэдрэг буюу цаг үргэлж л даарч явах нь бий. Хэрвээ та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн байнга даарч байдаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Байнга даарах нь ямар учиртай вэ? Хадгалах

Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа

Хүйтний улиралд хүний биеийн дархлаа суларч ханиад хүрэх тохиолдол элбэг гардаг. Хөнгөн хэлбэрийн ханиалгын үед ч бид олон талаар тавгүй нөхцөлд ордог. Тогмол ханиалгаж ажлын хамт олныхоо тав тухыг алдагдуулахаас эхлээд бие тавгүйдэх, нойргүйдэх, ядрах зэргээр амьдралын хэмнэл ч алдагддаг. Тэгвэл бид ханиадаа эмчлэхдээ дараах алдааг гаргаснаас болж, бүрэн гүйцэд эдгээж чаддаггүй байна. 

Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа Хадгалах

Судас руу агаар орвол юу болох вэ?

Судас тариа хийх үед артер руу хий /агаар/ орсноор тэр дороо амь насаа алдах үзэгдэл адал явдалт кинонд их гардаг. Эмчийн халаад өмсөж, маск зүүсэн хорон санаатнууд нүдээ бүлтийлгэж, тариураа өргөх эгзэгтэй мөчид үзэгчид чив чимээгүй болж, хөшиж орхидог билээ. Тэгвэл артерийн судас руу агаар орвол яаг юу болдгийг мэдэж авцгаая. 

Судас руу агаар орвол юу болох вэ? Хадгалах
2019-10-15, 16:50

Эрүүл мэндээ уруулаараа шинжихүй

Урууланд нэг саяас илүү мэдрэлийн цэг байдаг учраас хурууны өндөгнөөс маань хавь илүү мэдрэмтгий эрхтэн юм. Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй учир төдийлөн анхаарч, арчилдаггүй. Зарим тохиолдолд эрүүл мэндийн тодорхой асуудал уруулаар дамжиж мэдэгдэх нь бий. Таны уруул орчим дараах шинж тэмдгүүд илэрвэл тохирсон арчилгаа хийх эсвэл яаралтай эмнэлэгт хандаарай. 

Эрүүл мэндээ уруулаараа шинжихүй Хадгалах

Агт арааны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Шүдний мэргэжлийн салбарынхан 25-ны агт арааг гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим нэг хүний хувьд агт араа шүд нь огт анзаарагдахгүй ургадаг бол ихэнх хүмүүст энэ шүд нь ургах үедээ өвдөлт, таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий. 

Агт арааны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс Хадгалах

Олон удаа буцалгасан ус эрүүл мэндэд муу гэж үнэн үү?

Усыг буцалгаад, хөргөөд, дахин буцалгах үе бидэнд олон тохиолддог. Харин ийнхүү олон удаа буцалгах үед усны химийн бүтцэд ямар нэг өөрчлөлт ордог болов уу? Дахин буцалгасан усыг уух үед таны эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх талаар дараах мэдээллээс уншаарай. 

Олон удаа буцалгасан ус эрүүл мэндэд муу гэж үнэн үү? Хадгалах

Электрон тамхинаас болж залуус амьдралаа сүйтгэж байна

Электрон тамхи болон "vape" нь энгийн тамхитай харьцуулахад хүний биед хоргүй хэмээн сурталчилж хүмүүст итгүүлсэн байдаг. Энэ түүхийг сонсох хүртлээ үнэхээр тийм л гэж бодож байлаа. Гэвч Америкийн өсвөр насны залууст тохиолдсон явдал энэхүү ойлголтыг бүр мөсөн няцаасан юм. 

Электрон тамхинаас болж залуус амьдралаа сүйтгэж байна Хадгалах
2019-09-25, 16:44

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

25 настай Нью-Йоркийн иргэн бүсгүй шүдний эмнэлэгт эмчлүүлсний дараа цус нь цэнхэр болж хувирсан гэж "Daily Mail" мэдээлэв. Тэрбээр эмийн жоргүйгээр бонзокайн хэмээх өвчин намдаагч эмийн сангаас авч ашигласнаас ийм хэрэг гарсан байна.

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ Хадгалах

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

Бидний иддэг зарим хүнс хордлого үүсгэх нян бактериудыг агуулж байдаг.  Өөрөөр хэлбэл, тухайн хүнс бохирдох тохиолдолд биднийг өвчлүүлдэг гэсэн үг. Ямар ямар хүнс нян бактери агуулдаг вэ гэдгийг танилцуулъя.

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ? Хадгалах

Хүзүү хөшиж, өвдсөн үед өөрөө өөртөө хийх 4 массаж

Таны хүзүү хөшиж, өвдөж байгаа мэт болдог бол үүнийг намдаах массажнууд цөөнгүй бий. Танд массаж хийж өгөх хүн олдохгүй, та ганцаараа байх үедээ хүзүүндээ өөрөө массаж хийж болох хялбархан 4 аргыг танилцуулж байна. 

Хүзүү хөшиж, өвдсөн үед өөрөө өөртөө хийх 4 массаж Хадгалах

Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд

Зарим өвчний шинж тэмдэг нуугдмал байдаг учраас хүмүүс төдийлөн анзаарахгүй явсаар, эхэн үед нь илрүүлж чадалгүй улам хүндрүүлдэг. Өвчнийг эрт илрүүлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй хийгдэж цаашлаад амь насанд хүрэх аюулаас ч сэргийлэх боломжтой байдаг. Тиймээс таны биед дараах өөрчлөлтүүдээс илэрвэл даруй эмчид хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. 

Биед илрэх, тоохгүй өнгөрөөж болохгүй өөрчлөлтүүд Хадгалах

Таны шүдэнд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд

Биднийг хүүхэд байхаас эхлэн шүдний ариун цэврийн талаар зааж зөвлөдөг билээ. Шүдний өвчин гэдэг тэсвэрлэхийн аргагүй байдгаас гадна жил ирэх тусам шүдний эмчилгээний зардал нэмэгдэж байгаа. Хүн бүр өглөө, оройдоо шүдээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд өдөрт нэг удаа ч болов амаа зайлах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Ингээд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа амаа заавал зайлах хэрэгтэй талаар зөвлөгөөг танд хүргэе.

Таны шүдэнд муугаар нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах